Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 913

 

  Зохигчдын эвлэрлийг баталж,
   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/00836/и

             *******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
             Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, *** дугаар баг, ******* талбай, ******* хөгжлийн банкны ******* салбар / утас *******, *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ***-р баг, ***-р хороолол, ***-р байр, *** тоот хаягт орших ******* ******* ХХК /УБД:*******, РД:/, 
             Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ***-р баг, ***-р хороолол, ***-р байр, *** тоот оршин суух, овогт / регистрийн дугаар ТД64011565, утас /, 
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ***-р баг, ***-р хороолол, ***-р байр, *** тоот оршин суух, овогт ын /регистрийн дугаар , утас / нарт холбогдох,

             “218,660,390.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №ЭГ-RCC2014041618-2-3 дугаартай эвлэрлийн гэрээндээ:
“...1.1 Гэрээний зорилго нь 2016 оны 05-р сарын 19-ны өдрийн нэхэмжлэлийн 218,660,390,92 /хоёр зуун арван найман сая зургаан зуун жаран мянга гурван зуун ерэн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг гэрээний 2.1.1 дэх хэсэгт тохиролцсон хуваарийн дагуу төлөх, Банканд төлөхөө хүлээн зөвшөөрснийг үндэслэн Төлбөр төлөгчөөр уг төлбөрийг гэрээнд заасан хувиарийн дагуу төлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Гэрээг талууд шүүхээр баталгаажуулсанаар хүчин төгөлдөр болно. 
1.2 Төлбөр төлөгч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. 
            1.3 Зээлийн барьцаанд байгаа 29 ширхэг автомашины гражийг нэг бүрийг нь 7,500,000 /долоо сая таван зуун мянга/ төгрөгөөр борлуулахыг зөвшөөрсөн болно. 
1.4 Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрийн 50% болох 625,626,00 /зургаан зуун хорин таван мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагч тал хариуцан төлөх болно.
Хоёр. Төлбөр төлөгчийн эрх, үүрэг
2.1 Төлбөр төлөгч дараах үүрэгтэй:
2.1.1 Банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 218 218,660,390,92 /хоёр зуун арван найман сая зургаан зуун жаран мянга гурван зуун ерэн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

Д/д    Төлбөр төлөх хугацаа    Төлбөрийн дүн /төгрөгөөр/
1    2016.07.25    0.00
2    2016.08.25    0.00
3    2016.09.25    38,660,390,92
4    2016.10.25    40,000,000.00
5    2016.11.25    60,000,000.00
6    2016.12.25    80,000,000,00
    Нийт зээлийн төлбөр    218 218,660,390,92 /хоёр зуун арван найман сая зургаан зуун жаран мянга гурван зуун ерэн төгрөг ерэн хоёр мөнгө/
    
2.1.2 Гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийн *******, хөгжлийн банкны 403102793 тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх,
2.1.3 Банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийн 50% болох 625,626,00 /зургаан зуун хорин таван мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг *******, хөгжлийн банкны 403102793 тоот дансанд 2016.07.30-ны дотор шилжүүлэх, 
2.1.4 Гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохилдолд өөрсдийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах,  
2.1.5  Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх,
2.2 Төлбөр төлөгч дараахь эрхтэй
2.2.1 Банкнаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах

Гурав. Банкны эрх, үүрэг

3.1 Банк дараах үүрэгтэй:
3.1.1 гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх
3.2 Банк дараах эрхтэй:
3.2.1 төлбөр төлөгчөөс төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг шаардах,
3.2.2 төлбөр төлөгч гэрээний 2.1.1 дэх хэсэгт тохиролцосон төлбөр төлөх хуваарьт хугацааг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрийг барагдуулах,
Дөрөв. Маргаан шийдвэрлэх:
4.1 Гэрээг биелүүлэхтэй холбогдон гарсан аливаа санал зөрөлдөөн, маргааныг талуудын зөвшилцөх аргаар шийдвэрлээнэ.
4.2 Хэрэв гэрээний 4.1 дэх хэсэгт заасан аргаар маргааныг шийдвэрлэж чадаагүй бол Зээлдэгч болон Банк нь нэхэмжлэл гаргасан энэхүү асуудлаах Иргэний журмаар давж заалдах болон хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно. 
Тав. Бусад зүйл:
5.1 Гэрээнд талуудын бүрэн эрхт төлөөлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж гэрээний нөхцөл бүрэн хангагдсанаар дуусгавар болно.
5.2 Гэрээг 3 эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгалсан нь хуулийн адил хүчинтэй байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, хөгжлийн банкны ******* салбар нь хариуцагч Мөнх-Од ******* ХХК, Ю., Ц. нарт холбогдуулан 218,660,390.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №ЭГ-RCC2014041618-2-3 дугаартай эвлэрлийн гэрээндээ хариуцагч Мөнх-Од ******* ХХК, Ю., Ц. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 218,660,390.92 төгрөгийг гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийг хуваарийн дагуу төлөх, хэрэв гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөргийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа 29 ширхэг автомашины гражийг нэг бүрийг нь 7,500,000 төгрөгөөр борлуулах болон бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №ЭГ-RCC2014041618-2-3 дугаартай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 1,251,251.95 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн тал хувь болох 625,626.975 төгрөгийг хариуцагч Мөнх-Од ******* ХХК, Ю., Ц. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 625,626.975 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 


                        ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА