| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00007/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч М.Мэндбаяр
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.М
Өсвөр насны шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ичинхоролоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Э.Т 1940002230002 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, 16 настай, /16 нас 10 сар 13 хоногтой/ эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг, сурагч, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь 2019 оны 12 сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт байрлах Соёлын төвийн баруун талд тус сумын харьяат иргэн Б.С биед халдан зодож, улмаар түүний биед дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий гэмтэл үүсгэсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч Б.С 2020 оны 02-р сарын 18-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгааны ангийн 3 дугаар курст сурдаг бөгөөд сургуулийн дотуур байранд амьдардаг. Манай гэр Хэнтий аймгийн Дархан суманд байдаг учраас би дотуур байранд байдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дотуур байранд байж байгаад өдөр 11 цагийн үед дотуур байрнаас гарч 41 дүгээр байранд байдаг ахынхаас юм авах гээд очтол гэрт нь хүн байгаагүй. Би тухайн үед ганцаараа явж байсан. Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрнаас гараад баруун урагшаа дотуур байр руу чиглээд алхаж явж байгаад өөрийнхөө Төрийн банкны дансны үлдэгдлээ шалгая гэж бодоод “Dream” худалдааны төвийн зүүн талаар урагшаа Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын байр руу алхаж явахад “Dream” худалдааны төвийн зүүн талд манай сургуулийн Баянмөнх, Бор-Өндөр цогцолбор сургуулийн Төгөлдөр, өөр нэг хүүхдийн хамт 3-уулаа миний өөдөөс ирж байгаа харагдсан, тэр хүүхдийнх нь нэрийг мэдэхгүй. Тэр 3 миний хажуугаар гарч зөрөхдөө Т гэдэг хүүхэд нь миний зүүн талыг мөрлөхөөр нь би Төгөлдөрт хандаж “Замаа хараачээ, аятайхан яваач” гэж хэлтэл утсаар ярьж байсан хүнээ байж бай гэснээ над руу “эргээд чамтай уулзанаа” гэж хэлээд цаашаа явсан. Тэгээд би урагшаа явж байтал нөгөө 3 хүүхэд миний араас гүйж ирээд “Жинчин” зочид буудлын хажууд явж байхад намайг гүйцэж ирээд Т нь намайг заамдсан. Намайг заамдахаар нь “энд арай олон хүнтэй байна, өөр тийшээ яваад хоорондоо үзье” гэж хэлээд заамдахыг нь болиулсан. Тэгээд “Жинчин” зочид буудлын хажуу талаас яваад Соёлын төвийн баруун талд жижиг цагаан байшингийн баруун талд нь очсон. Тэгэхэд Т намайг эхэлж заамдаад толгой руу гараараа цохьсон. Би Төгөлдөрт цохиулаад өөдөөс нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэгж байтал намайг газар унагаасан. Намайг газар унасан хойно нэг нь миний ам руу өшиглөхөөр нь амаа дараад хэвтэл тэд нар нийлж байгаад өшиглөж зодож байгаад болиод яваад өгөхөөр байр руу явж өрөөндөө орсон. Миний ам, хамарнаас цус гараад тогтохгүй байсан болохоор эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
-Насанд хүрээгүй хохирогч Б.С дахин өдөр өгсөн: “Намайг Т хавирч газар унагаагаад миний толгой руу өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо хараад хэвтэхэд миний толгой руу өшиглөөд байсан. Би толгойгоо дараад хэвтэж байхдаа тэд нарыг хараагүй болохоор бүгдээрээ нийлээд намайг өшиглөсөн гэж ойлгосон. Тэгээд машинтай хүн ирээд сигналдаад явах үед намайг зодохоо болихоор нь босоход миний дэргэд Т зогсож байсан. Баянмөнх миний ард талд, А миний урд талд зогсож байсан бөгөөд Т байгаа зайнаас бага зэрэг хол зогсож байсан. Харин сүүлд мэдүүлэг өгөхдөө “Баянмөнх, А 2 надтай хэрэлдэж маргалдаагүй, муудаагүй, намайг газар унасан байхад Т татаж босгох үед Баянмөнх, А нар Төгөлдөрөөс бага зэрэг зайтай, надаас хол байсан болохоор зодоонд оролцоогүй юм байна” гэж бодоод тэгж хэлсэн. Намайг боссон хойно А , Баянмөнх 2 надтай юм яриагүй, над руу дайраагүй. Харин Т надтай гар бариад салсан. Тийм учраас А , Баянмөнх 2-ыг зодоонд оролцоогүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
- Насанд хүрээгүй гэрч Э.А ын 2019 оны 12-р сарын 12-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн эхийн хамт мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөв ярьсан. Одоо надад өмнө өгсөн мэдүүлгэн дээрээ нэмж ярих болон өөрчлөх ямар нэгэн зүйл байхгүй. С Э.Т ганцаараа зодсон. Баянмөнх бид 2 хараад хажууд нь ойрхон зогсож байсан. Баянмөнх бид 2 ямар нэгэн байдлаар зодоонд оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
- Насанд хүрээгүй гэрч А.Б 2020 оны 01-р сарын 08-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар курст сурдаг. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр амралтын өдөр өөрийн найз болох Төгөлдөр, А нарын хамт Бор-Өндөр сумын 2 дугаар баг 46 дугаар байранд байдаг найзынхаа гэрээс гараад гэр гэр рүүгээ харих гээд хойшоо Dream худалдааны төвийн зүүн талаар алхаж явсан. Тухайн үед манай найз Т хүнтэй утсаар яриад явж байсан, А бид 2 хажууд нь зэрэгцээд явж байсан. Тэгтэл өөдөөс ирж байсан манай сургуульд сурдаг С гэдэг хүүхэд манай найз Т мөрөлсөн. Тэгэхэд С Т яагаад байгаа юм бэ, аятайхан яваач гэж хэлэхэд Т өөдөөс нь айн гэж асуухад С дахиад аятайхан яваач гэж хэлсэн. Тэгэхэд манай найз Т С 2-уулаа уулзанаа гэж хэлээд хойшоо явах гэтэл С “одоо уулзъя аа” гэж хэлээд урагшаа алхаад явсан. Тэгээд Т утсаар ярьж дуусаад С араас очиж уулзана гээд араас нь явсан. А бид 2 Т дагаад явсан. С араас явж байгаад Жинчин зочид буудлын гадаа гүйцэж очоод Т гараараа далайсан чинь С “хоёулаа ийшээ гаръя” гэж заагаад баруун урагшаа чигтээ дагуулаад явсан. Т Сугарбаттай хамт урд түрүүлээд явсан. А бид 2 араас нь дагаад явж байсан. Тэгтэл Соёлын төвийн баруун талд байдаг жижиг цагаан байшингийн баруун талд гарсанаа Т эхлээд С толгой руу, нүүр рүү нь 2-3 удаа цохьсон байх. Төгөлдөрт цохиулаад доошоо тонгойход нь өвдөглөсөн, тэгэхэд С газар унасан. С газар унаад толгойгоо гараараа хамгаалаад хэвтсэн. Тэгэхээр нь би очоод Т салгаж болиулсан. Тэгээд С газар хэвтэж байхад нь татаж босгоод шороо болсон хувцсыг нь гөвж өгсөн. Тэгээд Төгөлдөр, Сугабат 2 гар бариад салцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 33/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 17-ны өдрийн №03 тоот:
1.Б.С биед дээд, доод уруулын дотор салстад шарх, үүдэн баруун, зүүн 1-р шүдний сулрал, зүүн шанаа, зүүн чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн № 127 тоот:
1.Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Өнөрборгилын 2019 оны 12 сарын 17-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэх шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 45-47/
-Яллагдагч Э.Т 2020 оны 01-р сарын 07-ны өдөр өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвд байх " Dream" худалдааны төвийн зүүн талаар хойшоо Баянмөнх, А нарын хамт намайг утсаар яриад явж байхад нэг хүүхэд миний зүүн талаар мөрлөхөөр нь юм хэлэхгүй явж байтал тэр хүүхэд миний араас аятайхан яваач гэж хэлэхээр нь утсаар ярьж байсан болохоор сайн сонсоогүй, юу гэнээ гэж асуусан. Тэгэхэд тэр хүүхэд намайг аятайхан яваач гэж хэлэхээр нь би “уулзана аа” гэж хэлсэн чинь одоо уулзъя гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд намайг дотуур байр руу явж манай найзуудтай уулзъя гээд дагуулаад яваад байсан. А , Баянмөнх бид 3-ын урд гараад дагуулаад дотуур байр руу чиглээд явахаар нь Соёлын төвийн баруун талд гарж байгаад жижиг цагаан байшингийн дэргэд очоод би тэр хүүхдийг энд уулзъя гээд зогссон. Соёлын төвийн баруун талд жижиг цагаан байшингийн дэргэд очоод уулзахад С намайг “чи яасан том юм” гэж хэлээд намайг түрүүлээд цохихоор нь бултчихсан. С намайг цохиж чадаагүй. Тэгэхээр нь би С барьж аваад шанаа руу нь 4-5 удаа гараараа цохиод, заамдаж байгаад ам, уруул хэсэг рүү нь нэг удаа өвдөглөсөн. Тэгэхэд С газар унасан, С газар унахаар нь дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхэд нэг машин ирээд сигналдахад надтай хамт явж байсан Баянмөнх надыг салгаж холдуулсан. С татаж босгоод хувцсыг гөвж өгч байсан. С хамраас нь цус гарсан байсан бөгөөд цэвэрлээгүй. Тэгээд би Сугарбаттай гар бариад салж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
-Гэрч Э.М ийн 2020 оны 01 сарын 03-ны өдөр, гэрч Э.М 2020 оны 01 сарын 03-ны өдөр шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06/,
-Насанд хүрээгүй хохирогч Б.С “Б.С миний бие Э.Т холбогдох хэрэгт гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 82/,
-Өсвөр насны шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.С ыг цохьсон нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь 2019 оны 12 сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт байрлах Соёлын төвийн баруун талд тус сумын харьяат Б.С биед халдан зодож, улмаар түүний биед дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий гэмтэл үүсгэсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Б.С , насанд хүрээгүй гэрч Ж.А , А.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 17-ны өдрийн № 03 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн № 127 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Б.С бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгчийн зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 17-ны өдрийн №03 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн № 127 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Б.С биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын
хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Э.Т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд өсвөр насны шүүгдэгч Э.Т хууль бус, зүй бус үйлдэл, өсвөр насны шүүгдэгч Э.Төгөлдөр, насанд хүрээгүй хохирогч Б.С нарын хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.С нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Э.Т өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 70/
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Э.М т даалгах нь зүйтэй байна.
Улсын яллагч М.Мэндбаярын шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Э.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь 1-рт. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялын төрлийг хуульчилж өгсөн бөгөөд уг ялд торгох ялыг өсвөр насны шүүгдэгчид оногдуулах боломжгүй байна.
2-рт.Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хөрөнгө, цалин хөлс, ар гэрийн нөхцөл байдал, /16 нас 10 сар 13 хоногтой/, ёс суртахуун, сэтгэцийн онцлог зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,
36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Төгөлдөрт ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Э.М т даалгасугай.
4.Шүүгдэгч Э.Т нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ