Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч З.Эт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

Шүүгдэгчийн биеийн байцаалт

      1. Монгол       улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, З.Э

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч З.Э нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн 416 дүгээр гудамжны 06 тоотод байх ******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч З.Эын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 08 дугаар сарын сүүлээр архи уугаад гэр лүүгээ ганцаараа харьж байгаад манай урд талын гудамж мөртлөө хойшоо харсан ногоон хаалгатай, хашаан дотроо нэг гэртэй айл байхаар нь хашааг давж ороод гэрийнх нь хаалганы даруулгыг гараараа татал гэрийн хаалга онгойсон, гэрт ороод БСБ нэртэй хар өнгийн хавтгай зурагт байхаар нь авч гараад гэртээ аваачиж тавьсан.Тэгээд сүүлд цагдаад баригдахад тухайн айлын эзэнгийн хамт гэртээ очиж зурагтыг шалгаж өгч бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Би тухайн үед архи уусан байсан мөн эхнэрээсээ салсан болохоор тийм үйлдэл хийсэн. Би эхнэрээс 2019 оны 03 дугаар сард салсан түүнээс хойш гэртээ ганцаараа байдаг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн

     ... Би 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хөдөө яваад 2019 оны 08 дугаар 30-ны өдөр 14 цагийн үед ******* сумы тоотод байх өөрийн гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой даруулгыг нь хөшиж махийлгасан цоож нь бол эвдрээгүй байсан. Тэгээд гэртээ ортол телевизор байхгүй байсан, ирсний дараа гэр доторх эд зүйл бүртгэхэд зурагтаас өөр зүйл алга болоогүй байсан. Би манай гэрээс хулгай хийсэн гэх залуутай түүний гэрт нь очиж өөрийн 32 инчийн ВSВ маркийн зурагтаа асааж шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай ямар нэг гэмтэлгүй байсан болохоор хүлээж авсан одоо надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 12-13/

Гэрч*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн

... Би Э зурагт хулгай хийсэн талаар мэдээд нөгөө хулгай хийсэн гэх хавтгай зурагтыг эзэнд нь бүрэн бүтэн эргүүлэн өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /

******* аймгийн ******* нахиа ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №457 дугаар шинжээчийн “... алдагдсан эд зүйлсийг зурагтыг 300000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 23-24/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 40-41/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч З.Эын иргэний үнэмлэх, сурагчийн хувийн хэргийн хуулга /хх-ийн 62-67/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 61/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 53/, шүүгдэгч З.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 46-50/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Э нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн 416 дүгээр гудамжны 06 тоотод байх ******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч З.Эын... манай урд талын гудамж мөртлөө хойшоо харсан ногоон хаалгатай, хашаан дотроо нэг гэртэй айл байхаар нь хашааг давж ороод гэрийнх нь хаалганы даруулгыг гараараа татал гэрийн хаалга онгойсон, гэрт ороод БСБ нэртэй хар өнгийн хавтгай зурагт байхаар нь авч гараад гэртээ аваачиж тавьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 46-47/

хохирогч *******... өөрийн 32 инчийн ВSВ маркийн зурагтаа асааж шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай ямар нэг гэмтэлгүй байсан болохоор хүлээж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 12/

гэрч*******ийн ... З.Эыг зурагт хулгай хийсэн гэх хавтгай зурагтыг эзэнд нь бүрэн бүтэн эргүүлэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19/

******* аймгийн ******* нахиа ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №457 дугаар “... эзурагтыг 300000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 23/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Э нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн 416 дүгээр гудамжны 06 тоотод байх ******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 300 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч Ц. хулгайд алдсан зурагтыг 300000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч З.Э нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйл болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч З.Э нь хохирогч Ц.д хулгайлсан зурагтыг буцааж өгч / хх-ийн 53-54/, хохирлыг барагдуулсан, хохирогч Ц. нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ

Шүүгдэгч З.Э нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн № 105 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор шүүгдэгч З.Эын торгох ял биелэгдсэн болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч З.Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Уг хэрэгт шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.Эыг нэг /1/ жил, хоёр /2/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан нэг /1/ жил, хоёр /2/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч З.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Эт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.БАЙГАЛМАА