Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 572

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Н.Солонгод холбогдох “Ажилгүйдлийн тэтгэмж 323.900 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:         

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1-р багийн иргэн Н.Солонго /МЕ-85081602/ нь Засгийн газрын 1997 оны 11-р тогтоолын “Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 5-р дугаар зүйлийн 5.32 дахь заалтыг зөрчин ажилгүйдлийн тэтгэмжийг цалинтай давхардуулан авсан зөрчил илэрсэн тул 2016.04.06-ны 20 тоот  актаар 323.900 төгрөгийн төлбөр тавигдаж төлөгдөөгүй байгаа тул илүү олгогдсон ажилгүйдлийн тэтгэмжийг тухайн иргэнээс гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум 1-р баг Жаргалант 25 тоотод оршин суух Бүрхэд овогт Нямжавын Солонго /МЕ-85081608/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн ажилгүйдлийн даатгалын тэтгэмж болох 323.900 төгрөгийн төлбөрийг миний бие хүлээн зөвшөөрч тул 2016.10.14-ний өдөр Төрийн банкин дахь Зүүнбүрэн сумын Нийгмийн даатгалын дансанд төвлөрүүлсэн болно. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Н.Солонгод холбогдуулан “Ажилгүйдлийн тэтгэмж 323.900 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь түүний шүүхэд гаргасан  “...ажилгүйдлийн даатгалын тэтгэмж болох 323.900 төгрөгийн төлбөрийг миний бие хүлээн зөвшөөрч тул 2016.10.14-ний өдөр Төрийн банкин дахь Зүүнбүрэн сумын Нийгмийн даатгалын дансанд төвлөрүүлсэн болно...” гэх тайлбар болон төрийн банкны 2016.10.14-ний өдрийн орлогын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 10.367 төгрөгийн тал хувь болох 5184 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Солонгод холбогдох “Ажилгүйдлийн тэтгэмж 323.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын  тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 10.367 төгрөгийн тал хувь болох 5184 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА