Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 00326

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 22-27 тоотод оршин суух, 1958 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Боржигон овогт Түндэвдоржийн Эрдэнэ-Очирын хүсэлттэй /РД:МИ58021813/

Зүүнхараагийн дулааны станцад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Т.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1980 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдсан. 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Зүүнхараагийн дулааны станцад тоноглолын слесариар ажилд орсон. 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс цахилгааны слесариар ажиллаж байгаад тэр жилдээ эвлэлийн үүрийн даалгавраар ээлжийн мастер болж ажилласан. 1985 оноос түлш дамжлагын слесариар ажиллаж байгаад 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл халагдсан тушаал болон дунд нь өөр ажил албан тушаалд томилсон тушаалууд олдохгүй байгаа юм. Иймд миний Зүүнхараагийн дулааны станцад ажилласан хугацааг гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Боржигон овогт Түндэвдоржийн Эрдэнэ-Очирыг Түлш Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Зүүнхараагийн дулааны станцад 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл засварын слесарь, цахилгааны слесарь, ээлжийн мастер, түлш дамжлагын слесариар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Зүүнхараагийн дулааны станцаас хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх тосгоны захирагчийн албанаас гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, Түлш Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Зүүнхараагийн дулааны станцын даргын 1982 оны ¹ 19, 27, 33, 34, 38, 48, 61, 64, 73, 75 дугаартай үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, мөн даргын 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үр дүнгийн шагнал олгох тухай тушаал болон хамт ажиллаж байсан С.Жаргал, Б.Юра, Г.Рэнцэнханд нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Т.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Түндэвдоржийн Эрдэнэ-Очирыг Түлш Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа Төвийн эрчим хүчний системийн Зүүнхараагийн дулааны станцад 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл засварын слесарь, цахилгааны слесарь, ээлжийн мастер, түлш дамжлагын слесариар тус тус ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.