Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/056

 

МОНГОЛ ЛУСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Гт холбогдох эрүүгийн 2014000170032 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

НАХЯ-ны ХЦ-ийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын тусгай шүүхийн 1986 оны 10 сарын 13-ны өдрийн № 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлийн а-д зааснаар 2 жил, мөн хуулийн 73 дугаар зүйлийн а-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, М.Г

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч М.Г нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-4-614 тоотод 2020 оны 01 сарын 01-ний өдөр П.Б нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч М.Гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор сумын 7-4-614 тоотод байх гэртээ дүү Мөнхтөр эхнэр Ариунаа нартай архи уусан тасарсан байсан. Нэг мэдсэн намайг Д.Болдоог хутгалсан гээд цагдаагийн газар ирсэн байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31/

            Хохирогч П.Бодоогийн мөрдөн байцаалтад өгсөн

            … 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор сумын 7-4-614 тоотод М.Г ахынд очиход манай дүү Мөнхтөр, хүргэн ах М.Г, эгч П.Ариунаа нар байсан бөгөөд тэд нар бүгд архи уусан согтуу байсан. Тэгээд дүү Мөнхтөрийг авч гарах гэхэд хүргэн ах миний ар нуруу хэсэгт хутгалсан. Би гэрээс гарч ирээд хүүхдээ хутгалуулсан байдлаа үзүүлээд эмнэлэг дуудсан... гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 /

            Гэрч П.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... гэртээ нөхөр М.Г, дүү Мөнхтөр нарын хамт архи уусан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 16 /

            Гэрч Б.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн

          ... манай аав П.Б Мөнхтөр ахыг дуудах гэж М.Г ахын гэрт ороод удалгүй гарч ирээд нуруугаа бариад ар хэсэгт хүйт оргиод байна гэхээр нь хувцсыг нь тайлаад үзтэл нуруу орчмоос нь цус гарч байхаар нь түргэн дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 52 дугаар шинжээчийн

1. П.Б биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой.... гэх дүгнэлт /хх-ийн 19/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 26-27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6/хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 45,/ шүүгдэгч М.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-67/, депозит дансны хуулгууд /хх-ийн 47-49/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 73/, шүүгдэгчийн оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-4-614 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр П.Б нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч М.Гийн ... ... гэртээ дүү Мөнхтөр эхнэр П.Ариунаа нартай архи уусан тасарсан байсан. Нэг мэдсэн намайг Д.Болдоог хутгалсан гээд цагдаагийн газар ирсэн байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31/

            хохирогч П.Б…М.Г ахынд очиход манай дүү Мөнхтөр, хүргэн ах М.Г, эгч П.Ариунаа нар бүгд архи уусан согтуу байсан,.. дүү Мөнхтөрийг авч гарах гэхэд хүргэн ах миний ар нуруу хэсэгт хутгалсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 /

            гэрч П.Ариунаагийн... гэртээ нөхөр Гантөмөр, дүү Мөнхтөр нарын хамт архи уусан...гэх мэдүүлэг / хх-ийн 16 -17/

            гэрч Б.Түмэн-Өлзийгийн... манай аав П.Б Мөнхтөр ахыг дуудах гэж М.Г ахын гэрт ороод удалгүй гарч ирээд нуруугаа бариад ар хэсэгт хүйт оргиод байна гэхээр нь хувцсыг нь тайлаад үзтэл нуруу орчмоос нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17/

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 52 дугаар шинжээчийн... П.Б биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн 19/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Д.Ганболдыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч П.Б нь М.Гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Гт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Г нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч П.Б нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 23-24, 65/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй хутаг нэг ширхэг, асаагуур нэг ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч М.Гийн эзэмшлийн “... таван ханатай гэр..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Гт буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  М.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд сар бүр 125000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй хутаг нэг ширхэг, асаагуур нэг ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч М.Гийн эзэмшлийн “... таван ханатай гэр..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Гт буцаан олгосугай.

8. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.БАЙГАЛМАА