Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 700

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Э д холбогдох эрүүгийн 1906 06966 0276 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Э.Э .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Э.Э  нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко Төгс Амт” ХХК-ийн нарийн боовны цехэд хууль бусаар нэвтэрч Аргон нэртэй гагнуурын аппарат 1 ширхэг, Жома гэсэн бичигтэй 20 литрын ургамлын тос 5 ширхэг, Балго гэсэн бичигтэй 5 литрын ургамлын тос 6 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко Төгс Амт” ХХК-ийн нарийн боовны цехэд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан 1 дүгээр гурил 25 килограммын 12 шуудай, 50 килограммтай сахар 8 шуудай, 5 литртэй ургамлын тос 45 ширхэг, 100 килограммын даацтай цахилгаан жин 1 ширхэг, нокиа маркын гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө 4.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлж 2.062.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко төгс амт” ХХК-ийн нарийн боовны цехэд нэвтэрч 20 литрийн Лабс нэртэй 5 ширхэг тос хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Ганцэндийн өгсөн мэдүүлэг /хх-94-95, 67, 19-22/, гэрч Д.Пүрэвжаргалын өгсөн мэдүүлэг /хх-96-97/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02/199 дугаартай дүгнэлт /хх-31-34/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-25-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10, 86-90/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-29, 101/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-15, 62/, Э.Э ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-119/, Э.Э аас яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-43, 76, 106-109, 112-115/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.Э  нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко Төгс Амт” ХХК-ийн нарийн боовны цехэд хууль бусаар нэвтэрч Аргон нэртэй гагнуурын аппарат 1 ширхэг, Жома гэсэн бичигтэй 20 литрын ургамлын тос 5 ширхэг, Балго гэсэн бичигтэй 5 литрын ургамлын тос 6 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко Төгс Амт” ХХК-ийн нарийн боовны цехэд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан 1 дүгээр гурил 25 килограммын 12 шуудай, 50 килограммтай сахар 8 шуудай, 5 литртэй ургамлын тос 45 ширхэг, 100 килограммын даацтай цахилгаан жин 1 ширхэг, нокиа маркын гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө 4.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлж 2.062.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко төгс амт” ХХК-ийн нарийн боовны цехэд нэвтэрч 20 литрийн Лабс нэртэй 5 ширхэг тос хулгайлж 260.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганцэндийн өгсөн: “...Би 2012 оноос эхлэн “Эко төгс амт” нарийн боовны цех ажиллуулдаг. Манайх өөрийн гэсэн байр байхгүй. Одоо Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, Цагдаагийн гудамжны “Их сүлд” группийн байр “Монгол дээж” зоогийн газрын хашаанд байр түрээлэн үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим ажлаа дуусгаад үйлдвэрийн байраа цоожлоод явсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өглөө манай ажилтан Ороолон гэдэг залуу ажилдаа иртэл урд талын өрөөний цонх гаднаас нь онгойлгоод складны хаалга цөм цохисон байдалтай байсан гэж над руу ярьсан. Тэгэхээр би ирээд үйлдвэр дотор байсан материалаа тоолж үзэхэд 20 литрийн Лабо нэртэй тос 5 ширхэг дутсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирж үзлэг хийсэн...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамжны “Их сүлд” группын түрээсийн байранд материалаа татаад складнаас бараа авахад тос алга болсон байсан. Тэгээд шүүж бодож үзэхэд 1 дүгээр гурил 25 килограммын 12 шуудай, 50 килограммтай сахар 8 шуудай, 5 литртэй ургамлын тос 45 ширхэг, 100 килограммын даацтай цахилгаан жин 1 ширхэг, нокиа маркын гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө 4.000 төгрөг алга болсон. Манай гадна талд камер байгаа.Тэр бичлэгт манайд урд нь ажиллаж байсан Эрка гэж дууддаг Э.Э  байсан. Тэгээд борлуултанд явдаг 14-62 УНЭ улсын дугаартай Ниссан эдван маркын автомашины түлхүүрийг ажлын вакуум цонхыг түлхэж орж аваад автомашиныг цонх руу шахаж зогсоож байгаад бараа зөөгөөд ачсан байсан....Өнөөдөр ажил дээрээ ирэхэд манай байгууламжинд хулгай орж бараа материал алдагдсан байна. Алдагдсан эд зүйлсээс одоогоор мэдэгдэж байгаа Жома гэсэн бичигтэй шар өнгийн 20 литерийн савтай тос 5 ширхэг, ургамлын Благо гэсэн бичигтэй 5 литерийн тос 2 хайрцаг буюу 6 ширхэг, Арагон гагнуурын шар өнгөтэй аппарат алдагдсан байна. Манай компанид урьд нь 2 сарын хугацаанд илдүүрчнээр ажиллаж байсан Э.Э ыг сэжиглэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдахдаа манай цехийн борлуулалтанд явдаг ADVAN маркийн 1462 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зөөсөн байсан. Манайх уг машинаа цехийн гадна талбайд тавиад түлхүүрийг цех дотор өлгөсөн байсан. Тэгээд тэр машинаар манайхаас эд зүйл зөөгөөд буцаагаад авчираад тавьчихсан байсан. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Манай нарийн боовны цехэд харуул байхгүй. “Их сүлд” группын харуул гадна талд байдаг байсан.” /хх-19-22, 67, 94-95/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвжаргалын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед ажлаа хийж дуусгаад ажилдаа гараад хаалга цоожлоод бараа материалаа тоолоод явсан. Орой агуулахын өрөөнд 20 л шар савтай тос 28 ширхэг байсан өглөө 7 цаг өнгөрөөгөөд манай зуурмаг зуурдаг Д.Ороолон ирэхэд цехийн савалгааны өрөөний вакум цонх онгорхой агуулахын модон хаалга цөмөрсөн агуулахад байсан 20 л тосноос 5 ширхэг хулгайд алдагдсан гэж утсаар хэлсэн. Тэгээд би ирээд үзэхэд хулгай орсон байсан. Манай цехэд хамт ажиллаж байсан Э.Эрдэнэсайхан гэдэг залууг сэжиглэж байна. Э.Эрдэнэсайхан манай цехэд 5 удаа орж хулгай хийсэн байсан.” /96-97/ гэх мэдүүлэг,

 

        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02/199 дугаартай дүгнэлтэд

        1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

        2. Шинжилгээнд тэнцсэн мөр нь яллагдагч Э.Э аас хурааж авсан баруун хөлийн гутлын мөртэй тохирч байна.

        3. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БЗД-ийн 10 хороо Эко амт нэртэй нарийн боовны үйлдвэрт хулгай орж, эд зүйл алдсан гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гутлын улны мөртэй тохирч байна.

        4. Ерөнхий шинжилгээ тохирч байна.”/хх-31-33/ гэх дүгнэлт,

        Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/,

         

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-10, 88-90/,

        Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26/,

        “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-28-29, 101, 13/,  

        Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-15, 62/,

Шүүгдэгч Э.Э ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-119/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Э  нь үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Ганцэндийн өгсөн мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан, Э.Э ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Э ы 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко Төгс Амт” ХХК-ийн нарийн боовны цехэд хууль бусаар нэвтэрч Аргон нэртэй гагнуурын аппарат 1 ширхэг, Жома гэсэн бичигтэй 20 литрын ургамлын тос 5 ширхэг, Балго гэсэн бичигтэй 5 литрын ургамлын тос 6 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко Төгс Амт” ХХК-ийн нарийн боовны цехэд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан 1 дүгээр гурил 25 килограммын 12 шуудай, 50 килограммтай сахар 8 шуудай, 5 литртэй ургамлын тос 45 ширхэг, 100 килограммын даацтай цахилгаан жин 1 ширхэг, нокиа маркын гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө 4.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлж 2.062.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гудамжны “Их сүлд” группын байранд үйл ажиллагаа явуулдаг “Эко төгс амт” ХХК-ийн нарийн боовны цехэд нэвтэрч 20 литрийн Лабс нэртэй 5 ширхэг тос хулгайлж 260.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, автомухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, зоорь, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, тээшны хэсэг, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно. Машин механизм гэдэг хүн, ачаа тээвэрлэх зориулалтай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин механизмыг хамааруулна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.Э ы гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

        Шүүгдэгч Э.Э аас гэмт хэргийн учруулсан хохирол болох 2.323.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганцэндэд олгохоор тогтов.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд  түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд тус тус зарцуулна” гэж хуульчилжээ.

 

        Гэвч тухайн Nissan Advan маркын 14-62 УНЗ улсын дугаартай автомашин нь “Эко төгс амт” ХХК-ны өмчлөлд байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул үнэлгээ хийлгүүлэх талаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Э.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

        Энэ хэрэгт  битүүмжилсэн хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Э.Э  нь 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 69 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний цагдан хоригдсон хоногт оруулан тооцохоор шийдвэрлэв.

        

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, богино түрийтэй дотор талдаа цахилгаантай бор өнгийн гутлыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Э.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Э.Э  оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Э ы урьд цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Э.Э аас 2.323.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганцэндэд олгосугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, богино түрийтэй дотор талдаа цахилгаантай бор өнгийн гутлыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

   7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Э.Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС