| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00319/И |
| Дугаар | 00319 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 00319
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудалын № 34 тоотод оршин суух, Луугар овогт Отгонбаярын Соёл-Эрдэнэ /РД:МИ91120600, Утас:99648846/, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудалын № 34 тоотод оршин суух, Баатарт овогт Сайннохойн Чинбат /РД:ПН87071011, Утас:99319266/ нарт холбогдох 11.904.620.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Соёлэрдэнэ, С.Чинбат нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Зүүнхараа салбараас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/14/1737 тоот бизнесийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 14000000 /Арван дөрвөн сая/ төгрөг , 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ/14/1737-1 тоот нэмэлт зээлийн гэрээгээр жилийн 24 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай, нэмэлт 1156743 /Нэг сая нэг зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин гурван/ төгрөгийн бизнесийн нэмэлт зээл авсан. Зээлийн барьцаанд хувийн сууц газрын хамт, бараа материал, автомашин, цахилгаан барааг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,612,111 /Гурван сая зургаан зуун арван хоёр мянга нэг зуун арван нэгэн/ төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,131,702 /Гурван сая нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун хоёр/ төгрөг торгуулийн хүүгийн төлбөрт 13,297 /Арван гурван мянга хоёр зуун ерэн долоон/ төгрөг, нийт 6,757,110 /Зургаан сая долоон зуун тавин долоон мянга нэг зуун арван / төгрөгний төлбөр хийсэн байна.
Зээлдэгч зээлийн гэрээний 4.2.1-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 265 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг зээлээ сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймээс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ /14/1737 тоот дугаартай гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/14/1737-1 тоот дугаартай нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь хугацаанаас нь өмнө цуцлах,
2. 2016 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах,
Үндсэн зээлийн үлдэгдэл – 10.387.889.28 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт – 1.433.250.45 төгрөг
Торгуулийн хүү – 72.480.63 төгрөг
Нотариатын зардал – 11.000 төгрөг
Нийт 11.904.620.36
3. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:
Улсын тэмдэгтийн хураамж – 205.423.92 төгрөг
4.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Соёл-Эрдэнэ, С.Чинбат нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Соёл-Эрдэнэ, С.Чинбат бид хоёр Хаан банкны Зүүнхараа салбараас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл болох 11.904.620.36 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 11.904.620.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Соёл-Эрдэнэ, С.Чинбат нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 11.904.620.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Соёл-Эрдэнэ, С.Чинбат нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 205.423.92 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Соёл-Эрдэнэ, С.Чинбат нараас 102.711.96 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 102.711.96 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН