| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00654/И |
| Дугаар | 679 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 679
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цагаан эрэг 1 дүгээр хэсэг 18-15 тоотод оршин суух, эрэгтэй, 31 настай, одоо ХААН банкны Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай Монголжин овогт Батцэнгэлийн Түвшинжаргал /МЮ-85091271/ /ХААН банкны Сэлэнгэ салбарын харъяа Цагааннуур тооцооны төвийн/ нэхэмжлэлтэй
“Зээлдэгч Д.Энхдэлгэр, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрбат нарыг эрэн сурвалжлуулах тухай “ хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Д.Энхдолгор, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрбат нар нь ХААН банкны Сэлэнгэ салбарын харъяа Цагааннуур тооцооны төвөөс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-201542315501 тоот зээлийн гэрээ байгуулан 18.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан юм. Зээлийн барьцаанд Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 3 хэсэг ферм 6 дугаар гудамж 33 тоот 1352м2 газар, цахилгаан барааг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 4.808.313.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.142.112.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6.206.8 төгрөг нийт 5.956.632.87 төгрөг төлж 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш графикт зээлээ төлөлгүй хугацаа хэтэрсэн явж байгаа.
Зээлдэгч Д.Энхдолгор нь зээл авах үедээ Цагааннуур сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад ажлаасаа гарч 2015 оны намар Солонгос Улс руу явсан сурагтай хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний гэр бүлийн хүн Х.Өнөрбат нь /утас 96120096/ Хөвсгөл аймагт байгаа сурагтай тэнд тогтсон оршин суух хаяггүй байна. Охин Ө.Уранбилэг нь оюутан /утас 99573581/ Д.Энхдолгорын төрсөн эгч Д.Энхцэцэг нь Цагааннуур суманд хувийн үсчин ажиллуулдаг юм. Зээлдэгч нар нь зээл авах үедээ Цагааннуур сумын 2 дугаар баг Хуурч 3 хэсэг ферм 6 дугаар гудамж 33 тоотод оршин сууж байсан, тухайн хаягаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа. Д.Энхдолгор нь /МХ-74032801/, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрбат /РЭ-71051215/ регистрийн дугааруудтай болно. Иймд зээлдэгч Д.Энхдолгор, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрбат нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэх.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал нь шүүхэд “Зээлдэгч Д.Энхдолгор, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрбат нарыг эрэн сурвалжлах тухай“ нэхэмжлэл гаргасаныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зээлдэгч Д.Энхдолгор, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрбат нар нь ХААН банкны Сэлэнгэ салбарын харъяа Цагааннуур тооцооны төвөөс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-201542315501 тоот зээлийнг гэрээ байгуулан 18.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 3 хэсэг ферм 6 дугаар гудамж 33 тоот 1352м2 газар, цахилгаан барааг тус тус барьцаалан, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 4.808.313.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.142.112.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6.206.8 төгрөг нийт 5.956.632.87 төгрөг төлж 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш графикт зээлээ төлөлгүй зээлж авчихаад оршин суух хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Зээл авах үед Д.Энхдолгор, Х.Өнөрбат нар нь Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 3 хэсэг ферм 6 дугаар гудамж 33 тоот тоотод оршин сууж байсан. Д.Энхдолгор нь /МХ-74032801/, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрбат /РЭ-71051215/ регистрийн дугааруудтай, охин Ө.Уранбилэг нь оюутан /утас 99573581/ Д.Энхдолгорын төрсөн эгч Д.Энхцэцэг нь Цагааннуур суманд хувийн үсчин ажиллуулдаг. Зээлдэгч Д.Энхдолгор нь Солонгос Улс руу явсан, ирсэн эсэх нь тодорхойгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрбат /утас 96120096/ Хөвсгөл аймагт байж болзошгүй байна. Иймд Донидын Энхдолгор, Хас-Очирын Өнөрбат нарын оршин суух хаяг нь тодорхойгүй болсон учир эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Донидын Энхдолгор /МХ-74032801/, Хас-Очирын Өнөрбат /РЭ-71051215/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Донидын Энхдолгор, Хас-Очирын Өнөрбат нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагаа хийхийг Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт тус тус үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА