| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00317/И |
| Дугаар | 00320 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 00320
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Үйлчилгээний гудамжны № 17 тоотод оршин суух, Боржигон овогт Отгонбаярын Бямбасүрэн /РД:МИ90021003, Утас:99600741/, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Сансарын № 48 тоотод оршин суух, Боржигон овогт Баянцагааны Баасанхүү /РД:МЗ88062411, Утас:99923347/ нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 2.857.209.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Бямбасүрэн, Б.Баасанхүү нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Зүүнхараа салбараас 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/15/522 тоот шуурхай бичил зээлийн гэрээгээр жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5.000.000 /Таван сая/ төгрөгийн шуурхай бичил зээл авсан. Зээлийн барьцаанд бараа материал, автомашин, цахилгаан барааг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу Шуурхай бичил зээлийн үндсэн төлбөрт 2.372.175 /хоёр сая гурван зуун далан хоёр мянга нэг зуун далан таван/ төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.212.688 /Нэг сая хоёр зуун арван хоёр мянга зургаан зуун наян найман/ төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 3.189 /Гурван мянга нэг зуун наян есөн/ төгрөг, шуурхай бичилд зээлд нийт 3.588.052 / Гурван саян таван зуун наян найман мянга тавин хоёр/ төгрөгний төлбөр төлсөн.
Зээлдэгч зээлийн гэрээний 4.2.1-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр шуурхай бичил зээлээ 87 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ /15/522 тоот дугаартай гэрээг хугацаанаас нь хугацаанаас нь өмнө цуцлах,
2. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах,
Үндсэн зээлийн үлдэгдэл – 2.627.824.74 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт – 218.577.42 төгрөг
Торгуулийн хүү – 2.307.56 төгрөг
Нотариатын зардал – 8.500 төгрөг
Нийт- 2.857.209.72
3. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:
Улсын тэмдэгтийн хураамж – 60.665.35 төгрөг
4.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Бямбасүрэн, Б.Баасанхүү нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Бямбасүрэн миний бие Б.Баасанхүүгийн хамтаар Хаан банкны Зүүнхараа салбараас бизнесийн зээл авсан нь үнэн болно. Одоо Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжилж байгаа 2.857.209.72 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Зүүхараа Хаан банктай тохирч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлбөрийг зээлийн хугацаа хэтэрсэн байгаа дүнгээр төлж цаашид зээлийн графикийн дагуу зээлийн эргэн төлөлтөө хийхээр болов гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 2.857.209.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Бямбасүрэн, Б.Баасанхүү нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 2.857.209.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Бямбасүрэн, Б.Баасанхүү нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60.665.35 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Бямбасүрэн, Б.Баасанхүү нараас 30.332.675 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 30.332.675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН