Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01732/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хэсэг, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/ -ын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч И.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч И.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Би Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь Геологи хайгуулын экпедицийн 3 дугаар ангид “Монгол-Алт” угаалгын 2  дугаар зэргийн ажилчнаар ажилд ороод 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд байгууллага маань нэрээ өөрчилж байсан бөгөөд архивын лавлагаагаар тодорхой харагдана. Миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир Дархан дахь Геологи хайгуулын экпедицийн 3 дугаар ангид хөдөлмөрийн хүнд нөхцөлд сорьц угаагчаар 1981 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг ажиллаж байсан 14 жил 02 сарын хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч И.******* нь тухайн үеийн нэрээр Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь Геологи хайгуулын экпедицийн 3 дугаар ангид 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулийн экспедецид 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Монгол зөвлөлтийн геологийн хамтарсан Дархан экспедицэд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал, Улсын геологийн төвийн харъяа геологи шинжилгээний Дархан нэгдэлд 1991 оноос 1992 он дуустал, Дархан хотын “Эрдэс” ХК-д 1992 оноос 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сорьц угаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

И.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хүсэлт гаргагч И.******* нь тухайн үеийн нэрээр Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь Геологи хайгуулын экпедицийн 3 дугаар ангид 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулийн экспедецид 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Монгол зөвлөлтийн геологийн хамтарсан Дархан экспедицэд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал, Улсын геологийн төвийн харъяа геологи шинжилгээний Дархан нэгдэлд 1991 оноос 1992 он дуустал, Дархан хотын “Эрдэс” ХК-д 1992 оноос 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сорьц угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь Геологи хайгуулын экпедицийн даргын 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай тушаалаар И.*******ыг угаалгын 2 дугаар зэргийн ажилчнаар томилсон баримт /хх 4/, мөн даргын 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаартай тушаалаар И.*******д зэрэг олгосон тушаал /хх 5/, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн Яамны харъяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн даргын 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай тушаалаар И.*******ыг шагнасан тухай баримт /хх 6/, Дархан хот дахь Эрдэс ХК-ийн 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 80/93 дугаартай тушаалаар И.*******д ээлжийн амралт олгосон тухай баримт /хх 7/, мөн компанийн ерөнхий захирлын 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай тушаалаар И.*******д ээлжийн амралт олгосон тухай баримт /хх 8/, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх 9/, ажлын байранд авахуулсан гэрэл зураг,  гэрч Н.Нямын “... И.******* нь 1980-аад оны үед сорьц угаагчаар ажилд орохоор ирж байсан” гэсэн мэдүүлэг /хх 18/, гэрч Ж.Энхсайханы “... намайг тус байгууллагад ажилд ороход И.******* нь сорьц угаагчаар  ажиллаж  байсан,  би 1993 онд ажилаасаа гарч өөр байгууллагад ажилд орохоор гарахад ажиллаад үлдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 20/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 634 тоот /хх 9/ албан бичгээр И.*******ыг ажиллаж байх дээрх хугацаанд байгууллагын нэр өөрчлөгдөж байсан болохыг тодорхойлсон байна.

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: ********/-ыг тухайн үеийн нэрээр Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь Геологи хайгуулын экпедицийн 3 дугаар ангид 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулийн экспедецид 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Монгол зөвлөлтийн геологийн хамтарсан Дархан экспедицэд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал, Улсын геологийн төвийн харъяа геологи шинжилгээний Дархан нэгдэлд 1991 оноос 1992 он дуустал, Дархан хотын “Эрдэс” ХК-д 1992 оноос 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сорьц угаагчаар тус тус ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ