| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00157/И |
| Дугаар | 00179 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00179
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би
Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэм 1-18 тоотод оршин сух Б.Анхбаярт холбогдох 220740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 08 сарын 29-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж Гар утас зээлээр худалдан авсан. Б.Анхбаяр нь эдгээр гэрээнүүдэд хамрагдаж “Uno dual” маркийн гар утсыг худалдан авсан. Гэтэл Б.Анхбаяр нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2015 оны 03 сард 100,000 төгрөгийг төлснөөс хойш төлбөр төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Б.Анхбаяраас төлбөрийн үлдэгдэл болох 215,240 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 220,740 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Скайтел ХХК-аас гар утас авсан нь үнэн одоо үлдэгдэл 220740 төгрөгийг төлнө. Одоо боломжгүй тул 7 сар гаргаад айлын байшин барих тул 8 дугаар сарын 15-нд төлөх болно. Төлбөрт маргаан байхгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь 220740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Анхбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Анхбаяраас 220740 төгрөг гаргуулах тухай Скайтел ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7272 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Анхбаяраас 3636 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 3636 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ