Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын /РД:2556375/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг 1 дүгээр байр 55 тоотод оршин суух, Тайжид овогт Энхбаатарын Мэндбаяр /РД:СФ89020410/-д холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6.977.600,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь иргэн Энхбаатарын Мэндбаяртай 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ-581 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 23.000.000 /хорин гурван сая / төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сарын 2,60 хувь, жилийн 31,20 хувийн хүүтэйгээр олгосон.

Тус Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож

• Соржaшивaуд овог Чимэддоржийн Наранцэцэгийн Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Усны 1-31 тоот хаягт байрлах 80 мкв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0714000243 дугаартай хувийн сууц,

• Хаягт байршилтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 1005021183 дугаартай 500 мкв гэр бүлийн хэрэгцээний газар,

2521-ДГО дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 07 дугаар 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн LANDMARK, BQ6475G3 маркийн суудлыг машин зэргийг барьцаалсан.

Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 16.825.132,11 төгрөг, зээлийн хүү 15.091.144,22 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлийн үлдэгдэл 6.174.867,89 төгрөг, зээлийн хүү  698.223,77, нэмэгдүүлсэн хүү 104.508,7 төгрөг нийт 6.977.600,36 /зургаан сая есөн зуун далан долоон мянга зургаан зуу зууны гучин зургаан/ төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс олж буй орлого болон барьцаа хөрөнгөөс дээрх  мөнгийг, нотариатын зардал гаргуулж, УТХ-ийн тухай хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Мэндбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Мэндбаяр миний бие нь Капитал банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6.977.600,36 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Э.Мэндбаярт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6.977.600,36 төгрөг  гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Мэндбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.977.600,36 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6.977.600,36 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Мэндбаяр нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.592 төгрөгийн 50 хувь болох 63296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас  буюу улсын орлогоос 63296 төгрөгийг, хариуцагч Э.Мэндбаяраас  63296 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Мэндбаяр нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ