Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 866

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/00883/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-***, ******* плазад байрлах, Скайтел ХХК /утас *******, *******, факс *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг,  *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас /-т холбогдох,

“1,170,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Скайтел компаний нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох нэхэмжлэлд дурдсан 1,170,000 төгрөгийн төлбөрийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон тул эвлэрлийн гэрээ байгуулж байна.“ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан 1,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 1,170,000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тушаасан 32,774 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,387 төгрөгийг хариуцагч Д.*******ээс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,387 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 


ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА