| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00594/И |
| Дугаар | 594 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 594
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Хас банкны Өвөрхангайсалбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 01 дүгээр баг 4-68а тоотод оршин суух Цагаан далч овогт Мэндбаярын Мөнхболд, Боржигон овогт Жаргалсайханы Шинэбаяр нараас 3673710.42 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нар нь тус банкны Өвөрхангай салбараас 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1110011886 дугаар зээлийн гэрээгээр 5800000 /таван сая найман зуун мянган/ төгрөгийн зээлийг холимог хөрөнгийн зориулалтаар 2.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хугацааг сар хэтрүүлэн төлж байгаа бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийлгүй 247 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлдэгч М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нар нь Барьцаат зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4-д заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд Банкны зүгээс зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нараас зээлийн үндсэн үлдэгдэл 3000210.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 644911 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28589 төгрөг нийт 3673710.42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжилж байгаа 3673710.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа нь М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нарт холбогдуулан 3673710.42 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нар нь 3673710.42 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй 3673710.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Мөнхболд, Ж.Шинэбаяр нараас 36864.68 төгрөг, орон нутгийн төсвийн орлогын /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 36864.68 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73729.37 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА