| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00286/И |
| Дугаар | 375 |
| Огноо | 2016-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: *******35/20*******6/00286/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* дүгээр баг, Хайрхан баг, 2-******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар ТД7604*******008, утас 99377*******97/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******6 дугаар баг, Хуучин хороолол, ******* дугаар байрны *******8 тоотод оршин суух, овогт / , утас /-д холбогдох ,
“360,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... миний бие 20*******4 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр надаас банкны зээл нэхэгдээд байна, зээлэх мөнгө байвал зээлдүүлээч ******* сарын дараа буцаагаад өгнө найдвартай гээд байхаар нь 200,000 төгрөгийг түүний төрийн банкны *******40200072470 тоот данс руу гэх найздаа бэлэн мөнгийг нь өгөөд түүний данснаасөд шилжүүлүүлсэн. Үүний дараа хэдийд гэдгийг тодорхой санахгүй байна, 20,000 төгрөгөөр 3 удаа нийт 60,000 төгрөг мөн зээлж авсан. Нийлүүлээд өгчихнө гээд авсан. Мөн 20*******4 оны *******2 дугаар сарын сүүлээр *******70,000 төгрөгийн үнэтэй шинэ печийг *******20,000 төгрөгөөр худалдаж авна гээд бас авсан боловч мөнгийг өгөөгүй. Д.Энхтөгсөөс мөнгөө нэхэхээр удахгүй гэдэг байсан. ******* удаа 20,000 төгрөг л буцааж авсан.
Одоо мөнгөө нэхэхээр чаддаг юм бол шүүхдэлцээд ав гээд өгөхгүй байгаа тулөөс печний үнэ *******20,000 төгрөг, дансаар өгсөн 200,000 төгрөг, бэлнээр өгсөн 40,000 төгрөг нийт 360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...ээс 20*******5 оны *******2 дугаар сарын *******8-нд 200,000 төгрөг дансаар авсан нь үнэн. Мөн хуучин печь авсан ба үнэ нь *******20,000 биш 60,000 төгрөгөөр тохирч авч байсан нь үнэн. Өөр мөнгө төгрөг өгсөн авсан юм байхгүй. Гэхдээ би энэ мөнгийг т төлөхгүй. Учир нь 20*******5 оны 06 дугаар сарын сүүлээр ийн гэрт нь ажлын газрын очсон миний цүнхнээс 400,000 төгрөг гэрт нь байхдаа алдсан. Үүнийг түүний нөхөр болон нар гэрчлэх болно. Тухайн үед 2 удаа цагдаа дуудсан боловч ирээгүй. Тэр үед Эрдэнэтийн гүүрний дэргэд байх сувилалд ажиллуулаад амьдарцгааж байсан. Үүр цайтал бүгд хайгаад олоогүй. Иймээс би энэ мөнгийг төлөхгүй. Шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар шалгуулж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “20*******4 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр зээлдүүлсэн 200,000 төгрөг, өдрийг нь сайн санахгүй байна 20,000 төгрөгөөр 3 удаа 60,000 төгрөгийг өгсөн, шинэ печийг *******20,000 төгрөгөөр зарсан, нийтөөс 380,000 төгрөг авах ёстойгоос 20,000 төгрөгийг авсан. Иймд хариуцагчаас 360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч “20*******4 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр 200,000 төгрөгийг зээлж авсан, дараа нь 20,000 төгрөгөөр 2 удаа нийт 40,000 төгрөг авсан, печийг 60,000 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 300,000 төгрөг авснаас 40,000 төгрөгийг буцаан өгсөн. үлдэгдэл 260,000 төгрөгийг өгөх ёстой. Одоо би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Эрдэнэхишигийн амралтад очоод миний цунхэнд байсан мөнгө алга болсон би авсан гэж бодож байгаа тул үлдэгдэл мөнгийг өгөхгүй...” гэж маргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч ээс 20*******4 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр 200,000 төгрөгийг, түүний дараа 40,000 төгрөг, нийт 240,000 төгрөгийг зээлж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч нь “...өдрийг нь сайн санахгүй байна 20,000 төгрөгөөр 3 удаа 60,000 төгрөгийг өгсөн...” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй, хариуцагч “...60,000 төгрөг биш 20,000 төгрөгөөр 2 удаа 40,000 төгрөг зээлсэн...” гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа тул хариуцагчийн тайлбарыг үндэслэж, 40,000 төгрөг өгсөн гэж үзэх зүйтэй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэстэй байна.
Мөн нэхэмжлэгч “...печийг *******20,000 төгрөгөөр зарсан..” гэсэн тайлбарыг, хариуцагч “...печийг 60,000 төгрөгөөр зарсан “ гэсэн тайлбарыг тус тус гаргадаг ба хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн печний үний талаар нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй болно.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-т заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулж, печийг 60,000 төгрөгөөр нэхэмжлэгч , хариуцагчт худалдсан гэж үзэх үндэстэй байна.
Хариуцагч Д.Эрдэнэхишиг “..буцааж 40,000 төгрөг өгсөн”, нэхэмжлэгч “..20,000 төгрөг буцааж өгсөн” гэсэн тайлбар тус тус гаргаж байгаа ба хариуцагч нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-т заасан зээлийн гэрээгээр хариуцагчид 240,000 төгрөгийг зээлдүүлсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээгээр печийг 60,000 төгрөгөөр зарсан бөгөөд хариуцагч нь нийт 300,000 төгрөг нэхэмжлэгчид өгөх ёстойгоос 20,000 төгрөгийг өгсөн байх тул үлдэгдэл 280,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 80,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь “... ийн зуслан дээр байхдаа мөнгөө цүнхнээс хулгайд алдсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөнгө өгөхгүй” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч дээрх мөнгийг хулгайд алдсан талаар болон хэн гэм буруутай эсэх талаар эрх бүхий байгууллагаар шалгагдаж тогтоогдсон зүйл байхгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байх тул дээрх төлбөрөөс хариуцагч чөлөөлөгдөх үндэслэл байхгүй болно.
Шүүх хуралдаан дээр хариуцагч нь гэрчээр ыг асуулгах хүсэлт гаргасан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан “...хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ...” нотлох баримт болохгүй тул гэрч асуулгах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******, 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-т зааснаар хариуцагчөөс 280,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн үлдэх 80,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчөөс улсын тэмдэгтийн хураамж 9.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА