| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2016/01764/и |
| Дугаар | 44 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 44
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01764/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, майхантын *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: МУ79112266, утас: 9928 2110/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух ******* хэрээд овгийн *******гийн ******* /РД: *******, утас: 9905 3490/-д холбогдох
“1,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Б.*******гийн нэхэмжлэлтэй Р.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Р.******* бид нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөгийн 357,200 төгрөгөөс нэхэмжлэгч Б.******* би татгалзаж үлдэгдэл болох 842,800 төгрөгийг хариуцагч Р.******* би 3 хувааж буюу 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг тус тус ХААН банкны дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Р.*******ээс 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 357,200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Р.******* нь 842,800 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******гийн ХААН банкны тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 357,200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Р.******* нь 842,800 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280,933.3 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******гийн ХААН банкны тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 33,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 16,700 төгрөгийг төрийн сангийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 842,800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 12,388 төгрөгийг хариуцагч Р.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ