Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00174

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

Нэхэмжлэгч: Голомт банкны Сэлэнгэ салбарын  нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 6-р хэсгийн задгайд оршин суух Урангийн Оюун /РД: МЮ58101366, утас 95829488/, Лхагвасүрэнгийн Хосбаяр /РД: ТЕ82022374, утас 99446866/ нарт холбогдох 22861044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч  

 

Тодорхойлох нь:

 

            Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Уран овогтой Оюун нь тус банкнаас 2014 оны 09-р сарын 02 -ны өдөр ЭГ4325100188 тоот Зээлийн гэрээ байгуулж, 20000000 /хорин сая/ төгрөгийг сарын 2.3% хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зээлээр авсан болно. Мөн БГ4325100188 тоот ипотекийн гэрээ байгуулсан болно. Зээлдэгч нь Зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээл, хүү төлөлтийн графикийн дагуу төлөх төлбөрийг 2015 оны 05-р сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 04-р сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 18 890 974.80 /арван найман сая найман зуун ерэн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг наян мөнгө/ хүүгийн төлбөрт 3 786 514.87 /гурван сая долоон зуун наян зургаан мянга таван зуун арван дөрвөн төгрөг наян долоон мөнгө/, нэмэгдүүлсэн хүүнд /торгууль/ 183 554.93 /нэг зуун наян гурван мянган таван зуун тавин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ , нийт 22 861 044.60 / хорин хоёр сая найман зуун жаран нэгэн мянга дөчин дөрвөн төгрөг жаран мөнгө/ зээлийн өр төлбөр хуримтлагдаад байна. Зээлдэгчтэй байгуулсан 2014 оны 09-р сарын 02-ны өдрийн ЗГ4Э25100188 тоот Зээлийн гэрээний дагуу 2016.04.07-ны өдрийн байдлаар нийт бодогдсон үндсэн зээлийн үлдэгдэл 18 890 974.80 /арван найман сая найман зуун ерэн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг наян мөнгө/ үндсэн хүүгийн төлбөр 3 786 514.87 /гурван сая долоон зуун наян зургаан мянга таван зуун арван дөрвөн төгрөг наян долоон мөнгө/, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр /торгууль/ 183 554.93 /нэг зуун наян гурван мянган таван зуун тавин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө / , нийт 22 861 044.60  /хорин хоёр сая найман зуун жаран нэгэн мянга дөчин дөрвөн төгрөг жаран мөнгө/ нэмээд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 055 /хоёр зуун далан хоёр мянга тавин таван/ төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрт ЗГ4320007181 тоот зээлийн барьцаанд байгаа: БГ4325100188 тоот ипотекийн гэрээнд заасан хувийн сууц, гражийн барилга УБ№Ү-1303000508, гэрчилгээний дугаар: 000202124, хаяг:Сэлэнгэ аймаг Баянгол сум 1 -р баг 6-р хэсгийн задгай эзэмших эрхтэй газрын хамт /газрын гэрчилгэний дугаар:000502945 нэгж талбарын дугаар: 170303609 хаяг: Сэлэнгэ аймаг Баянгол сум 1-р баг 6-р хэсэг төв замын баруун талд / байгааг дурдаж үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч У.Оюун, Л.Хосбаяр нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. ...22861044 төгрөгийг төлөхөд ямар нэгэн маргаангүй би төлөх ёстой энэ төлбөр төлсөн баримтанд 1 сая төгрөг бөөнд нь төлсөн баримт нь ороогүй байх шиг байна. Би 2012 оноос хойш өөрийн нөхөр Лхагвасүрэнг асран хамгаалж байна. Энэ хүн зүрхний шигдээс өвчнөөс амийг нь аврахын тулд байдгаараа хөдөлж байна. ...голомт банкны өрийг барагдуулна. Ганцхан цаг хугацаа надад өгч туслаач гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбараас 22861044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Оюун, Л.Хосбаяр нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч У.Оюун, Л.Хосбаяр нараас зээлийн төлбөр 22861044 төгрөг гаргуулах тухай Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 272055 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  У.Оюун, Л.Хосбаяр нараас  136027 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 136027 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ