| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/048 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч С.Болорзул,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж
Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимт хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сид холбогдох эрүүгийн ******* тоот эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 06-ниы өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, М.С,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт С.******* эзэмшлийн улсын дугааргүй даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж араар сундалж явсан С.******* амь насыг хохироосон буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч М.Сийн мөдөн байцаалтад өгсөн
...би өөрийн буруутай үйлдлийн улмаас хүний ам нас хохироосон гэдгийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/
Хохирогч Б.Х мөрдөн байцаалтад өгсөн
... Талийгаач С.Дбид хоёр 1993 онд гэр бүл болоод түүнээс хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ амьдарч байсан юм. Манай нөхөр С.Дбид хоёр мал маллаж амьдардаг байсан бөгөөд архи дарс их уудаг, архи уухаараа их гэртээ агсам согтуу тавьдаг байсан. Тэгээд архи их уугаад байхаар нь манайх ******* сумын төв рүү орж ирсэн, 2016 оноос талийгаач С.Днь хөдөө малаа маллана гээд хөдөө байдаг болсон, 2019 оны 10 дугаар сараас эхлэн манай хамаатны хүн болох Түвшинзаяа гэдэг хүний малыг өөрийнхөө малтай хамт нийлүүлж маллаад М.Стой хамт хөдөө байдаг болсон. 2019 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө М.Стой хамт мотоцикль жолоодож яваад онхолдож ухаангүй байж байгаад маргааш нь нас барсан. Үүнээс өмнө нь 2004 онд талийгаач С.Днь мотоцикльтой онхолдож унаад 10 гаруй хоног ухаангүй байж байгаад ухаан орж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнө унтаж байсан чинь л шөнө сумын эмнэлгийн сувилагч надад С.ыг осолд орж ухаан алдсан байгааг нь хэлсэн, би талийгаачийг сумын эмнэлэгт ирэхээр нь би очиж үзэхэд ухаангүй байсаар байгаад маргааш нь нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61/
Гэрч С.******* мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой гэртээ байж байсан чинь М.С мотоциклио унаад ганцаараа хүрээд ирсэн. Тэгсэн манайд ирээд надад С.Дах бид хоёр хамт мотоциклиор явж байгаад уначихлаа С.Дах хухраад босохгүй байна гэсэн цуг очъё гээд манай гэрээс гарсан. М.С мотоциклио унаад түрүүлээд явсан би араас нь яваад очсон чинь манай гэрийн доохон талд зам дээр М.С нь С.Дахыг түшээд сууж байсан. Би очоход М.С нь та араар тавиад өг би аваад явлаа гэхээр нь би М.Сийн мотоциклийн ар талаар нь С.ыг сундалж суулгаж өгөөд бүсээр нь М.Стой баглаж өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/
Гэрч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн
... Манай эмнэлэг дээр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө ******* сумын 4 дүгээр багийн нутагт мотоциклиос хүн унасан ухаангүй байгаа гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу би ******* сумын 4 дүгээр багийн нутаг” *******” гэдэг газарт уг хүнийг байгаа газарт нь очиход иргэн С.Дгэх хүн нь гэртээ байсан үзэхэд ухаангүй хүүхэн хараа тэлсэн осголтын байдалтай амьсгал пүльс унасан даралт нь унасан толгойн чамархайн дээр шархтай баруун чихнээс цус гарсан байсан. Уг хүнийг тэнд нь үзээд зүрх судсыг дэмжих цус тогтоох дусал хийж дулаалцуулах арга хэмжээ авч үүний дараа тээвэрлэн ******* сумын Эрүүл мэндийн төв дээр авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 60 дугаар шинжээчийн
1. Иргэн М.С нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ямар нэгэн ангилалын үнэмлэхгүй байна.
2. Иргэн С.Д /РД: нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А ангилалын 1239448 дугаарын үнэмлэхтэй байна.
3. Мотоцикль маркийн тээврийн хэрэгслийг А-/мотоцикль/ ангиллын жолоочийн үнэмлэхтэй хүн жолоодох эрхтэй.
4. Иргэн М.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т... Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн ....заалтыг зөрчсөн байна.
А мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтьг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
В.Иргэн М.С /РД: / Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрзгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжзэ авна гэсзп заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон,
Б/ 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно.
б/ тухайн ангиллын тээврийп хэрзгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд;, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
В/ /РД: / нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ; мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
12/б Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоог/й бол өөрийн жолоодож
яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээт үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ гэсэн заалтыг зөрчсөн байна,... гэх дүгнэлт /хх-ийн 92-95/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 105 дугаар шинжээчийн
1. Талийгаач С.******* цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Дээрх гавал тархины хавсарсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
Харин биеийн нийт гадаргын 3-4% хамарсан 2-3 дугаар зэргийн хөлдөлт нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Талийгаач нь дээрх гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
4.Талийгаач С.******* цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаачийн цус болон ходоодны шингэн, шээсэнд хийсэн химийн шинжилгээгээр промилли спиртийн агууламж илрээгүй болно.
6. Талийгаач С.******* гавал тархины хавсарсан хүнд гэмтлийг сумын эрүүл мэндийн төвийн нөхцөлд амь насыг нь аврах боломжгүй. ******* сумын эрүүл мэндийн төвийн эмч нар нь оношийг зөв тогтоож, зохих эмчилгээ бүрэн зөв үзүүлсэн байна.
7. Талийгаачийн цус нь О (I) бүлгийн харъяалалтай байна … гэх дүгнэлт /хх-ийн 78-80/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 6621 дугаар шинжээчийн
1. Шинжилгээнд ирүүлсэн “М. 25н/эр” гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “М. 25н/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 87/
Баянхонгор аймгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар шинжээчийн
1. М.С нь 2019 оны 11-р сарын 24ний өдрөөс өмнө сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчтэй байсан өөрийн өгүүлэмж болон өвчний карт байхгүй байна.
2. М.С нь урьд сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаагүй.
3. М.С нь одоо сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байна.
4. М.С нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай. М.Сийн бичиг үсэг мэдэхгүй байх нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй
5. М.С нь сэтгэл мэдрэлийн хувьд хэрэг хариуцах чадвартай тул түүнд эмнэлгийн чанартай ямар албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй,…гэх мэдүүлэг /хх-ийн 108/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 113-114/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 6-9/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 10-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-26/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 45-48/, мэдээлэл гаргуулан авах тухай прокурорын тогтоол, баримт /хх-ийн 30-41/, шүүгдэгч М.Сийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 15 дугаар тодорхойлолт /хх-ийн 131/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 129/, депозит дансны хуулгууд /хх-ийн 125-126/, шүүгдэгч М.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.С нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт С.******* эзэмшлийн улсын дугааргүй даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж араар сундалж явсан С.******* амь насыг хохироосон буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч М.Сийн ... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 118/
Хохирогч Б.Х, ... М.Стой хамт мотоцикл жолоодож яваад онхолдож ухаангүй байж байгаад маргааш нь нас барсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 61/
Гэрч С.*******,... би М.Сийн мотоциклийн ар талаар нь С.ыг сундалж суулгаж өгөөд бүсээр нь М.Стой баглаж өгөөд явуулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/
Гэрч Б.*******,... С.Дгэх хүнийг үзэхэд ухаангүй хүүхэн хараа тэлсэн осголтын байдалтай амьсгал пүльс унасан даралт нь унасан толгойн чамархайн дээр шархтай баруун чихнээс цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 60 дугаар шинжээчийн ... М.Сын /РД: / нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ; мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна,... /РД: / нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ; вI мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна,...буцаж ирнэ гэсэн заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна ... гэх дүгнэлт /хх-ийн 92-95/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шинжээчийн ... Талийгаачийн гавлын зүүн чамархай, зулай, дагз, суурь ясны баруун, зүүн урд хонхор, турк эмээлийн хугарал, их, бага тархины орой болон суурийн хэсгийг хамарсан тархмал аалзан хальсны доорх цус харвал, зүүн бөөрний эдийн няцрал, уушги, бөөр, хуйханд цус хуралт, зүүн нүдний алимны салст, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд бүгд нэг дор үүсгэгдсэн байх боломжтой байна,...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ … гэх дүгнэлт /хх-ийн 100-101/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Сид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс М.Сийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Сангидорж нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Сийн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Б.Х нь М.Сийн үйлдлийн улмаас учирсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Сийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Учир нь шүүгдэгч М.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч М.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сангидорид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газарт үзлэг хийсэн СиДи нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, гэрлийн хагархай 2 ширхэгийг утсгуулахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, 68-39 БНА нэг ширхэг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хохирогч Хишигзулд буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Сийн эзэмшлийн “...5 тооны ямаа..”-г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Сид буцаан олгож, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Сийг автотээврийн хэргэслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Сийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Сийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Сид нь тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Сид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэрлийн хагархай 2 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж , хэргийн газрын үзлэг хийсэн СиДи нэг ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 68-39 БНА нэг ширхэг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хохирогч Б.Хд буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.Сийн эзэмшлийн “...5 тооны ямаа..”-г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Сид буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Сид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА