Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00333

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал Гандан гудамж 103 тоотод оршин суух хаягтай,  /РД:МЗ:92041706, утас:88369226/ Боржигон овогт Борхүүгийн Мөнхцэцэг, /РД:МА:71042801, утас:99401138, 99745106/ Харчу овогт Ёндонгийн Энхцэцэг нарт холбогдох 7,428,317.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Иргэн Б.Мөнхцэцэг, Ё.Энхцэцэг нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах Хаан банкны Зүүнхараа салбараас 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/14/302-1 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 19.2 % хүүтэй, 36 сарын хугацаатай, нэмэлтээр 968,378.58 нийт 7500000 /Долоон сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Мандал сум 3-р баг Баянсуудал Гандан 103 тоотод байрлах гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,909,071.53 /Нэг сая есөн зуун есөн мянга далан нэгэн төгрөг тавин гурван мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 1,213,756.11 /Нэг сая хоёр зуун арван гурван мянга долоон зуун тавин зургаан төгрөг арван нэгэн мөнг /, торгуулийн хүүгийн төлбөрт 3,817.15 /Гурван мянга найман зуун арван долоон төгрөг арван таван мөнгө/, нийт 3,126,645 /Гурван сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун дөчин таван төгрөг/-ний төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр сар бүр хугацаа хэтрүүлж одоогоор 558 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараалан шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 5,590,928.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,692,017.14 төгрөг, торгуулийн хүү 141,871.40 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 7,428,317.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг, Ё.Энхцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид цалингийн зээл авсан нь үнэн. Одоо тус банкнаас нэхэмжилж байгаа 7,428,317.01 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 7,428,317.01  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхцэцэг, Ё.Энхцэцэг нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 7,428,317.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхцэцэг, Ё.Энхцэцэг нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133,803 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхцэцэг, Ё.Энхцэцэг нараас 66,901.5 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 66,901.5  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.