| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00174/И |
| Дугаар | 00171 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00171
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Ширхэнцэгийн 82 тоотод оршин суух хаягтай, /РД:ГЖ:67012515, утас-95759076/ Овоохой овогт Жамбын Ундрахын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг Хуучин хороололын 30-56 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 45-р байрны 3-25 тоотод оршин суух, /РД: ТИ:87020911, утас-99655400/ Айраг овогт Амгаланбаярын Балжиннямд холбогдох 850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ж.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … А.Балжинням нь миний хариуцдаг “ЖН” төвийн буудалд өрөө түрээсийн гэрээ байгуулж 1 өрөөнд амьдарч байгаад 3 сарын төлбөрөө өгөхгүй байгаа тул 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл шүүхэд гаргаж байна. А.Балжинням нь 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл буудалд амьдарсан юм. 3 сарын хөлс 850000 төгрөгийг А.Балжиннямаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Балжинням шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь “JN” center-ын 1 өрөөнд 2015 оны 09 дүгээр сараас эхлэн амьдарсан нь үнэн болно. Миний бие амьдрах хугацаандаа эхний сарын төлбөрийг бүтэн, дараа сарын төлбөрийн хагастай тушаасан бөгөөд одоо үлдэгдэл болох 2 сарын хагас мөнгөтэй нийлээд 850000 төгрөг өгөх юм. Энэ хүү мөнгийг миний бие бүрэн төлж барагдуулж дуусгахаа мэдэгдэж тайлбар бичиж байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ж.Ундрахын 850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Балжинням маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ундрахын 850000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Балжинням төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Балжиннямаас 12475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 12475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Ундрахад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.