Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1625

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2014/01663/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, өөрийн байранд байрлах, ******* ******* *******ны Дархан салбар /утас: *******/-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр,****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох

“2,226,249.32 төгрөг гаргуулах туай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“... Зээлдэгч Э.*******гээс зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,226,249.32 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 50,570 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Э.******* миний бие нь *******х ******* *******наас 2014 оны 08 дугаар сарын 22-нд 4,000,000 төгрөгийн зээл авсан. ******* ******* *******ны нэхэмжилсэн 2,226,249.32 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн 50,570 төгрөгийг тус тус төлөх болно. Энэ үнийн дүнд маргаангүй учир хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү” гэжээ.                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* *******ны Дархан салбар нь хариуцагч Э.*******д холбогдуулан  2,226,249.32 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу Э.******* нь ... Э.******* миний бие нь *******х ******* *******наас 2014 оны 08 дугаар сарын 22-нд 4,000,000 төгрөгийн зээл авсан. ******* ******* *******ны нэхэмжилсэн 2,226,249.32 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн 50,570 төгрөгийг тус тус төлөх болно. Энэ үнийн дүнд маргаангүй учир хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******ны Дархан салбарын 2,226,249.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* ... Э.******* миний бие нь *******х ******* *******наас 2014 оны 08 дугаар сарын 22-нд 4,000,000 төгрөгийн зээл авсан. ******* ******* *******ны нэхэмжилсэн 2,226,249.32 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн 50,570 төгрөгийг тус тус төлөх болно. Энэ үнийн дүнд маргаангүй учир хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******ны Дархан салбарын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* ******* ******* төрийн сан тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 50,570 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

  ШҮҮГЧ                                              Ч.БАТЧИМЭГ