Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 41

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00038/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

  Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, өөрийн байранд байрлах, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар /утас: 7037 0377/-ын  нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, нарантолгой 2 дугаар гудамж, 2 тоотод оршин суух Орцос овгийн Кавийгийн Баттулга /РД: ТБ81020692, утас: 9975 7626/-д холбогдох

  “10,558,162.21 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Зээлдэгч К.Баттулгаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,558,162.21 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч К.Баттулга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Иргэн К.Баттулга миний бие Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн 10,558,162.21 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Одоо Улаанбаатар хотод ажил хийж байгаа тул цалингаасаа сар болгон төлнө” гэжээ.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Хариуцагч К.Баттулгын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч К.Баттулгын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нь хариуцагч К.Баттулгаас 10,558,162.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч К.Баттулга нь 10,558,162.21 төгрөгийг сар бүр цалингаасаа төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                      

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч хариуцагч К.Баттулга нь 10,558,162.21 төгрөгийг сар бүр цалингаасаа төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж   хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч   2017 оны 01 дүгээр   сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж  183,880  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 91,940 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч К.Баттулгаас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 91,940 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.  

          3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                              Ч.БАТЧИМЭГ