Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 43

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00025/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, мангирт *** дугаар хэсэг, *** дугаар гудамж,*** тоотод оршин суух *******ч овгийн *******ын ******* /РД: *******, утас: 9939 5994/-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байр,*** тоотод оршин суух******* овгийн *******ын ******* /РД: *******, утас:8875 4 229/-т холбогдох

“440,746 төгрөг гаргуулах туай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“... Г.*******аас 440,746 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Б.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний цалингийн зээлд 440,746 төгрөг төлсөн нь үнэн. Би 2017 оны 02 дугаар сарын 28-ны дотор 440,746 төгрөгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.                                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан  440,746 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу Г.******* нь 440,746 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,

хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.******* нь  нэхэмжлэгч Б.*******т төлөх 440,746 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 13,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6,950 төгрөгийг, хариуцагч Г.*******аас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ