| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00186/И |
| Дугаар | 00178 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00178
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6-р баг Дунд-Өлөнтийн гудамжны 53 тоотод оршин суух, /РД:МЗ:83031112, утас-94319070/ Монхор овогт Гэрэлчимэгийн Бат-Ирээдүй, /РД:МЗ:85051306, утас-99778969/ Боржигон овогт Ерөөлтийн Даваадулам нарт холбогдох зээлийн үлдэгдэл 1,411,458.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Зээлдэгч Г.Бат-Ирээдүй, хамтран зээлдэгч Е.Даваадулам нь Төрийн банкны Мандал тооцооны төвөөс 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №10 тоот цалингийн зээлийн гэрээгээр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №102 тоот нэмэлт зээлийн гэрээгээр 2,000,000 /хоёр сая/ төгрөг 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №13/04 тоот нэмэлт зээлийн гэрээгээр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,4 %, жилийн 16,8 %-ийн хүүтэй зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний хавсралт 1 төлбөрийн хуваарийн дагуу зээл төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээл авсан. Гэтэл зээлдэгч, хамтран зээлдэгч нар өнөөг хүртэл банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Г.Бат-Ирээдүй, Е.Даваадулам нар үндсэн зээл 1,314,432,39 төгрөг, зээлийн хүү 86,456.28 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 3,069.61 төгрөг нийт 1,403,958.28 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38,425 төгрөг, нотариатын хөлс 7500 төгрөг нийт 1,411,458.28 төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Бат-Ирээдүй, Е.Даваадулам нар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Г.Бат-Ирээдүй, Е.Даваадулам бид хоёр төрийн банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Одоо бид хоёр цалингийн зээлийн үлдэгдэл 1,411,458.28 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний дотор маргах зүйлгүйгээр бүрэн төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын 1,411,458.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Бат-Ирээдүй, Е.Даваадулам нар нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний дотор маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх ба Төрийн банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай нь хариуцагч нарын 1,411,458.28 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний дотор маргах зүйлгүйгээр төлж барагдуулна гэсэн тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг мөн шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын 1,411,458.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Бат-Ирээдүй, Е.Даваадулам нар нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний дотор маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38425 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Бат-Ирээдүй, Е.Даваадулам нараас 19225 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 19225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.