Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Пт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ний өдөр № ******* дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож , мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдөр № *******6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ******* төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,  Н.П,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Н.П нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хүмүүнлэгийн байрны барилгын материал хадгалах гэрээс барилгын эд зүйл хулгайлж бусдад төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Пын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

... 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр аймагт Хүмүүнлэгийн байрны барилгын дээвэр сангийн ажил хийж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөнгөний хэрэг гараад барилгын эд зүйл хадгалдаг гэрт би байрладаг байж байгаад уг гэрээс барилгын материал зөөж аймагт үйл ажиллагаа явуулдаг Их-Номин барилгын дэлгүүрт 70.000 төгрөгөөр эд зүйлс зарсан, мөн барилгын материалын дэлгүүрт 120.000 төгрөг барилгын материалыг зарж мөнгийг зарцуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-44 /

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

 ... Би аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хүмүүнлэгийн байрны барилгын ажлыг хариуцан бариулж байгаа. Барилгын ажил одоогоор 80 хувьтай баригдаж байгаа барилгын материал хадгалж байсан гэрээс барилгын материал алдагдаад дутсан байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн. Н.Пын хулгайлсан гэх барилгын эд зүйлсийг Их-Номин барилгын дэлгүүрийн , барилгын дэлгүүрийн нараас бүрэн бүтэн хүлээн авсан учир бид нарын хохирлынщг бүрэн барагдсан, ямар нэгэн нэхэмжлэх
зүйлгүй болсон... /хх-ийн 16-20 /,

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

... 2019 оны 11 дугээр сарын 18-ны өдөр Их номин барилгын материалын дэлгүүр дээр сууж байтал гаднаас нэг залуу орж ирээд 18 литрийн гадна пасадны будаг, гадан пасадны хадаас авах уу гэхээр нь 60.000 төгрөг өгчих гэхээр нь би худалдаж авсан. Би тухайн үед хулгайн эд зүйл гэж мэдээгүй авсан. Би 70.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

... Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна би ажпын байрандаа сууж байтал эрэгтэй хүн орж ирээд мөнгөний хэрэг болоод байна би ******* хотоос ирээд гэдэг хүний барилга дээр дээвэр, сангийн ажил хийсэн сангийн эд зүйлүүд илүү гарсан гээд барилгын сангийн эд зүйл үзүүлээд байхаар нь худалдаж авсан. Барилгын халаалтын шугамын гагнадаг 3 ширхэг сангийн изгонууд байсан. Надад Н.Пын зарсан гэх барилгын материал байхгүй, Н. хохирогч гэх хүний хамт ирээд буцаагаад аваад явсан,хохирогчид буцаагаад өгсөн. Би Н.П гэх залуу нь надад барилгын материалаа 120.000 төгрөгөөр зарсан би бэлэн мөнгө өгсөн, 120.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /,

аймгийн “” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 612 дугаар шинжээчийн ...

1, гадна пасадны будаг 18 литрийн 9300 төгрөг нийт 167400 төгрөгадна пасадны будаг 18 литрэ 4000 төгрөг 12000 төгрөг

ийт 480000 төгрөг

........................................................, пасадны хадаас 1200 ширхэг нэг бүрийн үнэ 400 төгрөг нийт 480000 төгрөг, хаалт /ку -76/ нэг ширхэг 120.000 төгрөг, хаалт /ку -76/ 2 ширхэг 80000 төгрөг нийт 160000 төгрөг, Булан /ку-50/ хар 3 ширхэг нэг бүрийн үнэ 4000 төгрөг нийт 12000 төгрөг, булан /ку-50/ цагаан 7000 төгрөг нийт 35000 төгрөг, троник 50 цагаан 3 ширхэг нийт нэг бүр нь 10000 нийт 30000 төгрөг, булан /40/ 5 ширхэг нэг бүрийн үнэ 7000 нийт 35000 төгрөг, булан /******* хар/ нэг ширхэг 3000 төгрөг, булан /******* цагаан/ 3 ширхэг 7000 төгрөг нийт 21000 төгрөг, Сосок /ку-15/ 48 ширхэг нэг бүр нь 1800 төгрөг нийт 86400 төгрөг, муфьт /ку-25/ 28 ширхэг нэг бүр нь 3000төгрөг нийт 84000 төгрөг, муфьт /ку-20/ 12 ширхэг нэг бүр нь 2000 төгрөг нийт 24000 төгрөг, Кунтир /ку-20/ 4 ширхэг нэг бүр нь 2000 төгрөг нийт 8000 төгрөг, хаалт изгон, контир /хаалт 15, изгон 15, контир 15/ нийт 234000 төгрөг нийт /1499800/ нэг сая дөрвөн зуун ерен есөн мянга найман зуун төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 36/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 01-02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13/ шүүгдэгч Н.Пын хувийн байдлын талаарх 2019 оны 12 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/, депозит дансны хуулгууд /хх-ийн 66-68/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 64/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/, шүүгдэгч Н.Пүрэюбазарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.П нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хүмүүнлэгийн байрны барилгын материал хадгалах гэрээс барилгын эд зүйл хулгайлж бусдад төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Н.Пын ... аймагт үйл ажиллагаа явуулдаг Их-Номин барилгын дэлгүүрт 70.000 төгрөгөөр эд зүйлс зарсан, мөн барилгын материалын дэлгүүрт 120.000 төгрөг барилгын материалыг зарж мөнгийг зарцуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /

Хохирогч ийн ... ын хулгайлсан гэх барилгын эд зүйлсийг Их-Номин барилгын дэлгүүрийн , барилгын дэлгүүрийн нараас бүрэн бүтэн хүлээн авсан ... /хх-ийн 16-20 /,

Иргэний нэхэмжлэгч ийн...хулгайн эд зүйл гэж мэдээгүй авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /,

Иргэний нэхэмжлэгч ын... Би Н.П гэх залуу нь надад барилгын материалаа 120.000 төгрөгөөр зарсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /,

аймгийн “” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 612 дугаар шинжээчийн ... алдагдсан эд зүйл нийт 1499800 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тогдоогдож байна.

Шүүгдэгч Н.П нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хүмүүнлэгийн байрны барилгын материал хадгалах гэрээс барилгын эд зүйл хулгайлсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч ийн 1499800 төгргөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Н.П нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Пт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс Н.Пыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.П нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ний өдөр № ******* дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож , мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон

Мөн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдөр № *******6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ******* төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн № 18/3023 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгах ажиллагаа дууссан тухай тогтоолоор торгох ял дуусгавар болсон байна.

Шүүгдэгч Н.П нь хохирогч ийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, харин шүүгдэгч Н.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад иргэний нэхэмжлэгч эд 70000 төгрөг, иргэний нэхэмжлэгч эд 120000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.П нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Н.Пт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч Н.Пын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Н.П нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь

            1. Шүүгдэгч  Н.Пыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Пыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.П нь шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.П нь оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Н.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Пт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Пт хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.БАЙГАЛМАА