Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 53

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Н.Э т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Н  ийн Э тод холбогдох эрүүгийн 1915005850026 дугаартай, 163/2020/0048/Э индэкстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, ах, дүүгийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Н  ийн Э т

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э т нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б   ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э тын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1915005850026 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Н.Э т яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11-р сарын 30-ны өдөр Б аймгийн Б ... суманд байдаг Д    ийн гэрт орж Х ын төрсөн өдөр гэж архи уусан. Архи уусан үед Б намайг үгээр идээд шоглоод байсан, хүмүүсийг явсны дараа миний эрүү рүү өшиглөснөөс болоод би түүнийг гараараа нүүр рүү нь алгадаж цохисон нь үнэн. ...Би Д.Б   ад гэмтэл учруулсан. Нэмж ярих зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх 48 хуудас/,

Хохирогч Д.Б   ын өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Б сумын нутагт Д     ийн гэрт Х ын төрсөн өдрийг тэмдэглэсэн. ...Бүгдээрээ архи уусан. Би нилээн их согтсон. Нэг мэдсэн Ц миний толгой руу гараараа цохиж байсан. Тэр үед би сэргэсэн. Ц бид хоёр муудалцсан юм шиг байна лээ. Ц д зодуулахаас өмнө би зүгээр байсан. Зодуулсны дараа толгой, дух, зүүн гарын бугуй хөндүүр хамар хавдаж хөхөрсөн, зүүн нүд хөхөрсөн, цээж хөхөрсөн байсан. ...Надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/

Гэрч Д.О ийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 16-17 цагийн орчимд манай гэрт Х ын төрсөн өдөр гээд Уранчимэг, Үүрийнтуяа, Б   , Отгонцэцэг нар тэмдэглээд архи ууцгаагаад сууж байхад гаднаас 19 цагийн орчимд Ц , Б , Баяраа нар орж ирсэн. Тэгээд Ц Б    нар хоорондоо хэрүүл хийж байгаад Б    Ц руу дайраад байхад Ц нь нүүрлүү нь цохисон ба Б , Баяраа нар салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

 “...Би тэр үед хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Маш хурдан болсон асуудал. Намайг харахад Э т Б   ын нүүр лүү нь гараараа цохиж харагдсан. Хэдэн удаа цохисныг анзаараагүй, тэр үед Ж-ийн Б  нь Э т, Б  хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 хуудас/,

Гэрч Ж.Б -ы өгсөн: “...Тэнд байсан хүмүүс гэр гэр лүүгээ яваад Б, Э т, Баяраа бид нар Д    ийн гэрт үлдсэн бөгөөд Б    согтуурхаад байхад нь О  гэрт нь хүргэж өгсөн чинь удалгүй Б    эргээд хүрээд ирсэн. Бид нар яг унтах гээд байж байхад Б    ирэхээр нь би бие засахаар гараад гэрт орсон чинь Б   , Э т 2 барьцалдаад авсан байхаар нь би дундуур нь орж салгасан. Намайг салгах гэж байхад Э т Б   ын толгой руу 1-2 удаа гараараа цохьсон.Намайг гэрт орж ирэхээс өмнө Б    Э тын шанаа руу өшиглөсөн гэсэн би үүнийг хараагүй. Э т надад хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3377 дугаартай

1. Д.Б   ын биед тархи доргилт, зүүн баруун дээд, доод зовхи, зүүн баруун хацар, хамрын нуруу, эрүү, зүүн хөх баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30 хуудас/,  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 33, 58/, яаралтай тусламжийн хуудас /хх 31 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг ял шалгах хуудас /хх 34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 35/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 44-45/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 59-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э Н.Э т нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б  аймгийн Б  сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б   ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Б   , гэрч Д.О , Ж.Б  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 337 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн шүүгдэгч Н.Э тод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч Н.Э т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Н.Э тод ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Н.Э тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б   ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч хохирол гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Э тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгч Н.Э т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Э т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч торгуулийг хуульд заасан хугацаанд төлөх саналтай байгаа болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б  овогт Н  ийн Э тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Э тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Шүүгдэгч Н.Э т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч торгуулийг хуульд заасан хугацаанд төлөх саналтай байгаа болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЦЭРЭНДУЛАМ