| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00316/И |
| Дугаар | 00317 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 00317
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шїїхийн шїїгч Д.Ренченхорол даргалж тус шїїхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шїїх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймаг Алтай суманд 1962 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо эмнэлэг 1 гудамж 4 тоот улсын бүртгэлийн хаягтай Лхагва овогт Нямжавын Ганбаяр /РД:МЗ62030707/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны єдєр хїлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ны єдєр иргэний хэрэг їїсгэснээр хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд:Хүсэлт гаргагч Н.Ганбаяр, шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Н.Ганбаяр шїїхэд гаргасан хїсэлт болон шїїх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баруунхараа дахь Зам барилга конторт Улаанбаатар хотын Төмөр замын техниккумыг төгсөж ирээд “мастер”-аар томилогдон. 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1988 оны 01 сарын 25 хүртэл 4 жил 2 сар 24 хоног ажилласан. Энэ хугацааны ажилд авсан, халагдсан тушаал олдохгүй байгаа. Иймд 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1988 оны 01 дүгээр сарын 25 хүртэл ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шїїх энэ хэрэгт ИХШХШТ хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
Їндэслэх нь:
Хүсэлт гаргагч Н.Ганбаяр нь Баруунхараа дахь Зам барилга конторт замын мастераар 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 4 жил 2 сар 24 хоног ажиллаж байсныг тогтоолгохыг хүсчээ.
Тэрээр ажиллаж байсан байдлаа нотлож хамт ажиллаж байсан Д.Төмөр-Очир, Ж.Дашдорж, С.Болбаатар нарыг гэрчээр асуулгасан бөгөөд тэд “Н.Ганбаяр нь Баруунхараа дахь Зам барилга конторт замын мастераар” гэж мэдүүлсэн бөгөөд хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 324 дугаартай Сэлэнгэ аймгийн төрийн архивын тодорхойлолт,Сэлэнгэ аймгийн архивын магадлагаа №325, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх авто замын ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн зам барилгын ашиглалтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №37 дугаартай тушаал, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх авто замын ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн зам барилгын ашиглалтын конторын даргын 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №75 дугаартай тушаал, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
Эдгээр баримтууд нь ИХШХШТ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үнэлж болохуйц баримтууд байх тул шүүх уг баримтуудыг үндэслэн Н.Ганбаярыг 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунхараа дахь зам барилга конторт замын мастераар томилогдон ажиллаж байсныг тогтоохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зїйлийн 135.2.6-д зааснаар Лхагва овогт Нямжавын Ганбаярыг 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунхараа дахь зам барилга конторт мастераар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Ганбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ