Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01674/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* сум, ******* бригад, ****** баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: *******/ -ы хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж.******* миний бие аймгийн ****** Сангийн аж ахуй /одоогийн ****** аймгийн ******* сум/-д эцэг, эхийнхээ хамт хуц малладаг байсан. Мөн үүнийхээ хажуугаар зохиомол хээлтүүлэг хийгдэх үеэр мэргэжлийн хүн дутмаг учир намайг лаборантаар ажиллуулж байсан. Энэ ажлаа би 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оныг хүртэл буюу зах зээлийн нийгэмд шилжиж малыг хувьчлах хүртэл хугацаанд 9 жил 10 сар хийсэн. Үүнээс болж ажилгүй болж хувийн компанид ажилласан. Одоо би тэтгэвэр тогтоолгох гэтэл 1980 оноос 1990 онд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр болон цалингийн баримт бичиг маань 1996 оны үед ******* сумын Архив шатах үед шатаж үрэгдсэн учир 10 жил ажилласан жилээрээ хохироход хүрээд байна. Иймд аймгийн ****** Сангийн аж ахуйд 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оныг хүртэл лаборант, хуц маллагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ж.*******  нь  1980  онд    аймгийн Сангийн  аж  ахуйд  хуц  маллагчаар ажилд орсон. Ажилласан хугацааны тушаал архивт байхгүй. Сумын архив 1996 онд шатсан. Энэ талаар Засаг дарга тодорхойлолт хийж өгсөн. Уг аж ахуй нь 1970 оноос 1985 он хүртэл аймгийн харьяанд ирсэн. Архиваас Ж.*******ы цалингийн тодорхойлолт хоёр баримт, түүнийг лобарантаар ажиллуулахаар гарч байсан тушаал гарч ирсэн. Гэрч нар нотолж байгаа. Ж.*******ыг 1980 оноос 1990 он хүртэл ажилласан 9 жил 10 сарыг тогтоож өгнө үү. Хүсэлт гаргагч нь гаргаж өгөх боломжтой материалуудаа гаргаж өгсөн. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хангалтгүй бичдэг байсан. Ж.*******д хөдөлмөрийн дэвтэр байсан боловч дэвтэр нь архив шатахад шатсан” гэжээ.  

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ж.******* нь тухайн үеийн нэрээр аймгийн ****** САА-д 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 он хүртэл лаборант хуц маллагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Ж.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 он хүртэл аймгийн ****** САА-д лаборант-хуц маллагчаар ажиллаж байгаад гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Ж.******* нь 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 он хүртэл аймгийн ****** САА-д лаборант-хуц маллагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ****** Сангийн аж ахуйн даргын 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай тушаалаар Ж.*******ыг Шийрт лаборантаар томилсон баримт /хх 8/, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит ****** хотын ******ы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 224 дугаартай тушаалаар Ж.*******ыг лаборантаар ажиллуулахаар томилсон баримт /хх 9/, ****** САА-н 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтээр Ж.******* нь цалин хөлс авч байсан талаарх баримт /хх 10-12/, гэрч ын “... Ж.******* нь 1980 онд тус байгууллагад хуц маллагч болон лаборантаар ажилладаг байсан, хээлтүүлгийн үеэр жилдээ нэг удаа малаа хээлтүүлэх үеэр лаборантаар ажилладаг байсан, хээлтүүлгийн үе дуусахаар буцаагаад хуцнуудаа тусад нь ялгаж аваад малладаг байсан. Манай САА 1990 оны үед тарахад бид нар бүгдээрээ ажилгүй болж байсан” гэсэн мэдүүлэг /хх 22/, гэрч гийн “...Ж.******* нь 1980 онд тус байгууллагад хуц хариулагчаар ажилд орж байсан, хээлтүүлгийн үед мөн лаборантаар ажилладаг байсан, намайг тэтгэвэрт гарахад Ж.******* нь тус байгууллагад ажиллаад үлдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 23/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргач Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******ын ******* /РД: *******/-ыг аймгийн ****** САА-д 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 он хүртэл лаборантаар болон хуц маллагчаар ажиллаж  байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ