Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 29

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шинжээч эмч Б.Баяртогтох

Гэрч Д.Цэцэгээ

Шүүгдэгч: Э.Т, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Тад холбогдох эрүүгийн 1914000940405 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянхонгор аймгийн Баянлиг сумын дахь 103 дугаар цэргийн ангид харуулын дарга ажилтай,  Э.Т

Шүүгдэгч Э.Т нь 2017.12.26-ны өдөр, мөн 2018 оны 01, 02 саруудад удаа дараа нийт 8 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй буюу 16 настай Ц.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж улмаар жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...Би 12 дугаар сарын 31-ний шөнө Ариунболд гэдэг айлд очоод Баяржаргал бид хоёр гэртээ 12 цаг болох гэж байхад харьсан. Гэртээ байж байхад араас хоёр банди нь мотоцикльтой ирсэн. Аав дуудаж байна гээд эргээд очсон. Би тэр айлаас 4 цаг дөхүүлээд гэртээ харьсан. Энэ тохирохгүй мэдүүлэг байгаа гэв.

Шүүгдэгч Э.Тийн мөрдөн байцаалтад өгсөн

...Би зүйл энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ийм гэмт хэрэг үйлдээгүй. Миний хувьд Ц.Нтай бэлгийн харьцаанд ороогүй.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249-250, 2-р хх-ийн 32-33 /

Насанд хүрээгүй хохирогч Ц.Нын мөрдөн байцаалтад өгсөн

... Би Баянхонгор аймгийн Баянлиг суманд хойд Д.Цэдэв, 3-н дүүгийн хамт амьдардаг, манай ээж 2011 онд нас барсан, тэрнээс хойш аав, дүү нарын хамт амьдарч байгаа, хойд аав эрхэлсэн тодорхой ажилгүй, манай гэр ээжийн төрсөн дүү М.Батчулууны хашаанд байдаг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны үеэр М.Батчулуун эгч надад эл жи, эп-100 маркийн гар утас өгөөд Э.Т ах нь чамд төрсөн өдрийн бэлэг гэж өгч байна, хүн амьтанд хэлбэл буруугаар ойлгоно хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 21- 28-ны үеэр байх Баянлиг сумын цэргийн анги шинэ жилээ тэмдэглэж байсан М.Батчулуун эгчийнд орж бууз чимхчихээд гэртээ 00 цагийн үед ороход, аавын унтдаг зүүн талын орон дээр Э.Т согтуу унтаж байсан баруун талын орон дээр 3-н дүү унтаж байсан, намайг ороход Э.Т сэрэхээр нь та гэртээ харьж унтахгүй юм уу, гэрт хүн байхгүй, хүйтэн байгаа гэж хэлэхээр нь би дүү нарын хажуугаар ороод унтахад орны өмнө хүрч ирээд, тэвэрч аваад, үнсэх гээд дайраад байхаар нь би орилоод босоод ирэхэд М.Батчулуун эгч утас руу залгаад яагаад орилоод байгаа гэхээр нь би Э.Т ах оролдоод байна гэж хэлэхэд согтуу хүнийг дийлэхгүй, хүүхэд унтаж байна, ах нар чинь утсаа авахгүй байна, сумын цагдаа нар аймаг явсан гэж хэлээд, аргалаад унтуул гээд утсаа тасдсан. Би Э.Т ахыг та унт согтсон байна, унт гээд аавын орон дээр аваачиж суулгаад, хөнжил авч өгөхөд дахиж орон дээр барьж авахаар би орилоод уйлахад, орилж уйлаад нэмэргүй танайхан мэдэж байгаа ах нь чамайг амжилтад хүргэж өгч чадна гээд 2 гарыг нийлүүлж барьж байгаад фудболк, өмд хоёрыг тайлаад бэлгийн харьцаанд орчихоод шөнийн 3 цагийн үед босоод явсан. Тэрнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр гэртээ ирэхэд аав байгаагүй, дүү нар байсан мөн хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орчихоод явсан, түүний дараа 3-4 хоногийн дараа ирээд дахиж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орчихоод явсан, түүний дараа 2018 оны 02 дугаар сарын үед би жирэмсэн болоод аймагт ирж М.Батчулуун эгчтэй цуг үр хөндүүлсэн, тэрнээс хойш Э.Т 5-6 удаа намайг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, Э.Т шөнө 00 цагаас хойш байнга ирдэг байсан.

...Ихэвчлэн Э.Т нь бэлгийн харьцаанд орохдоо миний 2 гарыг бариад нэг гараараа хувцас тайлаад, хөлөөрөө тийчлэхээр хөлөөрөө дарж байгаад бэлгийн харьцаанд ордог, би яаж ч эсэргүүцээд хүчирдэггүй, орилсон ч хүн орж ирдэггүй, Э.Т нь аавыг байгаа үед ирдэггүй, аавыг хөдөө явсан үеэр ирдэг, мөн аавыг хөдөө явахаар нь би гэрийнхээ хаалгыг түгждэг тэр үеэр гэр тойроод Нямка хаалгаа, хаалгаа гээд байдаг, нэг удаа М.Батчулуун эгч манай 9-р ангийн дүүг хүүхдийнхээ даавууг угаалгана гээд аваад явахаар нь би хаалгаа түгжээгүй унтсан тэгтэл Э.Т орж ирээд бэлгийн харьцаанд орчихоод явсан манай дүүг М.Батсайхан эгч гэртээ унтуулсан байсан,

...Э.Тыг манайд ирэх боломжоор хангадаг, намайг ганцаараа гэдгийг хэлдэг хүн бол М.Батчулуун эгч байгаа, мөн манай аав М.Батчулууны малыг хааяа очиж хардаг, зуны улиралд дүү бид нар М.Батчулуун эгчийнд хөдөө байдаг.

...2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр М.Батчулуун эгч гэрт орж ирээд энэ саванд шээчихээд яваарай гэхээр нь би саванд нь шээчихээд явсан, сургууль руу явж байхад залгаад аймаг цуг явна гэж хэлсэн, би хичээлдээ очоод сууж байтал ангийн багш Ш.Мэндсайхан, М.Батчулуун эгч чинь утсаар ярьлаа аймаг явж цагаан сарын юм цуглуулна, чамайг авч явна унаа нь ирсэн байна хүрээд ир гэхээр нь гэртээ очиход намайг 2 ээлжийн хувцас авчих гэж хэлээд би хувцсаа аваад М.Батчулуун, түүний охин Болортуяа, бага хүүхдийнхэн хамт аймаг явсан. 2018 оны 02 сарын 08-09-нд шилжих шөнө аймагт ирээд ээжийн эгч Гэрэл эгчийн том бандийнд хоноод өглөө нь М.Батчулуун, М.Гэрэл эгч нарын хамт эмнэлэг явах замд М.Батчулуун чи жирэмсэн болсон байна одоо авахуулахаас гээд нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 11 цагийн үед үр хөндүүлчихээд М.Батчулуун, М.Гэрэл эгч хоёртой зах ороод надад гутал авч өгөөд ойр зуурын жоохон юм аваад, хоол идчихээд орой нь сум руугаа явсан. Тухайн өдөр М.Батчулуун эгч Э.Т руу утсаар залгаад мөнгө авах гээд байгаа бололтой утсаар яриад данс руугаа мөнгө хийлгээд Баруун бүсийн ХААН банкнаас очиж авсан, намайг эмнэлэг дээр үлдээгээд явсан...

...Э.Т манайд орж ирээд намайг хүчиндсэн талаар дүү нар мэдээд М.Батчулуун эгчид хэлэхэд битгий цааш нь дамжуулаарай гэж хэлсэн тэрийг сонсоод би сэтгэл санаагаар унаад зүүн гарын шуу хэсэгт перетикээр 15 удаа зүсэж байсан, мөн намайг жирэмсэн болсон талаар сургуулийн хүүхдүүд яриад ангийн хүүхдүүд бас зайгаа бариад байхаар нь 2018 оны 12 дугаар сарын 30-нд гэрээсээ яваад Улаанбаатар хот ороод тэндээсээ нэг цэгийн үйлчилгээний ажилтантай Баянхонгор аймагт ирсэн … гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-14,15-17, 62-64, 188-189, 223-225/,

Хууль ёсны төлөөлөгч Д.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 дүгээр сарын 01-нд Баянлиг сумын хэсгийн төлөөлөгч Д.Бат-Оргил яриад манай сумаас Ц.Н гэх охин алга болсон тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар хот руу явах автобусанд суусан байна, Улаанбаатар хотод очих айл байхгүй гэж хэлэхээр нь хүүхдийн утас болох 108 дугаарын утас руу яриад хамгаалах байрны ажилтан очиж Баянхонгорын автобуснаас тосож авсан, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хамгаалах байрнаас хүүхдийг тосож авсан бичиг баримтыг бүрдүүлээд 2019 оны 01дүгээр сарын 09-нд Ц.Нийг аваад Баянхонгор аймагт ирээд хамгаалах байранд хүлээлгэн өгсөн... Ц.Нтай Улаанбаатар хотод хамгаалах байранд уулзахад Баянлиг сумын иргэн Э.Т гэдэг хүний хүчирхийлэлд өртсөн, сумандаа гэртээ дахиж очих сонирхол алга байна гэж ярьж байсан болохоор аймагт ирээд шууд хамгаалах байранд хүргэж өгсөн. Э.Тийг хэд хэдэн удаа хүчирхийлж бэлгийн харьцаанд орсон талаар ярьж байсан. Э.Тийг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ордог талаар эгч нь мэддэг гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 /,

Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2017 оны 11 дүгээр сарын үед байх их хүйтэн цас орсон байсан. Э.Тын хамт хот руу ачаа ачиж ороод захаас ачаа ачиж гарах гэж байхдаа захаар явж байгаад LG маркийн хар өнгийн утас аваад авчирч өгсөн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-82 /

Гэрч Ж.Энхрий-Охины мөрдөн байцаалтад өгсөн

... 2017 онд манай ажлын шинэ жил “Оргил” зоогийн газарт болсон яг хэдэн сарын хэдний өдрийг нь санахгүй байна. Бүгд орсон байх, тухайн үед би тэтгэвэрт гараад хэн нь жижүүрт гарч байгааг мэдээгүй жижүүртэй хүмүүс нь хүртэл ээлжилж ордог. Бүгд архи уусан, үйл ажиллагаа 00 цаг өнгөрөөгөөд тарсан, хамгийн сүүлд тараад гэрлүүгээ явсан, хэн хэн хаашаа явж байгаа талаар мэдээгүй... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 72 /,

Гэрч Д.Цэцэгээ мөрдөн байцаалтад өгсөн

... Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1 сартай буюу 6 нидэлтэй байсан учир ураг бүрэлдээгүй ургийн цэвэр үү үүссэн байсан учир соруулаар соруулж тусгай зориулалтын хогийн уутанд хийж тухай үед дүрэм журмын дагуу устгал хийсэн одоо ураг байхгүй ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 223-224 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн

            1. Ц.Н нь бэлгийн бойжилт олсон байна. Хурьцал үйлдэх боломжтой.

              2. Ц.Н охин хальс хуучин урагдалтай байна. Уг урагдлын үүссэн шалтгаан, цаг хугацааг тогтоох боломжгүй. Анх удаа болон хамгийн сүүлд бэлгийн харьцаанд орсон эсэхийг мөн тогтоох боломжгүй.

      3. Ц.Н биед болон бэлэг эрхтэнд голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлт үгүй байна.

              4. Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт үр хөндүүлсэн ба тухайн үедээ 6 недель /6 долоо хоног/ буюу 1 сартай байсан байна.

              5. Ц.Н нь 2017 оны 12 дугаар сарын 25-наас 2017 оны 12 дугаар сарын 30-ны хооронд жирэмсэн болсон байх боломжтой....гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 31-32/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 672 дугаартай шинжээчийн

1.Э.Т нь бэлгийн замын халдварт өвчингүй байна... гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 240 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн

1. Ц.Н биед зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацаа болон шалтгааныг тогтоох боломжгүй.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /1 -р хх-ийн 244 /,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Н нь гэмт хэрэгт өртөх үедээ 16 нас нас 1 сартай болох нь нас тоолсон тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл, иргэний мэдээлэл / хх-ийн 41-44/ зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 219-220/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 87-89/, шүүгдэгч Э.Т, гэрч М.Батчулуун нарын Хаан банкны дансны хуулга /1 дүгээр хх-ийн 93-115/ шүүгдэгч Э.Т 88002851 дугаарын орсон гарсан дуудлага, мессежний хуулбар /1 дүгээр хх-ийн 116-169/, хохирогч Ц.Н үр хөндөлт хийлгэсэн талаарх журнал /1 дүгээр хх-ийн 211-215/, шүүгдэгч Э.Тийн ажлын газрын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 200-2050/, шүүгдэгч Э.Тийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019.12.01-ний өдрийн 154 тоот тодорхойлолт /2-р хх-ийн 02/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /2-р хх-ийн 13/ шүүгдэгч Э.Тийн эд хөрөнгийн лавалгаа /2-р хх-ийн 11-12/, шүүгдэгч Э.Тийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ 2-р хх-ийн 03/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Т нь 2017.12.26-ны өдөр, мөн 2018 оны 01, 02 саруудад удаа дараа нийт 8 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй буюу 16 нас 1 сартай Ц.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж улмаар жирэмсэн болгосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Э.Т нь 2017.12.26-ны өдөр, мөн 2018 оны 01, 02 саруудад удаа дараа нийт 8 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй буюу 16 нас 1 сартай Ц.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж улмаар жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цуглуулсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох нь   

шүүгдэгчЭ.Тийн...Би Ц.Нтай бэлгийн харьцаанд ороогүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249-250/

Насанд хүрээгүй хохирогч Ц.Н ... Э.Т согтуу унтаж байсан, би дүү нарын хажуугаар ороод унтахад орны өмнө хүрч ирээд тэвэрч аваад, үнсэх гээд дайраад байхаар нь би орилоод босоод ирэхэд М.Батчулуун эгч утас руу залгаад яагаад орилоод байгаа гэхээр нь би Э.Т ах оролдоод байна гэж хэлэхэд согтуу хүнийг дийлэхгүй, хүүхэд унтаж байна..., аргалаад унтуул гээд утсаа тасдсан, ... би орилоод уйлахад нэмэргүй танайхан мэдэж байгаа гээд 2 гарыг нийлүүлж барьж байгаад, фудболк, өмдийг тайлаад бэлгийн харьцаанд орчихоод шөнийн 3 цагийн үед явсан, тэрнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр мөн хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, түүний дараа 3-4 хоногийн дараа ирээд дахиж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороод явсан, ..                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   .Батчулуун эгч гэрт орж ирээд энэ саванд шээчихээд яваарай гэхээр нь би саванд нь шээчихээд явсан...2018 оны 02 дугаар сарын үед би жирэмсэн болоод аймагт ирж М.Батчулуун эгчтэй цуг үр хөндүүлсэн, тэрнээс хойш Э.Т 5-6 удаа намайг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, Э.Т шөнө 00 цагаас хойш байнга ирдэг байсан.

...Ихэвчлэн Э.Т нь бэлгийн харьцаанд орохдоо миний 2 гарыг бариад нэг гараараа хувцас тайлаад, хөлөөрөө тийчлэхээр хөлөөрөө дарж байгаад бэлгийн харьцаанд ордог, би яаж ч эсэргүүцээд хүчирдэггүй, орилсон ч хүн орж ирдэггүй, Э.Т нь аавыг байгаа үед ирдэггүй, аавыг хөдөө явсан үеэр ирдэг,.... би хаалгаа түгжээгүй унтсан тэгтэл Э.Т орж ирээд бэлгийн харьцаанд орчихоод явсан манай дүүг М.Батсайхан эгч гэртээ унтуулсан байсан… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-14,15-17, 62-64, 188-189, 223-225 /,

Хууль ёсны төлөөлөгч Б.Батцэнгэлийн ... Ц.Н нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар хот руу явах автобусанд суусан байна,…2019 оны 01дүгээр сарын 02-ны өдөр хамгаалах байрнаас хүүхдийг тосож авсан бичиг баримтыг бүрдүүлээд Ц.Ныг аваад Баянхонгор аймагт ирээд хамгаалах байранд хүлээлгэн өгсөн. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 /,

Гэрч Б.Эрдэнэбатын.... Э.Т LG маркийн хар өнгийн утас аваад авчирч өгсөн...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-82 /

Гэрч Д.Цэцэгээгийн... Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1 сартай буюу 6 нидельтэй байсан учир ураг бүрэлдээгүй ургийн цэвэр үү үүссэн байсан учир соруулаар соруулж тусгай зориулалтын хогийн уутанд хийж тухай үед дүрэм журмын дагуу устгал хийсэн одоо ураг байхгүй ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 223-224 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн...Ц.Н нь бэлгийн бойжилт олсон байна. Хурьцал үйлдэх боломжтой... Ц.Нын охин хальс хуучин урагдалтай байна. Уг урагдлын үүссэн шалтгаан, цаг хугацааг тогтоох боломжгүй. Анх удаа болон хамгийн сүүлд бэлгийн харьцаан орсон эсэхийг мөн тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 31-32 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 672 дугаартай шинжээчийн .....Э.Т нь бэлгийн замын халдварт өвчингүй байна... гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 240 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн..... Ц.Нын биед зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,..... Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацаа болон шалтгааныг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 244/

Насанд хүрээгүй хохирогч Ц.Н нь 2017 оны 12 дугаар сарын 21- 28-ны өдөр гэмт хэрэг гарах үед 16 нас 1 сартай байсан болох нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 41/, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.

 

 Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2-4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүхээс шүүгдэгч Э.Тийг  хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Т нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, мөн Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 34 дүгээр зүйлд зааснаар “...Оролцогч улсууд хүүхдийг бэлгийн замаар ашиглах...бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ...”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар “...хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах...”, Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хүүхэдтэй...хүч хэрэглэх... хүчирхийлэл үйлдэхийг хориглоно”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаа…Энэ хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын....харилцааг тодорхойлж,...хүчирхийллийн бүх хэлбэрт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд оршино...”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар…Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл,...аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй..” гэсэн хуулийн заалтуудыг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт ...Ц.Нтай бэлгийн харьцаанд ороогүй... гэх мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, Д.Уранчимэг нар нь шүүхийн хэлэлцүүлэгт...хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолбол зохих байдал нотлогдохгүй, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх тал дээр дүгнэлт гарах ямар ч боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж үгнэ үү ...гэсэн хүсэлтийг гаргаж байгаа боловч шүүгдэгч Э.Т гэмт хэрэг үйлдсэн болох нь арван зургаан насанд хүргээгүй хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд авсан.... Ихэвчлэн Э.Т нь бэлгийн харьцаанд орохдоо миний 2 гарыг бариад нэг гараараа хувцас тайлаад, хөлөөрөө тийчлэхээр хөлөөрөө дарж байгаад бэлгийн харьцаанд ордог, ... Э.Т шөнө 00 цагаас хойш байнга ирдэг байсан,... .Батчулуун эгч гэрт орж ирээд энэ саванд шээчихээд яваарай гэхээр нь би саванд нь шээчихээд явсан ...2018 оны 02 дугаар сарын үед би жирэмсэн болоод аймагт ирж М.Батчулуун эгчтэй цуг үр хөндүүлсэн, ... гэх мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн... Ц.Н охин хальс хуучин урагдалтай байна. Уг урагдлын үүссэн шалтгаан, цаг хугацааг тогтоох, анх удаа болон хамгийн сүүлд бэлгийн харьцаанд орсон эсэхийг мөн тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 31-32 /бичигдсэн буюу бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн үр хөндүүлсэн ургаас шинжилгээ авч биологийн эцгийг нь тогтоогоогүй боловч хохирогчийн өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй талаарх мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өгсөн тогтвортой мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Тийн хүчиндүүлснээс эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлэх хүртэлх цаг хугацаанд тооцож үзэхэд уг ураг шүүгдэгчийнх болох нь тогтоогдсон гэж үзлээ.

Арван найман насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөвд тооцон шийдвэрлэх нь түүний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хангахад чухал ач холбогдолтой байна.

Тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад арван зургаан насанд хүргээгүй хохирогчийн мэдүүлгийг, хууль сануулж гаргасан шинжээч эмч нарын дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үнэлж байгаа бөгөөд дээрх шинжээч дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр давхар батлагдаж байна гэж шүүх дүгнэж шийдвэрлэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батцэнгэл нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Таас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Харин хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн нэхэмжилсэн сэтгэл зүйн болон эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээ хийлгэх зардлаа цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

            Шүүгдэгч Э.Таас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 61000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Э.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Э.Тийг хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Э.Тийг зургаан / 6 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Э.Тад оногдуулсан зургаан / 6 / жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Тийн цагдан хоригдсон 2019 оны 12 дугаар сарын 26-наас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл /27/ хорин долоон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Таас 61000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Нт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Ц.Н цаашид сэтгэл зүйн, эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.