Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00327

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би

        Нэхэмжлэгч:”Хаан банк”-ийн Зүүнхараа салбар /Утас:7036-7293/-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг Орон сууцны 2-10 тоотод оршин суух Тайж овогт Батсүхийн Эрдэнэбаатар /РД:МБ84082714, Утас:99060241/,

        Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг Орон сууцны 2-10 тоотод оршин суух Нэргүйн Нарантуяа /РД:МЛ89080120, Утас:99868794/ нарт холбогдох зээлийн төлбөр 36.901.430.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг     2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Иргэн Б.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Зүүнхараа салбараас 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/13/637 тоот ХААН Банкны Ажилтны орон сууцны зээлийн гэрээ, БГХ,Ү/13/637 тоот барьцааны гэрээ байгуулан жилийн 6 % хүүтэй, 120 сарын хугацаатай, 34,200,000 /Гучин дөрвөн сая хоёр зуун мянган / төгрөгийн ажилчдын хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээл авсан. Зээлдэгчийн банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж,зээлийн гэрээний 3.1.6-н заалтын дагуу 2014-оны 02 дугаар сарын 10-нд зээлийн хүүнд оорчлолт оруулж жилийн 19.2 хувийн хүүтэй болсон.Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Мандал сум 1-р баг Төмөр зам 50-26 тоотод байрлах Ү-1307000253 дугаартай 40 м2 талбайтай 1 өрөө орон сууц, гэрийн эд хогшил , зэргийг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний Хавсралт 1 дэх хуваарьт заасны дагуу үндсэн зээлийн 2,984,555.69 /Хоёр сая есөн зуун наян дөрвөн мянга таван зуун тавин таван төгрөг жаран есөн мөнгө /, зээлийн хүүгийн төлбөрт 12,411,437.14 /Арван хоёр сая дөрвөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг арван дөрвөн мөнгө /, торгуулийн хүүгийн төлбөрт 1,847.46 /Нэг мянга найман зуун дөчин долоон төгрөг дөчин зургаан мөнгө/, нийт 15,397,840.29 /Арван таван сая гурван зуун ерэн долоон мянга найман зуун дөчин төгрөг хорин есөн/ төгрөгийн төлбөр хийсэн байна.

Зээлдэгч зээлийн хүү өссөн байхад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг банкинд шинэчлэн байгуулаагүй,зээлийн төлбөрийг анх байгуулж байсан бага дүнгээр төлж байснаас үүдэж зээлэнд өнөөдрийн байдлаар 5,677,986.58 төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй хуримтлагдсан байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлийн эргэн төлөлтийг шинэчлэн байгуулах, зээлийн хүүгээ төлөхийг удаа дараалан шаардаж байсан,зээлдэгч зээлийг сард бодогдох хүүгээс бага дүнгээр төлсөөр байгаа тул зээл, хүүгийн хамт нийт хэмжээ өссөөр байна.

 

Иймээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Зээлийн үлдэгдэл 31,215,444.31, зээлийн хүү 5,677,986.58, торгуулийн хүү 0,0, нотариатын зардал 8,000, нийт 36,901,430.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.       

 

 Хариуцагч Б.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: …бид орон сууцны зээлийн үлдэгдэлтэй танилцаж буцааж зээлээ төлөх саналтай байна.Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Үндэслэх нь:

 

         Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь хариуцагч Б.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нараас  36.901.430.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нараас 36.901.430.89 төгрөг гаргуулах тухай Хаан банкны Зүүнхараа салбарын  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 342457.15 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нараас 171228.575 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 171228.575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк-нд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

       ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ