| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00907/И |
| Дугаар | 353 |
| Огноо | 2016-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: *******35/20*******5/00*******07/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дүгээр баг, ******* дүгээр хороолол, ******* дүгээр байр, ******* /регистрийн дугаар *******2*******8*******6*******, утас **************08302*******/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах,*******-д холбогдох ,
“Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...манай компани нь ДДЦС ТӨХК-аас зарласан багц 0*******-02 ажилчдын үйлчилгээний автобус нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох СШУ ДДЦС ТӨХК- 20*******5/0******* тоот тендерт оролцон шалгарч 20*******5 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр №52/*******5 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани нь техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан 20************** онд Солонгос улсын Daewoo корпорацийн Жаилдэүбус үйлдвэрт үйлдвэрлэсэн Daewoo маркийн автобусыг Солонгос улсаас оруулж ирэн ДДЦС ТӨХК-ий техник хүлээн авах техникийн комисст үзүүлэхэд уг автобусыг 20************** онд үйлдвэрлэсэн автобус биш гэж үзээд хүлээн аваагүй болно. Бид Дархан-Уул аймаг дахь Авто тээврийн үндэсний төвөөр оношлогоо хийлгэн үйлдвэрлэсэн газраас нь үйлдвэрлэлийн гэрчилгээг авхуулж баталгаат орчуулгаар орчуулж мөн Дархан-Уул аймгийн МХГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагчаар шинжлүүлж дүгнэлт гаргуулан ДДЦС ТӨХК-д хүргүүлсэн боловч одоог болтол автобусыг хүлээн авахгүй байгаа тул ДДЦС ТӨХК-иар 52/*******5 тоот худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү .” гэжээ.
\\Z_TUNGALAGMAA\share doc\20*******6\шийдвэр\гэрээний үүрэгтэй холбоотой\Өсөх Урам Дархан ДУлааны Цахилгаан станц.docx
Хариуцагч Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...нээлттэй тендэр шалгаруулалт зарлаж хууль журамд заасны дагуу үнэлгээ хийж *******-ийг шалгаруулсан.
Бид *******-тай 20************** онд үйлдвэрлэсэн шинэ, 28 хүний суудалтай автобус худалдах худалдан авах №52/*******5 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлэгдсэн автобусыг Техникийн комисс шалгаж үзээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Уг автобусны гадна тал бүхлээрээ уг автобусыг үйлдвэрлэсэн үйлдвэрийн бус будганд орсон урд гупер халцарсан дотор хойд булан эвдрэлтэй гэх мэт энгийн хүний нүдээр харахад шинэ автобус гэхээргүй олон гэмтэл согогтой байсан тул уг автобусыг хүлээн авах боломжгүй гэдгийг гэрээний *******.2-т заасны дагуу *******-д албан тоотоор мэдэгдсэн. Дээрх гэмтэл согогийг манай компаний техникийн комиссын дүгнэлтэнд тодорхой дурдаж фото зургаар баталгаажуулсан болно.
Манай хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээгээр 20************** онд үйлдвэрлэсэн шинэ автобус авахаар заасан бөгөөд нийлүүлэгдэж байгаа автобус нь гэрээний хавсралтад заасан техникийн тодорхойлолт шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өсөх урам ХХК нь хариуцагч Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-нд холбогдуулан Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-тай байгуулсан 20*******5 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдрийн 52/*******5 тоот Автобус худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК нь “...гэрээгээр 20************** онд үйлдвэрлэсэн шинэ автобус авахаар заасан бөгөөд нийлүүлэгдэж байгаа автобус нь гэрээний хавсралтад заасан техникийн тодорхойлолт шаардлагыг хангахгүй шинэ автобус биш байна. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд
Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу “ажилчдын үйлчилгээний автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг 20*******5 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр зарлаж, хууль журмын дагуу Өсөх урам ХХК нь тендерт шалгарч, зохигчдын хооронд 20*******5 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр 52/*******5 тоот Автобус худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна.
Дээрх 52/*******5 тоот гэрээгээр “...Daewoo маркын 28 хүний суудалтай автобус худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон бөгөөд худалдагч нь гэрээний хавсралтад заагдсан техникийн тодорхойлолт шаардлагыг хангасан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, шинэ Daewoo маркын автобусыг дагалдах хэрэгсэл /запас дугуй, домкрат, дугуйн торцов, гадна толь, галын хор/-ийн хамт нийлүүлэхээр,
Уг гэрээгээр нийлүүлэгдэх автобусны үнэ нь 263,500,000 төгрөг байна... худалдагч нь барааг 20*******5 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийлүүлж, худалдан авагчийн комисст актаар хүлээлгэн өгч, гэрээ дүгнэсэн акт батлагдснаас хойш хуанлийн 60 хүртэл хоногт багтаан төлбөрийг төлж барагдуулна...” гэж талууд тохиролцсон байна. /хх-3/
Өсөх урам ХХК-иас худалдан авагч талд нийлүүлж буй автобусны техникийн тодорхойлолтыг хүргүүлсэн бөгөөд уг автобусны техникийн тодорхойлолт болон стандартад:
“ Daewoo маркын автобус, ******* ширхэг, шинэ, 20************** онд үйлдвэрлэгдсэн, Нийтийн тээврийн зориулалттай, хоёр хаалгатай, 28 хүний суудалтай, жолоочийн тасалгаатай, 280/2000 мх/эрг/мин хөдөлгүүрийн чадалтай, цуваа 6 цилиндртэй, turbo charger intercooler, жолоочийн хүрд зүүн талдаа, механик кроптой, дизель шатахуунтай, урд дугуй дан, хойд дугуй давхар, урд гидрэн 2 талын ажиллагаатай амортизатор, салоны урьдчилан халаагчтай, зааланд нэмэлт халаагчтай, зааланд нэмэлт халаагчтай, агааржуулгын системтэй, запас дугуй дамкрат дугуйн торцов гадна толь, галын хор гэх мэт дагалдах хэрэгслүүдтэй, баталгаат хугацаа ******* жил, энэ хугацаанд гарсан гэмтлийг нийлүүлэгч хариуцна” гэж тусгасан байна. /хх-36/
Нэхэмжлэгч Өсөх урам ХХК нь гэрээнд зааснаар Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-нд 20*******5 оны 05 дугаар сарын 2*******-ний өдөр автобус хүлээлгэн өгөх гэсэн боловч хариуцагч тал автобусыг хүлээн авахаас татгалзаж, 20*******5 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *******/********************* тоот албан бичгээр “...ирсэн автобусыг тус компаний техникийн комисс шалгахад 20************** онд үйлдвэрлэсэн шинэ автбус гэж үзэх боломжгүй байна. Автобусны гаднах их биеийн будаг үйлдвэрийнх биш, дахин будсан гэдэг нь шатахууны банкны тагны доторх будаг, резин нягтруулагчийн цаадах будаг, номерийн гэрэл будагтай байгаа зэргээр батлагдаж байна. мөн дотор заалны булан хагарсан, зорчигчдын бариулуудын циллиодны завсраар шороо орсон, наалт хуурсан, бидний захиалаагүй хөгжлийн бэхшээлтэй хүнийг автобусанд суулгах төхөөрөмж, сандлууд суурилуулсан, сандлуудын аваарын бүсэн дээр 2006.*******2.*******5 гэсэн огноотой, спидиометрийн заалт гардаггүй, дагалдах хэрэгслүүд байхгүй зөрчлүүд байна...” гэж уг автобусыг буцааж, шаардлага хангасан автобус нийлүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-35/
Нэхэмжлэгч Өсөх урам ХХК нь “дээрх гэрээнд заасны дагуу автобусыг хариуцагч Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-нд хүлээлгэн өгөх гэсэн боловч хариуцагч тал хүлээн авахгүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй байгаа учир хариуцагч талд уг автобусыг өгч, автобусны үнэ 263,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид уг автобус шинэ эсэх талаар маргаж, хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 20*******5 оны *******0 дугаар сарын 2*******-ний өдрийн **************50 дугаартай захирамжаар уг автобус шинэ эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Дархан–Уул аймгийн Авто тээврийн төвийг томилсон /хх-5*******/
Шинжээч Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн 20*******5 оны *******0 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг /хх-57-6*******/ хариуцагч тал эс зөвшөөрч дахин шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 20*******5 оны ************** дүгээр сарын 25-ны өдрийн 5*******06 дугаартай захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон /хх-*******20/
Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20*******6 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн дүгнэлтэнд талууд гомдол гаргаагүй ба шинжээчийн дүгнэлтэд:
“*******.Уг автобус нь Daewoo маркийн автобус бөгөөд харьцуулах загвар ирүүлээгүй тул
“ВС2**************М” загвар болохыг тогтоох боломжгүй.
2. Уг автобус нь арлын дугаараар 20************** онд үйлдвэрлэгдсэн бөгөөд бүхээг будагдсан,
салхины шилний нягтруулах резин силькон түрхэгдсэн, жолоочийн бүхээгт зүүн урд дээр байрлалтай саарал өнгийн хуванцар хайрцагт засвар, механикийн ажил хийгдсэн, автобусны заалны баруун хойд дээд буланд засвар, будгийн ажил хийгдсэн зэрэг шинж тэмдэгүүдээр шинэ автобусны чанар байдлыг хангахгүй.
3. Хариуцагчийн зүгээс 20*******5 оны 05 дугаар сарын 2*******-ний өдөр гаргасан Техникийн комиссын дүгнэлтэнд тусгагдсан гадна арвс бүрэн будагдсан, жолоочийн хажуугийн шил силькон бэхэлгээтэй, дотор хойд булан эвдрэлтэй , арын номерийн гэрэл будагтай, урд хаалганы дод тал сэмэрч элэгдсэн, зөрчил гэмтлүүд нь тус автобусанд бодитоор оршин байна. Харин автобусыг жолоодож шалгахад араа солигдож,хурд хэмжигч зүү зааж ажиллаж байх тул спидометр, хурдны хайрцаг ажиллахгүй байна гэсэн гомдол тогтоогдохгүй байна. харьцуулах загвар ирүүлээгүй тул үйлдвэрийн пайз өөрчилсөн эсэхийг тогтоох боломжгүй. Арын гэрлүүд цуурсан гэх ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй.
*******. Автобусны ард талд байрлах хөдөлгүүрийн хаалт, баруун талд байрлах аккумуляторын батарейн хаалтны дотор ирмэгт үүсэн зэврэлтүүд, бүхээг бүрэн будагдсан, шилний нягтруулах резин силькон түрхэгдсэн зэрэг шинж тэмдгүүдтэй, харьцуулах загвар илрүүлээгүй тул автобусны шинэ хуучинг тогтоох боломжгүй.
5. Спидометрийн өөрчилснийг тогтоох боломжгүй,
6. Автобусны бүсэн дээрх улаан хүрэн өнгийн “2006.*******2.*******5. гэсэн дардас нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн хугацааг зааж болох бөгөөд автобусны үйлдвэрлэгдсэн хугацааг заахгүй.
7. Шинжилгээнд ирүүлсэн Daewoo BC2**************M гэх загварын автобусны арлын дугаар байх хэсгийн гадаргуу дээр KL5UZ5*******JEEU00002******* гэсэн тоо болон үсгүүд гар аргаар засвар ороогүй байна. харьцуулах загвар байхгүй тул үйлдвэрийн аргаар цохьсон эсэхийг тодорхойлох боломжгүй.
8. Тус автобусны зүүн урд дээд хэсэгт байрлах саарал өнгийн хуванцар хайрцагны дотор талд тэгш бус хэмтэй 3 ширхэг шургаар бэхэлсэн нь тус саарал өнгийн хуванцар хайрцагт засвар, механикийн ажил хийгдсэн байх үндэстэй. Харьцуулах загвар ирүүлээгүй тул арлын гуяны задалж, угсарсан, үйлдвэрийн бус аргаар өөрчилж янзалсныг тогтоох боломжгүй.
*******. Шинжилгээнд ирүүлсэн материалд автобус худалдах худалдан авах 52/*******5 тоот гэрээний хавсралтад заасан үзүүлтүүдийг уг автобус чанар байдал, суудлын тооноос бусад үзүүлэлт хангагдаж байна гэж үзэх үндэстэй байна.
*******0. уг автобус нь 20************** онд үйлдвэрлэгдсэн, зорчигч тээврийн зориулалттай, 26 хүний суудалтай, цуваа байрлалтай, 6 цилиндртэй, **************,05******* см3 хөдөлгүүрийн багтаамжтай, 250 квт чөдөлтай, дизель түлшээр ажилладаг турбо хөдөлгүүртэй байна. жолооны хүрд зүүн талдаа байрлалтай, хурдны хайрцаг механик дамжуулгатай, автомашины хурдыг спидометрийн зүү зааж ажилладаг, урд тэнхлэг дан, хойд тэнхлэгт давхар, шинэ дугуйнуудтай, зорчигчийн салон дулаацуулга, агаажуулалтын системтэй байв” гэжээ /хх-*******20-*******3*******/
Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.*******-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 25******* дүгээр зүйлийн 25*******.*******-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 25*******.3-т “Энэ хуулийн 25*******.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК нь уг автобус нь чанар байдлын хувьд шаардлага хангаагүй гэж 20*******5 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *******/********************* тоот албан бичгээр автобусыг хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч Өсөх урам ХХК нь “...гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, эд хөрөнгийн хувьд биет байдлын доголдолгүй шинэ автобус...” гэсэн тайлбарыг, хариуцагч Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК нь “...манай байгууллага төрийн байгууллага ямар ч засвар үйлчилгээ ороогүй, 20************** онд үйлдвэрлэгдсэн шинэ автобус авахаар тендер шалгаруулж, гэрээ байгуулсан. Дээрх худалдаж авсан автобусыг *******0 жилийн хугацаатай ашиглах учир энэ нийлүүлэх гэж байгаа автобус нь энэ засвар үйлчилгээ орсон автобус нь энэ хугацаагаар ашиглагдах боломжгүй. Энэ нийлүүлэх гэж буй автобус нь чанар шаардлагыг хангахгүй байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.
Талууд 52/*******5 тоот худалдах худалдан авах гэрээгээр “...шинэ Daewoo маркын 28 хүний суудалтай...******* ширхэг автобус нийлүүлнэ” гэж гэрээний гол нөхцлийг тохиролцсон бөгөөд тухайн автобусны хүчин чадал, хөдөлгүүр, даац, цилиндрийн тоо, жолооны хүрдний байдал, шатахуун, дугуй, үйлдвэрлэсэн огноо зэргийг техникийн тодорхойлолтод заасан байна.
Уг автобус нь гэрээгээр тогтоосон “...шинэ, 28 суудалтай Daewoo маркын автобус...” гэсэн тоо, хэмжээ, чанар байдлын шаардлагыг хангасан тохиолдолд биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр Иргэний хуулийн 25******* дүгээр зүйлийн 25*******.*******-т заасан.
Нэхэмжлэгч Өсөх урам ХХК-ниас хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх гэж буй автобус нь гэрээнд заасан чанар байдлын хувьд шаардлага хангахгүй болох нь шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан “...бүхээг будагдсан,салхины шилний нягтруулах резин силькон түрхэгдсэн, жолоочийн бүхээгт зүүн урд дээр байрлалтай саарал өнгийн хуванцар хайрцагт засвар, механикийн ажил хийгдсэн, автобусны заалны баруун хойд дээд буланд засвар, будгийн ажил хийгдсэн зэрэг шинж тэмдэгүүдээр шинэ автобусны чанар байдлыг хангахгүй.... автобус худалдах худалдан авах 52/*******5 тоот гэрээний хавсралтад заасан үзүүлтүүдийг уг автобус чанар байдал, суудлын тооноос бусад үзүүлэлт хангагдаж байна гэж үзэх үндэстэй байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн уг автобусыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.*******, 25******* дүгээр зүйлийн 25*******.*******, 25******* дүгээр зүйлийн 25*******.3-т зааснаар нэхэмжлэгч Өсөх урам ХХК-ний хариуцагч Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-нд холбогдуулан гаргасан “52/*******5 тоот худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,*******75,*******50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ************** хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА