Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 00332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг, 4-р гудамжны 03 тоотод оршин суух, /РД:МР:61022317/ Найман овогт Маутханы Хуандагын хүсэлттэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Хуандага шүүх гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь 1961 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 1977 онд 8 дугаар ангиа төгсөөөд 1977 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д туслах ажилтан буюу цагаалагчаар, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туслах ажилтан буюу цагаалагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Асралт хайрхан” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажилласан. Одоо ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй зэргээс болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироод явж байна.

Иймд намайг 1977 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д туслах ажилтан буюу цагаалагчаар мөн 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туслах ажилтан буюу цагаалагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Асралт хайрхан” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсанг холбогдох нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ... М.Хуандага нь 1977 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д туслах ажилтан буюу цагаалагчаар, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туслах ажилтан буюу цагаалагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Асралт хайрхан” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан тул холбогдох баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг нь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх М.Хуандагын хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч М.Хуандага нь 1978 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д туслах ажилтан буюу цагаалагчаар мөн тус байгууллагад 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туслах ажилтан буюу цагаалагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Асралт хайрхан” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан нь 1978 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /ХХ-ийн 2 дугаар хуудас/,  Гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/, 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Баярын бичиг /ХХ-ийн 8 дугаар хуудас/, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгосон Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх /ХХ-ийн 13 дугаар хуудас/, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Пропуск /ХХ-ийн 14 дүгээр хуудас/ болон хамт ажиллаж байсан М.Байгаль, Д.Дамиранжав, Х.Тогтох нарын тодорхойлолт, гэрч М.Байгаль, Д.Дамиранжав, Н.Буриад нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин 1977 онд 07 дугаар сарын 24-ний өдрөөс Түнхэлийн МБАА-д туслах ажилтан буюу цагаалагчаар ажиллаж байсан нь гэрчийн мэдүүлэгт дурьдагдах боловч бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул 1978 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д туслах ажилтан буюу цагаалагчаар мөн тус байгууллагадаа 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туслах ажилтан буюу цагаалагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Асралт хайрхан” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсанг сэргээн тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.Хуандагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Найман овогт Маутханы Хуандагыг 1978 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д туслах ажилтан буюу цагаалагчаар мөн тус байгууллагадаа 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туслах ажилтан буюу цагаалагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Асралт хайрхан” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57-р зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Хуандагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.