Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 091

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн /томилолтоор/,  

шүүгдэгч  Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААИС-ийн спорт зааланд хохирогч Э.М-той сагсан бөмбөгийн тэмцээнээс болж маргалдан зүүн чихэнд нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ч.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч Ц.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч Л.Л-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Л.У-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.М-ын мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, гэрч Д.П-ын мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 67-89-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААИС-ийн спорт зааланд хохирогч Э.М-ыг “багш хүнийг хэл амаар доромжиллоо” гэх  шалтгаанаар цохиж, биед нь“зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Э.М-ын ... Энхболд гэх ах гарч ирээд миний зүүн талын чих рүү 1 удаа алгадсан. ...Тэгээд манай ангийнхан намайг салгаад аваад явсан. Миний биед манай дээд курсын ах Энхболд зүүн талын чих рүү 1 удаа гараараа маш хүчтэй цохиж чихний хэнгэрэг хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч Ц.Б-ний ...М “эгчээ та яагаад байгаа юм бэ” гэхэд нөгөө эгч “юун эгч, би танай багш байна” гэхээр нь багш гэдгийг мэдсэн. Тэгсэн Мөнхцогтыг хажуунаас нэг хүүхэд /Энхболд/ цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч Л.Л-ын ... 1 дүгээр курсын Э.Мөнхцогт гэх залуу У багшийг “гичий авгай” гэх мэтээр харааж байхад Энхболд уурлаад “чи багш хүнийг ингэж янз бүрээр хэлж болохгүй” гэхэд М “чи хэн юм бэ” гэхэд Энхболд уурлаад 1 удаа  М -ыг алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Гэрч Л.У-ын ...1 дүгээр курсын оюутнууд согтуу намайг багш гэдгийг мэдэхгүй “авгай минь чи муу хэн бэ” гэх мэтээр хэлж доромжилсон. ...М ирээд “чи хэн бэ” гээд намайг хувцаснаас зулгаагаад түлхсэн. ...Э "Минт" баар-ыг цохисон талаар би сүүлд мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 226 дугаартай дүгнэлтэнд: Э.М-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 36-37-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн...Би М-ыг “чи багш хүнийг хэл амаар доромжилж болохгүй” гэхэд “хэн бэ, мангар бацаан минь” гэхээр нь түүний зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Э.М-ын гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

 

           Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ын биед “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэч С.Э   нь хохирогч Э.М-д хэнгэргэ нөхүүлэх хагалгааны зардалд 1.500.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны дотор  төлөхөө илэрхийлсэн байна. /хх-ийн 93-р хуудас/ Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой 195.000 төгрөгийн баримтыг /хх-ийн 91-р хуудас/ ирүүлсэн бөгөөд тэрээр “195.000 төгрөг авсан тул гомдолгүй /хх-ийн 93-94-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Э.М, шүүгдэгч Ч.Э нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ч.Э-од торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

 Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э-од мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

            1. З овогт Ч-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э-од оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ч.Э-од мэдэгдсүгэй.   

 

5. Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Э.М-од эмчилгээний зардалд буюу хохиролд 1.500.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр илэрхийлсэн болохыг дурдсугай.  

 

6. Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР