Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 917

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00940/и


Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн ,танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ******* овогт*******ын ******* / регистрийн дугаар *******, утас *******, *******/-ын хүсэлттэй 
  “*******гийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
   Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов. 
                                   ТОДОРХОЙЛОХ  нь: 

    Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    “... Миний бие Э.*******тай анх 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл /сарын 350,000 төгрөгөөр/ 10 сарын хугацаатай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн *** дугаар багийн ***-ийн *** тоотод 2 өрөө орон сууцыг хөлслүүлсэн болно. Энэ хугацаанд байр хөлслөсөн төлбөрөө бүрэн төлсөн, ус дулааны төлбөрөө төлөөгүй байсан хэдий ч хөлслөгч тал нь ус дулааны төлбөрөө төлчихнө, гэрээгээ сунган өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу дахин 10 сараар сунган 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шинээр гэрээ байгуулж гэрээгээ 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл  2,100,000 төгрөгийг хоёр, хоёр сараар нь тооцож төлөх буюу ус дулааны төлбөрөө барагдуулж цаг тухай бүрд  нь төлж байхаар гэрээ байгуулсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 700,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус 2 удаа дансанд хийгээд өөр ямар ч төлбөр тооцоо хийгээгүй болно. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, үүн дээр хэрэглээний ус төлбөр, 225,879 төгрөг, дулааны төлбөр 302,346 төгрөг /үүнд СӨХ, хог тээвэрлэлт, цэвэрлэгээний хөлс, эд материалын эвдрэл оруулаагүй болно/-ийн өр төлбөрт оруулчихаар нь удаа дараа шаардлага тавихад олон янзын шалтаг тоочоод өнгөрөөдөг. Сүүлд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн баасан гаригт Э.******* нь эхнэр *******гийн хамт нэгдсэн эмнэлгийн доторын тасагт хэвтэн эмчлүүлж байсан над дээр ирж байрыг маань хүлээлгэн өгөлгүй түлхүүрийг минь өгөөд явсан. Энэ өдрөөс хойш нүүр тулж уулзалгүй утсаар тэр дундаа мессежээр голчлон харьцахдаа өнөө хийнэ, маргааш хийчихнэ гээд худлаа ярьдаг, шаарлага тавихаар мэдэж байна. Сүртэй юм битгий дарамтлаад бай гэж намайг үг хэлээр дайрдаг болсон. Тухайн үед Э.******* нь  хувиараа ачаа тээвэрлэдэг, эхнэр ******* нь барилгын нэгэн компанид ня-бо, *******ын ээж, төрсөн эгч нар нь Олон улсын худалдааны төвд хүнсний лангуу түрээслэдэг. Э.*******ын утас , эхнэр *******гийн утас , УБО 43-57 дугаартай хар өнгийн PRUIS-20 маркийн машинтай. Одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй учир Э.*******ыг эрэн сурвалжилж оршин сууж буй хаягийг нь тогтоож, иргэн миний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ. 


 Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
                ҮНДЭСЛЭХ  нь: 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баяд овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас / нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна. 

    Иймд иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч Б.*******гийн гаргасан Баяд овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас /-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Баяд овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Баяд овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас /-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

    4. Баяд овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас /-ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Б.******* /утас *******, *******/-т утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 


          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА