Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1201

 

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 135/2016/00989/и

     *******-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч  З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, *** дугаар багт байрлах, ******* ******* ******* салбар /регистрийн дугаар *******, утас *******, *******,/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын /регистрийн дугаар , утас /,  
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, овогт ийн /регистрийн дугаар , утас / нарт холбогдох,

"Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр 18,539,824 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц., хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Иргэн Л., Ц. нар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 30,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 18,539,824 төгрөгийн өртэй болоод байна.
Л., Ц. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулагүй байна
тоот зээлийн гэрээний 4.2.3, 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 17,800,000.00 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 729,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,660 төгрөг нийт 18,530,824 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг нийт 18,539,824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 250,650 төгрөг төлсөн.
Л., Ц. нарын зээлийн барьцаанд буй ******* сум *** дугаар баг *** дүгээр хороолол, *** дугаар байр *** тоот, Ү-2003004395 дугаартай 21,0 М2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Л., Ц. нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 
“...Тус банктай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гийн гэдэг хүний бизнесийг дэмжихээр 2015.11.20-ны өдөр 15,000,000 /арван таван сая/ төгрөг, 2015.11.23-ны өдөр 5 /таван сая/ төгрөгийг тус тус өгсөн. Э. нь  зээлийг тус “*******” банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулахаар тохиролцож авсан ба энэ тухайгаа өөрийн гараар бичиж нотариатаар батлуулан баталгаа гаргаж өгсөн.
Иймд “*******” ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 18,539,824 төгрөгийг иргэн Э. хариуцаж төлж барагдуулах ёстой юм” гэжээ.

Хэрэгт авагдсан  бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ нь: 

    Нэхэмжлэгч ******* ******* ******* дахь салбар нь хариуцагч Л., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 18,530,824 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 18,539,824 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
    
    Хэрэгт авагдсан баримтаар 
    Хариуцагч Л., Ц. нар нь ******* ******* ******* салбараас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг, жилийн 30,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч Л., Ц. нарын хооронд байгуулсан  зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.
Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан байна. 
Зохигчдын хооронд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн талаар маргаагүй боловч хариуцагч нар нь “...банкнаас авсан 20,000,000 төгрөгийг Э. гэж хүнд өгсөн. Тэр хүн уг мөнгийг төлөхөөр тохиролцсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд  нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн  453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь хариуцагч нараас үндсэн зээл 17,800,000 төгрөг, түүний хүү 729,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,660 төгрөг нийт 18,530,824 төгрөгийг нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас зээлийн төлбөрт 2,600,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15,930,824 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 15,939,824 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банкинд олгож, нэхэмжлэгчийн үлдэх 2,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Л., Ц. нар нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2003004395 дугаартай, *******-Уул аймгийн ******* сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 48 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх  эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна. 
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд  2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан тоот  зээлийн гэрээг цуцалж, хариуцагч хариуцагч Л., Ц. нараас  15,939,824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгож, нэхэмжлэгчийн үлдэх 2,600,00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2003004395 дугаартай, *******-Уул аймгийн ******* сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 48 тоот 2 өрөө орон сууцыг албадан  худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,650 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 250,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   *******-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    З.ТУНГАЛАГМАА