| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0620/Э |
| Дугаар | 640 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 640
2020.04.08 2020/ШЦТ/640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Л.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Нэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00613 0719 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л.Н, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдлын үйлдвэрт оёдолчин ажилтай, Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо 10 дугаар гудамж 258 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, нэг удаагийн ял шийтгэлтэй,
Шүүгдэгч Л.Нарасүлд нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-258 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Бямбадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Л.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа” гэв.
Хохирогч Э.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны 10-258 тоотод байрлах гэртээ оройны 22 цагийн үед орсон. Намайг гэрт ороход эхнэр Н болон Нийн эрэгтэй дүү Наранзаяа, хүү 15 настай Ариунбаатар нар байсан. Би гэртээ орохдоо дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи нэг шилийг авч орсон. Тухайн нэг шил архийг эхнэр болон эхнэрийн дүүтэй хувааж уусан. Ууж дуусгаад сууж байхад эхнэр Н “чиний наад уруул чинь яасан юм бэ, гадуур дотуур хоноод тэмбүү тусчихсан юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд эхнэр Н босч ирээд баруун гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд дүү нь босч ирээд намайг бариад авсан. Нтэй нэг гэрт амьдраад 2 жил болж байна. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7/,
Яллагдагч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар гудамж 258 тоот болох өөрийн гэртээ нөхөр Э.Бямбадорж, дүү Наранзаяа бид 3 0,5 литрийн Хараа архи нэг шилийг хувааж уугаад сууж байсан. Тухайн үед нөхөр Э.Бямбадоржтой маргалдахад миний хацар хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Миний уур хүрээд нөхөр Э.Бямбадоржийн баруун нүд хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1795 тоот дүгнэлтэд:
1. Э.Бямбадоржийн биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 22/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Л.Нарасүлд нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-258 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Бямбадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Э.Бямбадоржийн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны 10-258 тоотод байрлах гэртээ оройны 22 цагийн үед орсон. Намайг гэрт ороход эхнэр Н болон Нийн эрэгтэй дүү Наранзаяа, хүү 15 настай Ариунбаатар нар байсан. Би гэртээ орохдоо дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи нэг шилийг авч орсон. Тухайн нэг шил архийг эхнэр болон эхнэрийн дүүтэй хувааж уусан. Ууж дуусгаад сууж байхад эхнэр Н “чиний наад уруул чинь яасан юм бэ, гадуур дотуур хоноод тэмбүү тусчихсан юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд эхнэр Н босч ирээд баруун гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд дүү нь босч ирээд намайг бариад авсан. Нтэй нэг гэрт амьдраад 2 жил болж байна. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Л.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Нийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Э.Бямбадорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Л.Нэд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1Л.Нийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Л.Нэд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Нэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР