Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1626

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01729/И

Дархан-Уул аймаг дахь ******* дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

  Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ******* багт байрлах Дархан сумын Засаг даргын тамгын газар /утас: *******/-ын  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ******  баг, ****** хороолол, ****** байр,****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох

  “5,976,955 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дархан сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“С.******* нь Дархан сумын “******* сан”-гаас төсөл хэрэгжүүлэхээр 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөг зээлсэн. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 5,976,955 төгрөгийн өртэй байсан тул Дархан-Уул аймаг дахь ******* дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шилжүүлсэн боловч ажиллагаа амжилтгүй болсон. Иймд хариуцагч С.*******гоос хугацаа хэтэрсэн төлбөр болох нийт 5,976,955 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... С.******* би 2017 оны 01 дүгээр сарын 15-наас “Оюу толгой” ХХК-д админаар ажилд орохоор бүртгүүлсэн байгаа. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй тул /5,976,955/ 2017 оны 02 дугаар сарын 15-наас сар бүр 500,000 төгрөг зээлэнд хийхээр тайлбар гаргалаа” гэжээ.

Нэхэмжлэгч Дархан сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“... Иргэн С.******* нь ******* сангийн зээлийн өр 5,976,955 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд /Төрийн сан банк дахь Да. Дархан сум сан тоот дансанд сар бүр 500,000 төгрөгийг төлж, зээлийг дуусгахаар тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хариуцагчийн зөвшөөрлийг батлан шийдвэрлэнэ үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Дархан сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч С.*******гоос 5,976,955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч С.******* нь 5,976,955 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Төрийн сан банк дахь Да. Дархан сум сан тоот дансанд сар бүр 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:                       

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дархан сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч хариуцагч С.******* нь 5,976,955 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Төрийн сан банк дахь Да. Дархан сум сан тоот дансанд сар бүр 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж   хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Дархан сумын Засаг даргын тамгын газар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 7012 дугаартай захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******гоос нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 5,976,955 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 110,581 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.   

 3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                              Ч.БАТЧИМЭГ