Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 00318

 

      Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт хотод 1957 оны 01 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо бага тойруугийн 10 дугаар байр 41 тоотод оршин суух хаягтай,

 

  Зээрдүүд овогт Янсангийн Данжинсүрэн /РД:УХ57013072 / -ийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны єдєр хїлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны єдєр иргэний хэрэг їїсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шїїх хуралдаанд:Хүсэлт гаргагч Я.Данжинсүрэн шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох  нь:

 

            Хүсэлт гаргагч Я.Данжинсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1983 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж Сэлэнгэ аймгийн эрүүлийг хамгаалах газарт хувиарлагдан очиж эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар Зүүнхараа хотын нэгдсэн эмнэлэгт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мэс заслын эмчээр томилогдсон хэрнээ тухайн үедээ тушаал гаргахдаа их эмчээр гэж тушаал гаргасан байсан. 2001 оны 06 дугаар сар хүртэл мэс заслын эмч, тасгийн эрхлэгчээр ажилласан. Ажиллах хугацаандаа 1986 онд мэс заслын эмчийн олгох курс, 1993 онд мэс заслын эмчийн дээшлүүлэх курст суралцан төгссөн. Энэ хугацаанд мэс засал гэмтэл, эмэгтэйчүүдийн мэс засал, шүүхийн шинжээч эмчээр тасралтгүй ажилласан болно. Анх мэс заслын эмчэээр томилогдсон тушаал олдохгүй тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байгаа тул 1983 оны 07 дугаар сарын 14-нөөс 1995 он хүртэл мэс заслын эмчээр ажилласан жилийг маань тогтоож өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Зээрдүүд овогт  Янсангийн Данжинсүрэнг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын нэгдсэн эмнэлэгт 1983 оны 07 дугаар сарын 14-нөөс 1995 он хүртэл мэс заслын эмчээр ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн №160 дугаартай тушаал, Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №232 дугаартай тушаал,Анагаах ухааны дээд сургуулийн диплом №31659, Мэргэжлийн үнэмлэх №6426 , Хөдөлмөрийн дэвтэр №025593, 1983-1995 оныг хүртэл цалингийн тодорхойлолт, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймгийн архивын магадлагаа №389, хамт ажиллаж байсан М.Отгонгэрэл, Б.Цэрэнлхам, Л.Нэргүй нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хүсэлт гаргагч Я.Данжинсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

 

                                                              Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Зээрдүүд овогт Янсангийн Данжинсүрэнг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын нэгдсэн эмнэлэгт 1983 оны 07 дугаар сарын 14-нөөс 1994 он 12 дугаар сарын 31-н хүртэл мэс заслын эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Я.Данжинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Д.РЕНЧЕНХОРОЛ.