Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 04

 

                                       

               

        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, 

Нэхэмжлэгч: М.Л

Хариуцагч: А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүү Л.Н-гийн төрсний гэрчилгээнд эх М.Л-ийн эцэг (эх)-ийн нэрийг зөвтгөн бичихийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн нэхэмжлэгч М.Л-ийн “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Иргэн М.Л миний бие А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2002 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Л.Н-гийн төрсний гэрчилгээнд эх М.Л-ийн овгийг зөвтгөн бичүүлэхийг хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн М.Л-ээс А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хүү Л.Н-гийн төрсний гэрчилгээнд эх М.Л-ийн эцэг (эх)-ийн нэрийг зөвтгөн бичихийг даалгуулах” тухай нэхэмжлэл  гаргасныг тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Л нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно...”, 66.2.-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Л нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч М.Л-г “Хүү Л.Н-гийн төрсний гэрчилгээнд эх М.Л-ийн эцэг (эх)-ийн нэрийг зөвтгөн бичихийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн М.Л-ийн нэхэмжлэлтэй А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Нэхэмжлэгч М.Л-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлан, баримт үйлдсэн болохыг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч М.Л-г “Хүү Л.Н-гийн төрсний гэрчилгээнд эх М.Л-ийн эцэг (эх)-ийн нэрийг зөвтгөн бичихийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн М.Л-ийн нэхэмжлэлтэй А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.5.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                        ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ