| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00593/И |
| Дугаар | 593 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 593
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, Арцын 2-1-4 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, Хөндий овгийн Лодойхоролын Баасанжавын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ханд, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Баасанжав шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 5 дугаар гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ээжийн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Баасанжав “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.
Л.Баасанжав нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 5 дугаар гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 604 тоот, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 677 тоот лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 159, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 89 тоот тушаалууд, Арвайхээр хотын нийтийн хоолны трестийн даргын 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 68 тоот тушаал, гэрч Л.Нямсүрэн С.Маруся, Ё.Цогзолмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарХөндий овгийн Лодойхоролын Баасанжавыг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр ажиллаж байсанболохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийгэс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА