Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 588

 
 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

 Нэхэмжлэгч: Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 1-3 тоотод оршин суух, Сандаг-Очир овгийн Лхагвадоржийн Эрдэнэ,

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 1-3 тоотод оршин суух, Боржигон овгийн Зундуйн Лхагважав нарт холбогдох

“16230259,94 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Гончигсүрэн, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Эрдэнэ, Г.Лхагважав нар нь тус банкнаас 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1110005024 дугаар зээлийн гэрээгээр 16000000 төгрөгийг 120 сарын хугацаатай, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1110010043 дугаар зээлийн гэрээгээр 1000000 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын  хугацаатай тус тус авсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин сар бүр хэтрүүлж байсан бөгөөд 1110005024 тоот зээлийг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 443 хоног, 1110010043 тоот зээлийг 2015 оны 04 сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 546 хоногийн хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгч Л.Эрдэнэ, З.Лхагважав нарт зээлийн төлбөрөө төлж, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Л.Эрдэнэ, Г.Лхагважав нараас нийт 16230259,94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Эрдэнэ нь манай банкнаас 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1600000 төгрөгийг 120 хоногийн хугацаатай хашаа байшин худалдан авах зориулалтаар болон 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 1000000 төгрөгний хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтанд заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчин хугацаа хэтрүүлж зээлээ төлөх санаа санаачлага гаргахгүй хохироож байна. Иймд зээлээ төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш хариуцагч тал нь хашаа байшингаа зарахаар болсон зээлээ хувааж төлөх талаар бидэнтэй ирж уулзсан. 2017 оны 7, 8 дугаар сард зээлийг төлж барагдуулна гэсэн. Манай талаас энэ саналыг нь хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Хариуцагч З.Лхагважав шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Хас банкнаас 2011 онд 10 жилийн хугацаатай хашаа байшингийн зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 16230259,94 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3000000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 6000000 төгрөг, үлдэгдэл 7230000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа нь Л.Эрдэнэ, З.Лхагважав нарт холбогдуулан 16230259,94 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Эрдэнэ, З.Лхагважав нар нь Хас банкнаас 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1110005024 дугаар зээлийн гэрээгээр 16000000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1110010043 дугаар зээлийн гэрээгээр 1000000 төгрөгийн тус тус зээлж, зээлийн гэрээний үүргээ зөрчиж 16230259,94 төгрөгийг төлөхгүй байгаа нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцаат зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч З.Лхагважав нь нэхэмжлэлийн шаардлага 16230259,94 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3000000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 6000000 төгрөг, үлдэгдэл 7230000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныгудирдлага болгон

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаарХас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй Л.Эрдэнэ, З.Лхагважав нараас “16230259,94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Эрдэнэ, З.Лхагважав нархүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 239101,30 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239101,30 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА