Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 141

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт М-ын Г-д холбогдох эрүүгийн 20030 0078 0090 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /тээвэр/, шүүгдэгч М.Г- нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Чинбулаг” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт М-ын Г- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч М.Г- нь 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Вива сити хорооллын урд замд Тоёота Прадо маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т заасан заалтыг тус тус зөрчсөнөөс Б.Т-ийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Б.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Х.Э, Д.Г, Д.О, М.Е, Б.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.     

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Г- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гантулгын өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруу болоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй байна. Би тухайн үед урд байсан 2 машиныг ойртож ирээд харсан, тэгээд зогсоох арга хэмжээ авсан боловч машин гулгаж очоод мөргөсөн. Би зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан бөгөөд миний урд явж байсан машин огцом баруун гар тийш эргэсэн. Гэтэл урд талд гэнэт 2 машин ойрхон зайнд гарч ирсэн тул би машинаа зогсоож чадаагүй осол гаргасан. Осол гарах үед ойролцоогоор 40-50 км/цаг орчим хурдтай явж байсан. 

Миний хувьд 13 жил тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Миний жолоодон явсан автомашинд 4 хүн зорчиж явсан ба тэдний эрүүл мэндэд ямар нэг хохирол, хор уршиг учраагүй. Замын хөдөлгөөн энгийн, харагдах орчин сайн байсан, гэхдээ зам гулгаа хальтиргаатай байсан. Хохирогч Б.Тийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэх  эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг, автомашинд нь учирсан хохиролд 750.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөг нөхөн төлсөн. Шаардлагатай гэж үзээд цаашид эмчилгээ хийлгээд гарсан зардал төлбөрийг мөн төлнө гэж хохирогчтой тохиролцсон байгаа. Одоо түүний биеийн байдал сайжирсан байгаа. Мөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч нарын эмчилгээнд гарсан зардал төлбөрийг бүрэн төлсөн. Үүнд: насанд хүрээгүй Е-гийн хууль ёсны төлөөлөгч М-д 350.000 төгрөг, Б.Д-д 260.000 төгрөг, Г-д 120.000 төгрөг, Э-ийн эмчилгээний зардлын 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц-ын автомашинд учирсан хохирлын 3.000.000  төгрөг тус тус нөхөн төлж, нийт хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэдийн эмчилгээний болон автомашины эвдрэл засварын зардалд 8.250.000 төгрөг зарцуулсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

 

Эрүүгийн 20030 0078 0090 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-11х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 11:00 цагийн орчим хххх улсын дугаартай Т.Приус-30 маркийн автомашинтай Буянт-Ухаа 2 хорооллоос хөдлөөд Ханбогд хорооллын замын урд талын гэрлэн дохионы баруун талд хурдаа хасан зогсох гэж байхад хойд талаас Т.Приус-20 маркийн автомашин араас мөргөж, зам тээврийн осол гаргасан.

Тэгээд араас мөргөсөн автомашины жолоочтой хоорондоо тохироод зогсож байхад Т.Прадо маркийн автомашин нь Т.Приус-20 маркийн автомашиныг мөргөсөн. Тэр үед би Т.Приус-20 маркийн автомашин болон өөрийн автомашины хооронд зогсож байсан бөгөөд осол болоход баруун талын хөлөө хавчуулаад унасан. Тэгээд тэр жолооч нар 102, 103-т дуудлага өгөөд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.

Осол болсоны дараа анхааруулах тэмдэг байрлуулаагүй, машиныхаа ослын гэрлийг асаагаад зогсож байсан. Цаг агаар цэлмэг, замын хөдөлгөөн сийрэг, хальтиргаа гулгаа бага байсан. Миний автомашинд зорчигч байгаагүй.

Зам тээврийн ослын улмаас миний автомашины хойд буфер бутарсан, хойд талын кузов дотогшоо хонхойсон байсан. Т.Прадо маркийн автомашин ирж байхыг бол би хараагүй, нөгөө жолоочтой утасны дугаараа солилцон зогсож байсан. ...Ослын улмаас миний баруун хөлний шилбэний арын булчин задарсан, өвдөгний чагтан холбоос урагдсан. Баруун хөлний өвдөг орчмын яс няцарсан. ...Би жолооч М.Г-ас эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг бэлнээр авсан. Мөн автомашины хохирлын үнэлгээ болох 750.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөгийг авсан. Одоо надад гомдол санал байхгүй, М.Г-ас нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-22х, 23х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй М.Егийн хууль ёсны төлөөлөгч Д.Маралмаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би тухайн үед байгаагүй болохоор ослын талаар мэдэхгүй байна. Би М.Егийн төрсөн ээж нь байгаа юм. Тухайн ослын талаар утсаар мэдээд, шууд Гэмтлийн эмнэлэгт очсон. М.Егийн толгой нь доргисон, гэдэсний үйл ажиллагаа хэвийн бус болсон, мөн сэтгэл санаа нь цочирдсон байсан.

...Би жолоочоос эмчилгээний зардал болох 222.000 төгрөг, мөн Гэмтлийн эмнэлгээс гарсанаас хойш 14 хоногийн дараа хийлгэх ёстой толгойн дүрс оношлогооны төлбөр болох 130.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийг бэлнээр авсан. Иймд жолооч М.Г-ас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41х, 42х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Огийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 сарын 15-ны 10:30 цагийн орчим Нисэхийн байрны гадна талын автобусны буудлаас Комбинат руу явдаг жижиг суудлын машинд суусан. Тэгээд явж байхад Вива Сити хорооллын урд талын гэрлэн дохионы наана миний сууж явсан автомашин урдаа явж байсан автомашиныг мөргөсөн. Тэгээд мөргөлдсан 2 автомашины жолооч нар уулзалдаад, хоёр тийшээ салж бах үед тас гээд л явсан. Тэгээд нүдээ нэгээд харахад миний сууж явсан автомашины толь хагарсан байсан ба хүүхэд уйлж байсан.

Тэгээд би автомашинаас түргэний эмч иртэл буугаагүй. Тухайн үед жолооч бидний биеийг асуугаад, түргэн тусламж ирж байгаа талаар хэлж байсан. Түргэн тусламжийн эмч ирээд бид нарыг шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би жолоочийн зүүн хойд талын суудалд сууж явсан. Ослын улмаас миний толгой доргисон, хүзүү хөшингө болсон.

Автомашинд жолоочоос гадна 1 хүүхэд, 4 том хүн явсан юм. ...Жолооч М.Г- нь эмчилгээний зардал болох нийт 550.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ийм учир жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 51-52х, 53х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Цаст-Оргилын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“..Би 2020 оны 01 сарын 15-ны өдөр 11:00 цагийн орчим 86-25 УБВ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай Нисэхийн байрны буудлаас 4 хүн, 1 хүүхэдтэй нийт 5 зорчигч аваад 120 мянгат руу явж байгаад Ханбогд хорооллын замын урд талын гэрлэн дохион дээр зогсож байсан Т.Приус-30 маркийн автомашины араас мөргөж, зам тээврийн осол гаргасан.

Тэгээд урд талын машины жолооч бид хоёр бууж ирээд мөргөсөн машины эвдрэл гэмтлийг харахад, уг машины хойд буфер зүүн хэсэгтээ 2-3 см, голын дээд хэсэгт 3-4 см цав гарсан байсан. Тэгээд мөргүүлсэн машины жолооч хойд багажаа онгойлгоод дотроос нь машины кузов руу орсон эсэхийг хараад гайгүй болохоор нь тэр жолоочтой цагдаа дуудалгүйгээр шууд хоорондоо зохицохоор болоод, би машинаасаа бичиг баримтаа аваад тэр машины жолоочид өгсөн. Орой уулзахаар болоод утасны дугаараа солилцоод байж байхад миний машины араас Т.Прадо маркийн автомашин маш хурдтай орж ирээд мөргөсөн.

Мөргүүлсэний дараа урд талын машины жолооч газар унасан байсан юм. Тэгэхээр нь би тэр жолоочийг босгоод замын хажуу руу гаргасан. Тэгэхэд “хоёр машины хооронд хөлөө хавчуулчихлаа” гэж байсан. Би өөрийнхөө машин дээр очоод дотор сууж байсан хүмүүсийн биеийг нь асуухад ганц, хоёр хүн толгой өвдөөд байна гэсэн. Бусад нь юу болчихов гээд сандралдаад байхаар нь би өөрийнхөө утсаар цагдаа, түргэн дуудсан. Түргэний машин удалгүй ирээд дотор сууж байсан зорчигч болон урд машины жолоочийг бүгдийг нь Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.

Би өмнө нь осол гаргахдаа анхааруулах тэмдэг байрлуулаагүй байсан. Харин осол гарсан даруйд нь ослын гэрлээ асаасан байсан. ...Би М.Г-ас хохирлын үнэлгээ болох 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 63-63х, 64х, 127х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Эын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 сарын 15-ны 10:00 цагийн орчим Нисэхийн байрны гадна талын автобусны буудлаас комбинат руу явдаг жижиг тэргэнд суусан. Тэгээд явж байхад Вива Сити хорооллын урд талын гэрлэн дохионы наана миний сууж явсан автомашин урд явж байсан автомашиныг мөргөсөн. Сууж явж байсан хүмүүстэйгээ “одоо бүгдээрээ бууцгаая” гээд яриад байж байхад араас машин хүчтэй мөргөсөн ба би автомашины урд талын салоныг нүүрээрээ мөргөсөн. Тэгээд юу болсоныг мэдэхгүй, нэг мэдэхэд 103-ын эмч ирээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Түргэний эмч газар дээр нь ирээд даралт үзэхэд 160 болсон байсан юм. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд толгойн зураг авахуулсан. Миний толгойны дух орчимд бомбойгоод хавдсан байсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн Гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлсэн.

Би жолоочийн зүүн талын урд суудал дээр сууж явсан. Ослын улмаас миний толгой доргисон, духанд цус хуралт, толгой орчимоор хавантай гэж хэлсэн. Би тухайн үед хамгаалах бүс зүүсэн байсан. Миний сууж явсан автомашинд жолоочоос гадна нэг хүүхэд, 3 том хүн явсан. Би жолоочоос эмчилгээний зардлын 350.850 төгрөг, мөн Нарантуул зах дээр жижиглэнгийн наймаа хийдэг бөгөөд эмнэлэгт хэвтсэн хугацаанд ажлаа хийж чадаагүй  тул олох байсан орлогод 330.000 төгрөг, нийт 680.850 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа мөнгийг жолооч төлчихвөл гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 70-71х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 сарын 15-ны өдөр 10:30 цагийн орчим Нисэхийн байрны гадна талын автобусны буудлаас комбинат руу явдаг жижиг суудлын машинд суусан. Тэгээд явж байхад Вива сити хорооллын руд талын гэрлэн дохионы наана миний сууж явсан автомашин урд явж байсан автомашиныг мөргөсөн. Тэгээд мөргөлдсөн 2 автомашины жолооч нар уулзалдаад, хоёр тийшээ салж байх үед миний сууж явсан машины араас өөр машин хүчтэй мөргөсөн. Тэгэхэд манай машины жолооч бидний биеийн байдлыг асуугаад, түргэн тусламж ирж байгаа талаар хэлсэн. Түргэн тусламжийн эмч ирж бид нарыг үзээд тэндээсээ шууд Гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан.

Би автомашины хойно голд нь сууж явсан. Ослын улмаас миний толгой доргисон. ...Т.Прадо маркийн автомашины жолооч М.Г- нь эмчилгээний зардал болох 280.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад М.Г-ас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 103-104х, 105х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ггийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 сарын 15-ны өдөр 10:30 цагийн орчим Нисэхийн байрны гадна талын автобусны буудлаас комбинат руу явдаг жижиг суудлын машинд суусан. Тэгээд явж байхад Вива сити хорооллын урд талын гэрлэн дохионы наана миний сууж явсан автомашин урд явж байсан автомашиныг мөргөсөн. Тэгээд мөргөлдсөн 2 автомашины жолооч нар уулзалдаад, хоёр тийшээ салж байх үед миний сууж явсан машины араас өөр машин хүчтэй мөргөсөн. Тэгэхэд манай машины жолооч бидний биеийн байдлыг асуугаад, түргэн тусламж ирж байгаа талаар хэлсэн. Түргэн тусламжийн эмч ирж бид нарыг үзээд тэндээсээ шууд Гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан.

...Би жолоочоос эмчилгээний зардал болох 160.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 113-114х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оюунбилэгийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 01 сарын 15-ны өдөр миний охин Л.Мягмарсүрэнгийн сургуулийн төгсөлтийн өдөр байсан. Тэгээд Нисэхээс Т.Прадо автомашиныг жолоодоод замаараа морин тойруулгаас төрсөн дүү М.Гантулгыг авч, тэндээ М.Г- надтай жолоогоо солиод машин жолоодоод цааш явсан юм. Тэгээд явж байхад Вива сити хорооллын зам дээр хоёр машин мөргөлдсөн байсан ба зогсох гээд амжилгүй тэр машиныг очиж мөргөсөн. Тэгээд би ээж, 2 охинтойгоо ослын газраас такси бариад сургууль руу явсан.

Зам тээврийн ослын улмаас бэртсэн хүн байхгүй. Би жолоочийн хойно буюу машины ард талд сууж явсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсаныг бол анзаараагүй. Надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 131х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Мөнгөнцэцэгийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 01 сарын 15-ны өдөр манай эгч Л.Мягмарсүрэнгийн сургуулийн төгсөлтийн баярын өдөр байсан. Тэгээд Нисэхээс бид нар хөдлөөд, замаараа морин тойруулгаас нагац ах М.Гантулгыг авч, тэндээс М.Г- ах ээжтэй жолоогоо солиод явж байхад Вива сити хорооллын урд зам дээр хоёр машин мөргөлдсөн байсан. Тэгээд зогсох гээд амжилгүй тэр машиныг очиж мөргөхөөр нь ээж, эгчтэйгээ хамт ослын газраас такси бариад сургууль руу явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 133х/,

11. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1570 тоот актын:

1. Б.Т-ийн биед баруун хөлийн шаантны гадна булууны шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, өмнөд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний ар гадаргуун том хэмжээний няцарч, урагдсан шарх гэмтэл тогтоодлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 143-145х/,

 

12. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1569 тоот актын:

1. Х.Эын биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 146-147х/,

 

13. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1560 тоот актын:

1. Д.Ггийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 148-149х/,

 

14. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1566 тоот актын:

1. Д.Огийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 150-151х/,

 

15. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1567 тоот актын:

1. М.Егийн биед тархи доргилт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 152-153х/,

 

16. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1565 тоот актын:

1. Б.Дгийн биед тархи доргилт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 154-155х/,

 

17. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1642 дугаартай:

“...Д.Цаст-Оргилын Toyota prius 20 маркийн 86-25 УБВ улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлын шууд зардлын дүн 3.265.000 /гурван сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг, шууд бус зардлын дүн 220.000 /хоёр зуун хорин мянга/, нийт хохирлын үнэдгээний дүн 3.485.000 /гурван сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 168-171х/, 

 

18. Авто машин техникийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16440138 дугаартай:

“...Б.Т-ийн Toyota prius 30 маркийн хххх улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг шууд зардлын дүн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, шууд бус зардлын дүн 50.000 /тавин мянга/, нийт хохирлын үнэлгээний дүн 745.000 /долоон зуун дөчин таван мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 196-197х/, 

 

19. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 116 тоот:

1. Toyota Prado маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Г- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Т- нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.

3. Тоёота Приус-20 маркийн 86-25 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Цаст-Оргил нь Монгол Улсын Замын хөдөлгөөнөий дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

5. Тухайн замын зорчих хэсэг нь халтиргаа, гулгаатай байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна.

6. Авто замын зорчих хэсгийн гадаргуу халтиргаа, гулгаатай байсан нь зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөнийг техникийн шинжээч тогтоох боломжгүй.

7. Тоёота Приус-30 маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч Б.Т- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 203-204х/,

 

20. Хохирогч Б.Т-ийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 27-33х, 36-39х/,

 

21. Насанд хүрээгүй хохирогч М.Егийн ГССҮТөвд эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 48-49х/,

22. Хохирогч Д.Огийн ГССҮТөвд эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 59-60х/,

23. Хохирогч Х.Эын ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 76-97х, 101-102х/,

 

24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Гантулгын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 01 сарын 15-ны 11:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын урд зам дээр баруунаас зүүн тийш чиглэлд дүүгийн нэр дээр байдаг Т.Прадо маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодож явахад Т.Приус маркийн 86-25 УБВ улсын дугаартай автомашин болон хххх улсын дугаартай автомашинууд мөргөлдөн зогсож байсан. Тэгээд би араас нь очиж мөргөн явган зорчигч Б.Т-ийн эрүүл мэндийг хохироосон.

Тухайн үед Б.Т- нь мөргөлдсөн хоёр автомашины голд нь машиныхаа эвдрэлийг хараад зогсож байсан. Б.Т- нь 2 машины буферт хавчуулагдан гэмтсэн байсан. Тэгээд би бууж очоод гэмтсэн хүнийг босголцоод, түргэн тусламж болон цагдаа дуудсан. Түргэн тусламж ирж Б.Түмэмдэмбэрэл болон нөгөө автомашинд байсан 5 хүнийг Гэмтлийн эмнэлэгт авч явсан. Б.Т-ийн шаантны яс гэмтсэн, бусад хүмүүс нь ямар нэгэн хугарал гэмтэл байхгүй байсан. Би хохирогч нарт байнга тусламж үзүүлэн эмчилгээнд нь шаардлагатай бүх зүйлээр тусалж, бүгдийг нь хохирол, саналгүй болгосон.

Би тухайн хоёр автомашин мөргөлдөөд зогсож байгааг маш их ойртож ирээд харсан, тэгээд тоормос гишгэсэн боловч гулгаж очоод мөргөсөн. Тухайн машинууд ослын гэрлээ асаасан эсэхийг нь мэдэхгүй байна, тэмдэг бол тавиагүй байсан. ...Би Шүүх эмнэлгийн шинжээчдийн болон техникийн шинжээчдийн гаргасан дүгнэлтүүдтэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Би хохирогч Б.Т-ийн эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг, автомашины эвдрэлд 750.000 төгрөг, Д.Цаст-Оргилын автомашины эвдрэлд 3.000.000 төгрөг, Д.Огийн эмчилгээний зардалд 550.000 төгрөг, Б.Дд 260.000 төгрөг, М.Ед 350.000 төгрөг, Х.Эд 680.000 төгрөг, Д.Гд 160.000 төгрөг тус тус өгч, гомдол саналгүй болгосон. Нийт хүмүүсийн хохиролд 8.250.000 төгрөг гаргаж, хохирлыг бүрэн барагдуулсан. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна.

Зам тээврийн осол нь анхаарал болгоомж алдах ганц хоромд гардаг юм байна. Зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндийг хохироосондоо маш их харамсаж гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 68х, 234х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 1-р хавтас 214х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 220х/ баримт, шүүгдэгч М.Г-ас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 1-рхавтас 249х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 1-р хавтас 221-226х, 249х/ 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг М.Г-д танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэн, түүнд холбогдох эрүүгийн 20030 0078 0090 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Гантулгын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Г- нь 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Вива Сити хорооллын урд замд Тоёота Прадо маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 дахь заалтын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн журам зохицуулалтыг зөрчиж зам дээр зогсож байсан иргэн Д.Цаст-Оргилын эзэмшлийн Toyota Prius 20 маркийн 86-25 УБВ дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, мөргүүлсэн Toyota Prius 20 маркийн 86-25 УБВ дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаа байсан Б.Т-ийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг давхар мөргөсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон ба уг ослын улмаас тэдгээр хоёр тээврийн хэрэгслийн дунд зогсож байсан

- жолооч Б.Т- нь автомашинд хавчуулагдан унаснаас түүний эрүүл мэндэд “...баруун хөлийн шаантны гадна булууны шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, өмнөд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний ар гадаргуун том хэмжээний няцарч, урагдсан шарх” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,  

- мөн Д.Цаст-Оргилын эзэмшлийн Toyota Prius 20 маркийн 86-25 УБВ дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч

- Х.Эын биед “...биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

- Д.Ггийн биед “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

- Д.Огийн биед “тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

- насанд хүрээгүй М.Егийн биед “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

- Б.Дгийн биед “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-11х/,

- хохирогч Б.Т- /хэргийн 1-р хавтас 21-22х, 23х/,   иргэний нэхэмжлэгч насанд хүрээгүй М.Егийн хууль ёсны төлөөлөгч Д.Маралмаа /хэргийн 1-р хавтас 41х, 42х/, иргэний нэхэмжлэгч Д.О  /хэргийн 1-р хавтас 51-52х, 53х/, Х.Э /хэргийн 1-р хавтас 70-71х/, Б.Д /хэргийн 1-р хавтас 103-104х, 105х/, Д.Г /хэргийн 1-р хавтас 113-114х/, иргэний нэхэмжлэгч Д.Цаст-Оргил /хэргийн 1-р хавтас 51-52х, 53х/ нарын мэдүүлэг баримтууд,

- гэрч Б.Оюунчилэг /хэргийн 1-р хавтас 131х/, Л.Мөнгөнцэцэг /хэргийн 1-р хавтас 133х/ мэдүүлэг,

- ШШҮХ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1570 тоот актын: “Б.Т-ийн биед баруун хөлийн шаантны гадна булууны шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, өмнөд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний ар гадаргуун том хэмжээний няцарч, урагдсан шарх гэмтэл тогтоодлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 143-145х/,

- ШШҮХ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1569 тоот актын: “Х.Эын биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 146-147х/,

- ШШҮХ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1560 тоот актын: “Д.Ггийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 148-149х/,

- ШШҮХ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1566 тоот актын: “Д.Огийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 150-151х/,

- ШШҮХ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1567 тоот актын: “М.Егийн биед тархи доргилт гэмтэл тогтоодлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 152-153х/,

- ШШҮХ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1565 тоот актын: “Б.Дгийн биед тархи доргилт гэмтэл тогтоодлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 154-155х/,

- Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 116 тоот:

1. Toyota Prado маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Г- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Т- нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.

3. Тоёота Приус-20 маркийн 86-25 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Цаст-Оргил нь Монгол Улсын Замын хөдөлгөөнөий дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

5. Тухайн замын зорчих хэсэг нь халтиргаа, гулгаатай байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна.

6. Авто замын зорчих хэсгийн гадаргуу халтиргаа, гулгаатай байсан нь зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөнийг техникийн шинжээч тогтоох боломжгүй.

7. Тоёота Приус-30 маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч Б.Т- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 203-204х/,

- хохирогч Б.Т-ийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 27-33х, 36-39х/,

- Насанд хүрээгүй хохирогч М.Егийн ГССҮТөвд эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 48-49х/,

- хохирогч Д.Огийн ГССҮТөвд эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 59-60х/,

- хохирогч Х.Эын ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 76-97х, 101-102х/ болон шүүгдэгч М.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож  тогтоогдсон байна.

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.Т-ийн жолоодон явсан Toyota Prius 30 маркийн хххх дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 200.000 төгрөгийн, шууд бус зардлын дүнгээр 50.000 төгрөг, нийт 745.000 төгрөгийн хохирол /хэргийн 1-р хавтас 196-197х/, иргэний нэхэмжлэгч Д.Цаст-Оргилын жолоодон явсан Toyota Prius 20 маркийн 86-25 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 3.265.000 төгрөгийн, шууд бус зардлын дүнгээр 220.000 төгрөг, нийт 3.485.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хэргийн 1-р хавтас 168-171х/ тус тус учирсан нь

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1642 дугаартай: “...Д.Цаст-Оргилын Toyota prius 20 маркийн 86-25 УБВ улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлын шууд зардлын дүн 3.265.000 /гурван сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг, шууд бус зардлын дүн 220.000 /хоёр зуун хорин мянга/, нийт хохирлын үнэдгээний дүн 3.485.000 /гурван сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 168-171х/,

- Авто машин техникийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16440138 дугаартай: “...Б.Т-ийн Toyota prius 30 маркийн хххх улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг шууд зардлын дүн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, шууд бус зардлын дүн 50.000 /тавин мянга/, нийт хохирлын үнэлгээний дүн 745.000 /долоон зуун дөчин таван мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 196-197х/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба уг хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтэд хэргийн оролцогч талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

 

Шүүгдэгч М.Г- нь 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Вива Сити хорооллын урд замд Тоёота Прадо маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 дахь заалтын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн журам зохицуулалтыг зөрчиж зам дээр зогсож байсан иргэн Д.Цаст-Оргилын эзэмшлийн Toyota Prius 20 маркийн 86-25 УБВ дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, мөргүүлсэн Toyota Prius 20 маркийн 86-25 УБВ дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаа байсан Б.Т-ийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг давхар мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, өсвөр насны М.Е, иргэн Д.Г, Д.О, Б.Д, Х.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Цаст-Оргилын эзэмшлийн Toyota Prius 20 маркийн 86-25 УБВ дугаартай тээврийн хэрэгсэлд нийт зарлын дүнгээр 3.485.000 төгрөгийн, Б.Т- жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт зардлын дүнгээр 745.000 төгрөгийг эд хөрөнгийн хохирол тус тус учирсан нь нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч М.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Тээврийн прокуророос шүүгдэгчид М.Гантулгийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч М.Гантулгыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч төлж байрагдуулсан, тодруулбал:

- хохирогч Б.Т-ийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд тооцон эмчилгээний зардлын 2.500.000 төгрөг, автомашинд учирсан хохиролд 750.000 төгрөгийг,

- иргэний нэхэмжлэгч  Д.Цаст-Оргилын эд хөрөнгөд учирсан хохиролд 3.000.000 төгрөг,

- ирэний нэхэмжлэгч Б.Дгийн  эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний зардлын 260.000 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч Д.Ггийн эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний зардлын 120.000 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнтуулд эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний зардлын 680.000 төгрөг,

- өсвөр насны М.Егийн эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний зардлын 350.000 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Д.Маралмаад тус тус нөхөн төлсөн, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар тус тус илэрхийлсэн баримттай байна. /хэргийн 1-р хавтас 23х, 42х, 53х, 64х, 105х, 72х, 120х, 221-224х, 225-226х/

 

Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй байна.    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг бөгөөд хэргийн 1-р хавтас 220 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч М.Г- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй талаар тэмдэглэгдсэн баримттай тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч нь М.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь ““хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд М.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

  

Энэ хэрэгт М.Г- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. Шавь овогт Моломын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-д 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт М.Г- нь  хохирогч Б.Т-д 3.250.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Д.Цаст-Оргилд 3.000.000 төгрөг, Б.Дд 260.000 төгрөг, Д.Гд 120.000 төгрөг, Х.Эрдэнтуулд 680.000 төгрөг, өсвөр насны М.Е, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Маралмаад 350.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг тэмдэглэж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт М.Г- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             С.БАЗАРХАНД