Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 589

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г  даргалж, шүүгч , Б.Д , М.М нарын бүрэлдэхүүнтэй,     

            нарийн бичгийн дарга Б.Т ,     

            иргэдийн төлөөлөгч Б.Л ,

            улсын яллагч Ц.А ,  

            насанд хүрээгүй хохирогч Г.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М ,

            шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гийн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0030 90093 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр  сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн голын 108 дугаар гудамжны 14 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгэлгүй, Б овогт Г-гийн Г , регистрийн дугаар:..........

Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  Б овогт Г-гийн Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын 7 дугаар гудамжны 225 тоотод /төрсөн дүү Г.М-ын гэрт/ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүүхэд болох 06 нас 11 сар 24 хоногтой Г-гийн Б-г /РД-.ЙЕ12220918/ баруун суга, сээрний нугалам орчим, бүсэлхийн зүүн хажуу хэсэгт, зүүн сарвууны дунд хурууны дотор хэсэгт заазуузаар олон удаа зүсэж эрүүл мэндэд нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулан, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, 'бага насны болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч Г.Ггийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй ба хүнийг алахыг завдсан,

Мөн шүүгдэгч  Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын 7 дугаар гудамжны 225 тоотод тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд болох иргэн Б.Баянмөнх нь “6 настай Г.Бг хамгаалж Г.Гтай заазуур булаацалдсаны улмаас түүний гарыг нь заазуураар зүсэж “зүүн эрхий долоовор хурууны зүүн салаанд шарх” бүхий хөнгөн хохирлыг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсангэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

            Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын 7 дугаар гудамжны 225 тоотод /төрсөн дүү Г.Мартын гэрт/ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүүхэд болох 06 нас 11 сар 24 хоногтой Г-гийн Б-г /РД-.ЙЕ12220918/ баруун суга, сээрний нугалам орчим, бүсэлхийн зүүн хажуу хэсэгт, зүүн сарвууны дунд хурууны дотор хэсэгт заазуузаар олон удаа зүсэж эрүүл мэндэд нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулан, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, 'бага насны болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч Г.Г гийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй ба хүнийг алахыг завдсан болох нь:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-10-р хуудас/

2.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11- 13-р хуудас/,

3.Мөрдөгчийн “...Г-гийн Г-г драгер багаж ашиглан согтолтын зэргийг үзэхэд 0.69% байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

4.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээгээр “аюулын зэргийн түвшин өндөр гарсан” /хх-ийн 15-16-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/,

-илтгэх хуудас /хх-ийн 20-р хуудас/

-хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-24-р хуудас/

-насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 30-р хуудас/

5.Насанд хүрээгүй хохирогч Г.Б-гийн “...2019 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр би Б ахын гэрт байсан чинь ээж согтуу гэрт орж ирээд гал тогоо руу очоод заазуур аваад намайг доошоогоо харуулж шалан дээр хэвтүүлж байгаад эхлээд миний хурууг зүсээд дараа нь миний нуруу болон сугыг зүссэний дараа миний толгой руу гараараа 3 удаа цохиод дараа нь би Б  ахаа гэсэн чинь Б  ах унтаж байгаад сэрээд сандарч ээжийн гарт байсан заазуурыг сандарч очоод заазуурыг нь авах гэж байгаад гараа гэмтээчихсэн юм. Тэгээд ээжийн гарт байсан заазуурыг аваад салгасан юм. Би гэрийн орон доор орж нуугдаж байтал орон доор орсон байхад миний гарнаас цус их гоожиж нуруу хорсож өвдөөд байсан. Батчимэг эгч намайг гараад ир гэхээр нь би гарч чадахгүй байна гэсэн чинь Батчимэг эгч намайг орон доороос татаж гаргаад гарыг минь боож өгөөд О эгч Б ахын эхнэр гаднаас орж ирээд О эгч яасан их хүүхэд зовоодог юм бэ гэж ээжийг барьж аваад газар унагасан чинь ээж зуухыг нь түлхээд унагасан чинь зуухан дотор байсан тоосго нь унаад тэр хавиар шалыг түлчихсэн юм. Тэгж байтал цагдаа эмч ирсэн. Ээжийг цагдаа аваад явчихсан болохоор миний гарыг боож оёж өгсөн. Дахиж цагдаа ирээд миний нурууны зургийг дарсан. Ээж миний нуруу гарыг яагаад зүссэнг би мэдэхгүй байна. ...миний суга зүүн гарын хуруу, нуруу хэсэгт гэмтэл учирсан. Одоо их хорсож өвдөж байна. Ээж Г согтуу Б ахын гэрт орж ирээд заазуураар намайг газар шалан дээр хэвтүүлж байгаад зүсчихсэн...Цэцэгээ юм ийн Бабу юу ийн гэж хэлж орилж байгаад миний гарнаас татаад нуруу гарын хурууг заазуураар зүсчихсэн. ...ээж орой гараад явчихсан би ээжтэй унтаагүй. Өглөө ээж Б ахын гэрт согтуу орж ирсэн.. Гэрт хоноогүй. ...Ээж дандаа согтохоороо зоддог би согтууд нь айдаг. Ээжийн зодуурыг даваад л гарчихдаг. Дандаа л зоддог загнадаг хэзээ гэдийг нь мэдэхгүй....” гэсэн мэдүүлэг/хх-ийн 28- 29-р хуудас, хх-40/,

6.Гэрч Б.Б-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр...манай эхнэрийн дүү Г нь нарангийн голд амьдардаг бөгөөд тэр гэртээ бараг амьдардаггүй гадуур дэмий тэнээд архи уугаад явдаг хүн байгаа юм. Г нь өөрийн хүү Б-тэй манай гэрт 10 хоногийн өмнө ирсэн юм. Би өөрөө гэртээ бөхийн зодог шуудаг оёж борлуулдаг бөгөөд Гг архи уухгүй болохоор нь би гэртээ байлгаж өөрийнхөө ажилд туслуулж байсан юм. Тэгтэл Г 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой манай гэрээс гарсан бөгөөд хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгээд Г гадуур хоночхоод өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манайд согтуу ирсэн байсан бөгөөд би тухайн үед нь гэртээ унтаж байсан. Тэгээд би унтаж байтал Б ахаа авраарай гэж хүүхэд орилсон тэгэхээр нь би босоод харсан чинь Г өөрийн Б нэртэй хүүгээ доош нь тонгойлгочихсон нуруун дээр нь хоёр удаа зүссэн байсан. Тэгэхээр нь би сандраад гүйж очоод заазуурыг нь булааж авсан ба булааж авахдаа би заазууранд нь зүүн гарынхаа эрхий хурууны орчим зүсүүлсэн тэгээд би заазуурыг нь булааж авсан юм. Тэгтэл манай хамаатны охин М.Эхажуугаас нь Гг та болиоч гэж хэлтэл М-ийг үснээс нь зулгаасан тэгээд би очоод салгасан юм. Тэгтэл гаднаас манай эхнэр Март, эхнэрийн дүү О нар гаднаас орж ирсэн бөгөөд М.Э цагдаад дуудлага өгсөн ба Март, О хоёр Г-г гаргахгүй гээд дээрээс нь дарж байгаад цагдаа нарт өгсөн. Би Ггийн хүүгийн шархыг үзэхэд Г хүүгийнхээ нуруун дээр нь хоёр удаа зүссэн байсан мөн баруун суганд нь зүссэн байсан, зүүн шуу орчим мөн зүүн гарын дунд хурууны дотор талд нь зүсэж гэмтээсэн байсан тэгээд түргэний эмч ирээд шууд оёдол тавьж өгсөн...”Г ямар шалтгаанаар хүүхдээ заазуурааар зүсэж гэмтээснийг нь мэдэхгүй байна. Г нь архи уучихаад маргааш нь согтуудааа болсон зүйлээ сандаггүй, хүн байгаа юм... би Ггаас заазуур булааж авах гэж байгаад зүүн гарын эрхий хурууны дотор талд нь зүсүүлсэн бөгөөд өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,

7.Гэрч Б.Б-гийн “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр...Г.Г эгч нэлээн согтуу орж ирсэн зөрөөд ээж О эгч хоёр гараад явсан. ...Тэгж байснаа гэрийн хаалга руу дөхөөд зүүн талд байдаг гал тогооны шургуулганы нүднээс бор иштэй заазуурыг аваад Б хажууд нь зогсож байтал гакар татаж унагаад ингээд алчихъя гэж орилоод нурууг нь хоёр удаа зүсчихсэн. Гарыг нь яг яаж зүссэнг хараагүй биеэрээ хаачихсан байсан. Б уйлаад Б ахаа авраарай гэж уйлаад орон доогуур гүйгээд орчихсон. ...Тэгсэн чинь аав Баянмөнх сэрээд Г эгчтэй зууралдаж заазуурыг нь гараа зүсэж байгаад авсан. ...Анх бол М-ийг загнаад байсан.Тэгж байгаад гэнэт Бг алчихъя гээд ямар ч шалтгаангүй гал тогооны шургуулганы нүднээс заазуур аваад алчихъя гэж хэлээд зүссэн...Тэгж байтал аав Баянмөнх сэрээд үйлдлийг таслан зогсоож дарж аваад орон дээр суулгасан чинь М-ийг үсдээд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

8.Гэрч Д.Должингийн “....дүү нар болон намайг зодож цохиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

9.Гэрч Д.Д-гийн дахин “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Март эгч утсаар утсаар над руу ярьж ээж  Г.Г архи уучихсан согтуу дүү  Бг заазуураар нуруу гарыг зүсчихсэн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 50-51-р хуудас/,

10.Гэрч Г.У-ын “...Улаанбаатар хотод орж ирээд Г.Г их архины хамааралтай болсон согтуу байхдаа л ийм үйлдэл хийчихсэн байна лээ. Ггийн өөрийнх нь байгаа ухамсар л ийм байна даа..”2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Март яриад Г согтуу гэрт орж ирээд хүүхэд Бгийнхээ нуруу гарыг нь заазуураар зүсчихсэн байна  гэсэн….гэх мэдүүлэг/хх-ийн 53-р хуудас/,

11.Гэрч Б.Д-ын “...нэг архи уучихаараа өдөр алгасахгүй 2-3 хоног явчихдаг хүн байгаа юм аа. Архи уусан үедээ хүүхдүүдээ зодох гэж дайрдаг өөрийнх нь ойр хавьд аяга таваг байвал аваад шидчихдэг хүн юм. Г нь архины хамааралтай болчихсон хүн..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 54-55-р хуудас/,

12.Гэрч Б.Д-ын дахин мэдүүлэг “...хүүхдээ зодох гэж дайрч байсан Үйлдэл нь 2018 оны зун Г.Г архи ууж орж ирэхээр нь би архи уулаа гэж хэлсэн чинь өөрийн төрсөн хүүхдүүд рүүгээ агсам тавьж байсан. Яг зодож цохиж байгаагүй. ...надад санал гомдол байхгүй ээ...” гэсэн /хх-ийн 56-57-р хуудас/,

13.Насанд хүрээгүй гэрч Х.М.Э-н “...би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн үед би Б /Б / ахынд Б , Б г, М , О, Б нарын хамт байж байтал гаднаас Г эгч согтуу орж ирсэн юм. Тэгээд манай ээж О , Март нар дэлгүүр орох гээд Г эгчтэй зөрөөд гарсан. Тэгээд О, Март нар дэлгүүр рүү гараад явсны дараа Г эгч өөрийн хүү болох Б рүү ална шүү чамайг би, зайл гээд хүүхдээ чирч гэрийн урагшаа чирсэн. Б нь ээжээ болиочээ гээд босож ирээд миний хажууд ирсэн юм. Тэгээд Б миний хажууд ирэхээр нь би Г эгчид та одоо болиоч гэсэн чинь Г эгч гэрийн нөгөө талын орон дээр сууж байснаа хашхирч гэрийн зүүн талын эргэнэг /аяга таваг хийдэг шургуулга/-ийг онгойлгоод шаргал, бор өнгийн судалтай заазуур аваад хүүхдээ хойморт байхад нь чирээд ор багана 2-ын завсар оруулаад доош дарахаар нь би эргээд харсан чинь Бгийн нуруун дээгүүр заазуур барьчихсан “ингээд алчихъя” гээд Бгийн нуруугаар зүсэж байсан. Тэгэхээр нь би хашхираад яанаа гээд би Б ахыг унтаж байхаар нь Б ахаа авраарай гэж Б хашхирахаар нь Б ах сэрээд Г эгчийн гарт нь байсан заазуурыг аваад Батцэцэгт өгсөн чинь Батцэцэг цааш нь хийсэн юм. ...би гэрийн баруун хойно сууж байтал Б ах “Чи хүүхдээ яаж байгаа юм” гэсэн чинь Г эгч үг хэлэхгүй хашхираад байснаа гэнэт намайг үсдээд нэг гаран минут болсон байсан. Тэгээд Б ах Батцэцэг эгч намайг салгасан юм. ...Тухайн үед Г гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан. Тухайн үед Г эгч орж ирээд хашхираад гал тогооны шургуулганаас заазуур аваад Бг чирээд Бгийн нурууны гол болон дал хэсгээр тус бүр нэг удаа мөн суган дээр нь бас эсгэсэн байсан. Мөн зүүн гарын дунд хурууг зүссэн юм. ...Г бага бандиа зодож цохиж байсан зүйл миний мэдэж байгаагаар байхгүй. ...миний биед учирсан гэмтэл байхгүй...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 58-59-р хуудас/,

14.Гэрч Г.Оын “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад төрсөн эгч Мартын хамт эгчийнхээ гэрт очсон чинь манай эгчийн гэрт Г хүүхдээ /Бг/ заазуурдсан байсан. ...Г хүүхдээ нуруунд нь 2 удаа баруун суганд нь нэг удаа зүүн талын хурууг заазуурдсан байсан. ...Г миний гуян дээр хазаж миний биеийг самардсан байсан. Г архи уусан байсан. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад гомдол санал байхгуй...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 61-р хуудас/,

15.Гэрч Г.М-ын “...сургуулийн хүүхдийн амралт эхэлсэн өдөр Г.Г өөрийн Бгээ дагуулаад манай гэрт ирсэн юм. Түүнээс хойш 10 орчим хоногийн дараа Г манайд Бгээ орхичихоод гарсан байсан ба гарсан өдрөө ирж хоноогүй гадуур хоносон ба маргааш нь Г манай гэрт ирсэн байсан...би дэлгүүр орчихоод эргээд гэртээ ороод ирсэн чинь Г гэрт ороод ирчихсэн Б-гийнх нь аль гар нь билээ нэг гарын сарвуу нь цус болсон байсан тэгэхээр нь би Б-гээс яасан гэж асуусан чинь ээж намайг ингэсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 63-64-р хуудас/,

16.Гэрч Г.М-ын дахин мэдүүлэг “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ байсан. Тэр үед миний төрсөн дүү Г.Г гаднаас 12 цаг 30 минутын орчим нэлээн их согтолттой орж ирсэн. Тэр үед гэрт миний нөхөр Б , охин Б  дүү О түүний охин М , Г-гийн хүүхэд Б нар байсан. Нөхөр Б  гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. О бид 2 хүнсний дэлгүүр орох гээд зөрөөд гараад явсан. Гэрт Баянмөнх унтаад үлдсэн  , Б, Б нар зурагт үзээд Г согтуу үлдсэн. О бид хоёр хүнсний дэлгүүр орчихоод буцаад 20 гаруй минутын дараа гэртээ орох гээд хашааны ойролцоо очтол өөдөөс охин Батцэцэг хашаанаас гарч ирээд та хоёр чинь ямар удаан явдаг юм бэ? Г эгч хүүхдээ заазуурдчихаад байхад чинь гэхээр нь бид 3 гэрлүү ортол Б гэрийн хойморт уйлаад суучихсан гар цамц улаан майк нь нил цус болчихсон харагдсан. Г болохоор зуухны өмнө зүгээр зогсож байсан. Дүү Г-д уурлаж чи яаж байгаа юм бэ гэж загнаж юугаар Бгийн нуруу гарыг нь зүсэж байгаа юм яасан гэж хэлсэн чинь дуугүй зогсоод байсан...манай нөхөр Баянмөнх байгаагүй бол...заазуураар бүгдийг нь заазуурдаж алах байсан байхаа яаж Баянмөнх үлдэж таарсан юм байгаан. Г архи уухаараа ухаан мэдрэлгүй болчихдог юм. Нөхөр Баянмөнх Гг заазуураар өгөхгүй болохоор нь гараа зүсүүлэн байж Ггийн гараас булааж авсан байналээ..архи ууснаас болж ийм байдалд хүрсэн байх...гэсэн мэдүүлэг /хх-65-66/

17.Гэрч Э.Л-ийн /СХД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офиццер/ “...Бгийн нурууг нь зүссэн гэхээр нь би хувцасыг сөхөж үзэхэд нурууг нь 2 удаа зүссэн байсан. Мөн баруун гарын суганы доод талд зүссэн. Зүүн гарын алга тэр чигтээ цус болчихсон улаан даавуугаар орооцон байсан. Зүүн гарын шууны дээд хэсэгт бас зүссэн байсан. ...Г-г гэрээс авч гарах гэтэл Г гэрийнхнийгээ тан нарыг ална хядна гээд хараагаад байсан. ...Гг эрүүлжүүлэхэд аваачиж хийхэд согтолын зэргийг тогтоож үлээлгэсэн. Үлээлгэхэд 0,69 хувьтай гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

18.Гэрч Б.М-ын /Г.Бгийн ангийн багш/ “...Г нь байнга Бг хүргэж өгдөг мөн авдаг байсан юм. 2018 оны 11-р сард Г нэг удаа хүүхдээ авахгүй алга болчихсон утас нь холбогдохгүй байхаар нь би Бг гэртээ аваад хонож байсан ба маргааш нь Бгийн ээж Г ирчхээд би ажил гараад ирж чадсангүй хүнд манай хүүхдийг авчхаарай гэж хэлтэл аваагүй байна гэж хэлж байсан. ...Б нь Сэргэлэн хичээлд сурах мэрийлттэй бөгөөд ар гэр нь гэрт нь хичээл давтуулдаггүй, гэрийн даалгаврыг нь хийлгэдэггүй учраас хичээлээс хоцорчих гээд байдаг талтай хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,

19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 1397 дугаартай “...баруун суганы ард 1,0х0,4см, сээрний 7-р нугалам орчим гол хэсгээр 3,0x0,3 см зах ирмэг тэгш шархтай уг шарх нь 10,0x0,1см зулгаралтаар төгссөн, бүсэлхийн зүүн хажуу хэсэгт 2,8х0,3см зах ирмэг тэгш шархтай, уг шарх нь 5,0x0,1см зулгаралтаар төгссөн, зүүн сарвууны дунд хурууны дотор хэсэгт мэс заслын оёдол бүхий шархтай. Дүгнэлт хэсэгт: 1.Г.Бгийн биед баруун суга, сээр, бүсэлхий, зүүн сарвууны дунд хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир бүхий олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 72-р хуудас/,

20.Шинжээч эмч О.Болороогийн “...дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт баруун суганы ард 1,0х0,4см, сээрний 7-р нугалам орчим гол хэсгээр 3,0x0,3 см зах ирмэг тэгш шархтай уг шарх нь 10,0x0,1см зулгаралтаар төгссөн, бүсэлхийн зүүн хажуу хэсэгт 2,8х0,3см зах ирмэг тэгш шархтай, уг шарх нь 5,0x0,1см зулгаралтаар төгссөн, зүүн сарвууны дунд хурууны дотор хэсэгт мэс заслын оёдол бүхий шархтай байсан. Шархны хувьд зүсэгдсэн гүн биш зүүн сарвууны дунд хуруунд оёдол тавиулсан гүнийг тодорхойлох боломжгүй байсан. Шарх үүссэн шинжийг тодорхойлох юм бол дээрээс доошоо чиглэлтэй ташуу шархнууд байсан. Баруун суга сээр бүсэлхийд тогтоогдсон шархнууд нь дээрээс доошоо чиглэлээр үүссэн ташуу шинэ шархнууд байсан. Хэрэг гарсан цаг хугацаанд үүсэн байх боломжтой, өөрөө өөртөө учруулах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,

21.Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №289 дугаартай ...1. Г.Б нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна. Харин сэтгэл зүйн хувьд айдас түгшүүрийн хариу  урвалтай байна. 2.Г.Бгийн дээрх айдас түгшүүрийн хариу урвал нь сэТГЭл санаа айлгаж, түгшээсэн таагүй үйл явдлын тохиолдлын улмаас үүсч болдог олдмол хариу урвал болно. 3. Г.Б нь өөрийн үзсэн харсан, сонссон зүйлээ өөрийн насны түвшинд мэдүүлэх чадвартай. 4.Г.Б нь айдас түгшүүрийн хариу урвалтай байна. Манай комисс сэтгэл санааны хохирол тогтоодоггүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-р хуудас/,

22.Шүүх сэтгэц эмгэг судпалын дүгнэлт №288 дугаартай “...1. Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Г.Г нь архинд донтох өвчтэй гэх эмнэлгийн бичиг баримт мэдээлэл үгүй байна. 4. Г.Г нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Г.Г нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. 6. Г.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. 7. Г.Г нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 93-94-р хуудас/,

23.Шинжээч эмч Л.Ц-ын “...Г.Бийн сэтгэл зүйн хариу урвал сэтгэцийн эмгэг биш нэг шинж тэмдэг давамгайлсан сэтгэл зүйн хариу урвал юм. Энэ хариу урвал нь олон шалтгааны улмаас үүсч байдаг. Тухайлбал хүчтэй айдас төрүүлэх үйл явдалд өртөх...биеийн болон бэлгийн мөн сэтгэл санааны эс хайхрагдах хүчирхийлэлд өртөх тохиолдолд өртөх, хайртай дотны хүмүүсээс удаан хугацаагаар холдох аливаа хүчирхийлэлтэй асуудалтай үйл явдпыг үзэж харсан, сонссон тохиолдолд үүсч болдог. Түр зуурын болон цаашид удаан хугацаатай үргэлжилж ч болдог хариу урвал юм. Үүний улмаас хүүхдийн сэтгэцэд хор уршиг учирч болно, цаг хугацааг тогтоох боломжгүй. ...Цаг хугацааг тогтоох боломжгүй болохоор хэрэг гарсан цаг хугацаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-наас өмнө үүссэн байх боломжтой хүүхэд Г.Бгийн яриагаар мэдээ орсон цагаасаа ээж Гд зодуулдаг байсан гэж ярьж байгаа мөн хүнд зодуулахаас айдаг гэх ярианаас дүгнэж байгаа юм, сэтгэл зүйчид хандах шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/,

24.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №841 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх урт 27 см, ажлын хэсэг 15,5 см, иш 12,5 см хуванцар шар алаг иштэй заазуур дээр цус илэрсэн . Илэрсэн цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй. 2. Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн Г.Бгээс /6 настай, эрэгтэй/ авсан шингэн цус В/Ш/ бүлгийн харьяалалтай байна. 3. Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн Г.Ггаас/43 настай, эмэгтэй/ авсан шингэн цус В/Ш/ бүлгийн харьяалалтай байна." гэсэн дүгнэлт /хх-ийн 107-р хуудас/,

25.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №544 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн оруулгатай цагаан өнгийн цамцанд 25 мм хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлт байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн ханцуйтай цамц гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 140-р хуудас/,

26.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №726 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх цамц болон майкан дээр цус илэрсэн. АВО системээр В/Ш/ бүлгийн цус байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 142-р хуудас/,

27.Шүүгдэгч  Г.Ггийн “...хэрэг гардаг өдөр дэлгүүрээс 0,75 граммтай Хангай нэртэй архи өөрт байсан 10.000 төгрөгөөр худалдаж авч уусан...нэг мэдсэн чинь Баянмөнх ахын  гэрт орчихсон М-ийг үснээс нь зулгаачихсан байсан... тэрнээс хойш бас санахгүй байна. Дахиад нэг сэртэл миний хүүхэд Б баруун гараа зүүн гараараа барьчихсан гарын алга нь цус болчихсон харагдсан. Тэрнээс хойш Б нэг алгадахад би сэрсэн. ...би хүүхэд Бгээ заазуураар зүссэн. хх-ийн 146-147

28.Шүүгдэгч  Г.Ггийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 168-175-р хуудас/,

29.Шүүгдэгч  Г.Ггийн хувийн байдал тогтоосон баримтууд; цагдаагийн байгууллагын АСАП сангийн шүүлт /хх-ийн 179-183-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 184-р хуудас/, эрүүлжүүлэгдсэн хүний картын хуулбар /хх-ийн 186-187-р хуудас/

30.Насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 30-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 178-р хуудас/,

Мөн шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын 7 дугаар гудамжны 225 тоотод тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд болох иргэн Б.Б нь “6 настай Г.Б-г хамгаалж Г.Гтай заазуур булаацалдсаны улмаас түүний гарыг нь заазуураар зүсэж “зүүн эрхий долоовор хурууны зүүн салаанд шарх” бүхий хөнгөн хохирлыг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан болох нь:

1.Хохирогч Б.Б-н “...тухайн хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цагийн үед би өмнөх шөнө нь нойр муутай хувцас оёоод өглөө нь ядраад унтаад өгчихсөн байсан. Тэгээд намайг унтаж байтал нэг хүүхэд Б ахаа авраарай гээд орилохоор нь би босоод харсан чинь Б миний унтаж байсан орны доор орчихсон байсан. Тэгээд би босоод Г болох Бгийн ээж нь орны өмнө 2 өвдөг дээрээ сөхрөөд суучихсан баруун гартаа заазуур барьчихсан сууж байхаар нь би босож очоод Ггийн гарт байсан заазуурыг авах гээд ноцолдсон чинь Г өгөхгүй байсан. Тэгээд арай гээд барьж авсан чинь заазуурын ирэн дээрээс бариад авчихсан байхаар нь тэр чигтээ сандраад Ггийн гарнаас заазуурыг салгаж аваад өөрийн төрсөн охин Батцэцэгтээ энэ заазуурыг цааш нь тавь гэж хэлээд өгчөөд би Бг орны доороос гаргаж ирээд яачихсан юм болоо гээд харсан чинь Бгийн аль гарыг нь одоо санахгүй байна ямар ч байсан гарных нь дунд хуруунаас цус гоожиж байсан. Тэгээд би өшөө хаана нь өвдөж байна гэсэн чинь Б нуруун дээрээ өвдөж байна гэхээр нь би Бгийн нурууг харсан чинь нуруун дээр нь 2 удаа зүсчихсэн байхаар нь би цагдаа болон түргэн дууд гэж хэлээд Марал-Эрдэнээр түргэн цагдаа дуудуулсан юм. М.Эцагдаад дуудсан чинь Г Марал- Эрдэнийг цагдаа дуудпаа гээд үсдчихээд тавихгүй болохоор нь би салгах гээд Галагийн гарнаас татсан чинь тавихгүй болохоор нь би Ггийн хацар руу нэг удаа алгадаад гарыг нь тавиулсан чинь гаднаас манай эхнэр Март өөрийн төрсөн дүү О нар орж ирэхээр нь би М-г Г үсдээд Бгийн гарыг заазуураар зүсчихлээ гэсэн чинь Март цагдаа дуудсан юмуу гэхээр нь би дуудсан гэж хэлээд байж байтал цагдаа нар утсаар залгаад олохгү байна гэхээр нь манай Март гэрээс гараад явсан. Тэр хооронд Г гэрээс гарч зугтах гээд байхаар нь О бид 2 хориглож дарж байгаад Г би одоо томоотой байя намайг тавьчих гэхээр нь би доороо хэвтүүлээд дарчихсан байж байгаад тавьсан. Тэгээд би гадагш гараад бие засчихаад гэр лүү орох гэтэл гэрийн яндан хөдлөөд доошоо уначихаар нь гүйгээд ортол О Гг доороо хийчихсэн зугтаах гээд байна гээд зууралдаад дээр нь гарчихсан байсан. Тэгж байтал гаднаас Март түрүүлж орж ирээд ардаас нь цагдаа орж ирсэн. ...би Ггийн гарт байсан заазуурыг авах гэж байгаад сандарсандаа заазуурын ирнээс барьж аваад тэр чигтээ заазуурыг нь салгасан. ...Б тухайн үед дээгүүрээ шалдан доогуураа хөх өнгийн өмдтэй байсан. ...Намайг Гтай зэазуур булаацалдаж байх үвд манай охин Б, М, Б байсан. Харин заазуурыг авсны дараа гаднаас манай эхнэр Март, эхнэрийн бага АҮҮ О нар гаднаас орж ирсэн. ...Г нилээн согтуу байсан. Харин би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-36-рхуудас/,

2.Хохирогч Б.Б-н дахин мэдүүлэг “...би яг зүсэж байхыг нь хараагүй. Зүссэнийх нь дараа Б намайг Б ахаа авраарай гэж орилхоор нь би унтаж байгаад орон дээрээс сэрээд хартал Б орон доогуур орчихсон, Г болохоор орны өмнө өвдөглөөд суучихсан хүүхдээ татах гээд гартаа манай гэр байдаг бор иштэй заазуур баричихсан сууж байхаар нь би орноосоо босоод заазуурыг авах гэж Ггийн хувцаснаас нь татаж байгаад заазуурны ирнээс нь барьж авч байгаад заазуурыг булааж авсан. Би байгаагүй байсан бол Г хүүхэд Бг заазуурдаад эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулах боломжтой байсан. Хүүхэд Б ч гэлтэй гэрт байсан Миний охин Батцэцэг, зээ охин Азжаргал /2 ойтой/ М.Энартай аюултай нөхцөл байдалд байсан. Би энэ нөхцөл байдпыг холдуулж Гтай тэр заазуурыг авах гэж тэмцэлдэж байгаад гараа зүсчихсэн. Гэхдээ би Гд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгуй. Одоо миний биед учирсан гэмтэл шарх сорви эдгэсэн. Оын охин М.г хүртэл Бг яаж байгаа юм бэ гэж хэлтэл шууд үсдэж авчихаад тавихгүй байхаар нь би шанаа руу нь нэг удаа алгадаж тавиулж болиулсан. Г өөрөө их согтуу байсан. ...Г заазуур зүгээр өгчихсөн бол би гараа зүсэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 1397 дугаартай “...1. Б.Баянмөнхийн биед зүүн эрхий долоовор хурууны зүүн салаанд шарх гэмтэл тогтоогдпоо. 2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна. Шарх нь яг хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-р хуудас/зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Г.Гг  хүнийг алахыг завдсан  гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:            

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, тухайн нотлох баримтууд хооронд ноцтой зөрүү, эргэлзээтэй байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгч Г.Ггийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг нотолж буй нотлох баримтуудыг үгүйсгэх үндэслэл, нотолгоо тус хэрэгт байхгүй байна.

Тус хэргийг гэмт хэргийн тухай мэдээллийн дагуу цагдаагийн холбогдох байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулснаар гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн газраас шүүгдэгчийг баривчлан улмаар нотлох баримт бэхжүүлэх, цуглуулах ажиллагааг явуулсан байх тул тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах буюу гэмт хэрэг гарсан өдөрт шүүгдэгчийн явсан маршрутыг дахин шалгуулах шаардлагагүй гэж үзнэ.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй тухай мэдүүлсэн нь түүний Үндсэн хууль, бусад холбогдох хуулиар олгогдсон эрхэд хамаарах ба шүүгдэгч нь баривчлагдсан тухайн үед цагдаагийн эрх бүхий ажилтны эсрэг үйлдэл үзүүлсэн, энэ явцад шүүгдэгчийн биед гэмтэл учирсан эсэх нь тус хэргийг буцаах үндэслэлд хамааралгүй болно.   

Шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр буюу шүүгдэгч архины идэвхитэй хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан нь тус гэмт хэрэг үйлдэгдэхэд тус тус нөлөөлсөн болохыг үгүйсгэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэр бүлийн гишүүн, 21 дүгээр зүйлд эцэг, эх, хүүхдийн эрх, үүргийн талаар, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.   

Мөн насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр насанд хүрээгүй хохирогчийн бие махбодид олон удаагийн ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр олон тооны гэмтэл, шархууд учирсан нь тогтоогдсон байх буюу гэмт хэрэг үйлдэх явцад хохирогчид бие махбодь, сэтгэл санааны ноцтой шаналал, зовиур үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг онц харгис хэрцгийгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр тухайн хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, бусад хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Бусад асуудал:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан болно.   

Шүүгдэгч Г.Г нь 2019.01.16-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног,  2019.01.18-ны өдрөөс 31 хоног /1х-ийн 152/, 2019.02.16-ны өдрөөс 31 хоног /1-р хх-ийн 36/, 2019.03.16-ны өдрөөс 31 хоног /1-р хх-ийн 232/, 2014.4.16-ны өдрөөс 7 хоног /1-р хх-ийн 244/, 2019.4.23-наас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, нийт 159 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуур, бент 2 ширхэг, шалнаас жижиг даавууны өөдсөнд шингээж авсан цус мэт зүйл 1 ширхэг, ягаан өнгийн цустай даавуу 1 ширхэг, улаан өнгийн майк 1 ширхэг, цагаан алаг цамц 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгаж, 1 ширхэг нууцын баримтыг  эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дахь заалт, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэцгийгээр хүн алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,   

      Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д  зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн нэг хоногийг хорих ялаар тооцон 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 7 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай

7. Тус хэрэгт хураагдсан хэргийн эд мөрийн баримт болох 1 ширхэг заазуур, бент 2 ширхэг, шалнаас жижиш даавууны өөдсөнд шингээж авсан цус мэт зүйл 1 ширхэг, ягаан өнгийн цустай даавуу 1 ширхэг, улаан өнгийн майк 1 ширхэг, цагаан алаг цамц 1 ширхэг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хар иштэй 1 ширхэг заазуурыг зохих журмын дагуу устгасугай.    

8. Гэр бүлийн тухай хуулийн дагуу шүүгдэгчийн насанд хүрээгүй 2 хүүхдийн асрамжийн асуудлыг харъяа дүүргийн Засаг Даргад тавьж шийдвэрлүүлэхийг Д.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

9. Шүүгдэгч Г.Г-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.        

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР