Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1263

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 
 
Хэргийн индекс 135/2016/01172/и
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, *******  дугаар хороолол, *******  дугаар байр, ******* тоотод оршин суух,******* овогт *******ын ******* / регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,******* дугаар баг, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас /-д холбогдох,
 
гэм хорын хохирол 1,393,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 502 тоот эвлэрлийн гэрээндээ:
...Г.******* нь В.*******д төлөх гэм хорын хохирол 1,250,000 төгрөгний 300,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны дотор, 300,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны дотор, 300,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны дотор, 350,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны дотор ХААН банкны тоот дансанд төлж дуусгахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан гэм хорын хохирол 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасны дагуу зохигч талууд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 502 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 502 дугаартай эвлэрлийн гэрээнд гэм хорын хохирол 1,250,000 төгрөгний 300,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны дотор, 300,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны дотор, 300,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны дотор, 350,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны дотор ХААН банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1,393,000 төгрөгний 143,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,250,000 төгрөгийг хариуцагч тал дээрх хугацаанд төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
 
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 502 дугаартай эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 37,247 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,623.5 төгрөгийг хариуцагч Г.*******гаас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,623.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
 
 
 
 
 
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА