Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1627

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01710/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

  Нэхэмжлэгч: ****** аймаг, ******сум, ****** багт байрлах “****** *******” ХК /утас: 7037 7746/-ийн  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, баяндаваа ******гудамж, ****** тоотод оршин суух ******* боржигин овгийн *******ийн******* /РД: *******, утас: /-д холбогдох

  “126,915 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ****** ******* ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“****** ******* ХК-д автын засварчнаар 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа нэрийн барааны дэлгүүрээс бараа зээлээр авсан. Барааны үлдэгдэл төлбөр болох 126,915 төгрөгийн өр дутагдал үүсгэсэн ба одоог болтол төлж барагдуулаагүй болно” гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“******* би энэ гарсан төлбөртэй маргах зүйл байхгүй, би төлөх нь үнэн. Уг төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж дуусгах болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Хариуцагч Ц.Мөнх-Эрдэнийн хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “****** *******” ХК нь хариуцагч *******ээс 126,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч ******* нь 126,915 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:                   

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч ******* нь “Дархан *******” ХК-д 126,915 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж   хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч  “****** *******” ХХК-ийн   2016 оны 12 дугаар   сарын 02-ны өдөр ******* банк төрийн сан ******* тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж  4,550  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,275 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч *******эс тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****** *******” ХХК-д олгосугай.   

 3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  ШҮҮГЧ                              Ч.БАТЧИМЭГ