| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00312/И |
| Дугаар | 00314 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 00314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ЄМНЄЄС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шїїхийн шїїгч Д.Ренченхорол даргалж тус шїїхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шїїх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал суманд 1962 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, УБТЗ-н Мандал сумын депод гагнуурчин ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар баг Улиастайн 45 тоотод оршин суух Бүгжин Хамниган овогт Доржсүрэнгийн Түмэнбаяр /РД:МЗ62013070/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны єдєр хїлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны єдєр иргэний хэрэг їїсгэснээр хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд:Хүсэлт гаргагч Д.Түмэнбаяр, шїїх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Түмэнбаяр шїїхэд гаргасан хїсэлт болон шїїх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1962 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлэгт төрсөн. 1971 онд 2 дугаар арван жилд ороод 1978 онд төгсөн 1978 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Барилга Угсралтын Конторт анх нормчиноор ажилд орсон. Нормчин хийж байгаад 1980 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатарын барилгын цэргийн ангид цэрэгт татагдан 03 жилийн дараа буюу 1983 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр халагдан 1983 оны 05 дугаар сарын 24-ны өдөр эргэж Барилга Угсралтын Конторт нормчин хийж байгаад 1988 онд гагнуурын курст цахилгаан гагнуурчны мэргэжил эзэмшсэн. Тэгээд цахилгаан гагнуурчинаар ажиллах болсон. 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Барилга Угсралтын Конторт нормчин, гагнуурчнаар ажиллаж байгаад байгууллага маань татан буугдаад ажилгүй байж байгаад 1996 оны 08 дугаар сард депод цахилгаан гагнуурчнаар ажилд орон өнөөг хүртэл ажиллаж байна. Би тэтгэвэрт гарах хугацаа маань болоод нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад тамган дээр бичилт хийсэн байгаа учраас миний Барилга Угсралтын Конторт ажилласан 10 жил 07 сар 22 хоногийг тогтоох боломжгүй байна. Үүнийгээ шүүхээр тогтоолгохгүй бол хүчингүйд тоооцно гэж зөвлөсний дагуу шүүхэд хандаж байна. Би 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 55 нас хүрч тэтгэвэрт сууна. Өмнө нь ажиллаж байсан 10 жил 7 сар 22 хоногийг минь үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Шїїх энэ хэрэгт ИХШХШТ хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
Їндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Түмэнбаяр нь Зүүнхараагийн Барилга угсралтын конторт нормчиноор 1978 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жил 10 сар, 1983 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 8 жил 9 сар 22 хоног нийтдээ 10 жил 07 сар 22 хоногийн ажиллаж байсныг тогтоолгохыг хүсчээ.
Тэрээр ажиллаж байсан байдлаа нотлож хамт ажиллаж байсан Д.Баасан, Б.Оюунсүрэн, Д.Батсайхан нарыг гэрчээр асуулгасан бөгөөд тэд “Д.Түмэнбаяр нь Зүүнхараагийн Барилга угсралтын конторт нормчин, цахилгаан гагнуурчинаар ажиллаж байсан нь үнэн” гэж мэдүүлсэн бөгөөд хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, хамт ажиллаж байсан хүмүүстэй авахуулсан гэрэг зураг, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаартай Сэлэнгэ аймгийн төрийн архивын тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
Эдгээр баримтууд нь ИХШХШТ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үнэлж болохуйц баримтууд байх тул шүүх уг баримтуудыг үндэслэн Д.Түмэнбаярыг 1978 оны 09 сарын 26-ны өдрөөс 1992 оны 03 сарын 12-ны өдөр хүртэл Зүүнхараагийн Барилга угсралтын конторт нормчин,цахилгаан гагнуурчинаар ажиллаж байсныг тогтоохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зїйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зїйлийн 135.2.6-д зааснаар Бүгжин хамниган овогт Доржсүрэнгийн Түмэнбаярыг 1978 оны 09 сарын 26-ны өдрөөс 1980 оны 07 сарын 26-ны өдөр хүртэл Зүүнхараагийн барилга угсралтын конторт нормчин, 1983 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Зүүнхараагийн барилга угсралтын конторт нормчин, цахилгаан гагнуурчинаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зїйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зїйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын тєсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ