Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1241

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/00846/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар хороо, *** дүгээр баг, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Мангирт *** дугаар хэсэг, *** дугаар гудамж *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас /-д холбогдох,
“3,300,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Б.******* миний бие тус шүүхэд У.*******гаас 3,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,300,000 төгрөгний 300,000 төгрөгөөсөө татгалзаж, үлдсэн 3,000,000 төгрөгийг У.******* нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны дотор 500,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны дотор 2,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 3,300,000 төгрөгний 300,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3,000,000 дээрх графикын дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, У.*******д холбогдох 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 67,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,475 төгрөгийг хариуцагч У.*******гаас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 


ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА