Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 591

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Т,

Улсын яллагч А.М,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0223 30754 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Симо лине” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 6-07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, гэх Ч  овгийн С-ийн С . регистрийн дугаар: ..............;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч С.С нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 6-07 тоотод байх гэртээ иргэн Ж.Н-тэй ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой, шанаан тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч С.С нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 6-07 тоотод байх гэртээ иргэн Ж.Н-тэй ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой, шанаан тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:     

- Хохирогч Ж.Н-гийн ... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 6-07 тоотод өөрийн төрсөн охин М-д байсан юм. Тэгээд орой болохоос өмнө зээгээ авч явах гэсэн чинь Счамд охиноо өгч явуулахгүй гээд надтай булаацалдсан. Тэгээд Суурлаад миний духны зүүн хэсэгт 2 удаа гараараа цохьсон. Надад гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 8, хх-12/

-гэрч Т.-гийн ... Би 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн -

үед гэртээ байж байхад гаднаас миний хүүгийн хадам ээж Нямцэрэн орж ирээд зээ охин С-г авъя гэж хэлсэн. Тэгтэл Сөгөхгүй гэсэн. Манай хүү С.С-г тэврээд сууж байтал Нямцэрэн хажуу талаас нь татаад хүүхдийн хоолойг боогоод хамарнаас нь цус гаргасан. Би хажуу талаас нь тавиулах гэсэн боловч дийлдээгүй. Тэгтэл наад хүүхэд үхлээ гэж хэлээд С духанд нь 1 удаа алагдсан. Н дахиад хүүхдийг авах гэхээр нь дахиад алгадсан ...манай хүү С.С хадам ээж Нямцэрэн нь охиныг нь боогоод хамраас нь цус гаргаад царай нь цонхийсон байхаар нь уурандаа алагдсан...гэх  мэдүүлэг /хх-10/

-гэрч С.М-ийн ... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед би гэртээ байж байтал гаднаас Н  орж ирсэн. Манай ахын охин С-г авч явна гэсэн. С.С өгөхгүй гэсэн. Манай хүү Сохиноо тэврээд байж байсан чинь Нямцэрэн хажуу талаас  нь татаад хүүхдийн хоолойг боогоод С-гийн хамарнаас нь цус гараад царай нь хөхөрсөн тэгэхээр нь манай ах С, Н-н г духанд нь алагдсан. Нямцэрэн дахиад хүүхдийг авах гэхээр нь дахиад алгадсан ...манай ах С.С Нямцэрэн хоёр С охиныг булаацалдаад маргалдсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 16/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 124-ний өдрийн 4888 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Ж.Н-гийн биед шанааны зөөлөн эдийн няцрал, цус хураллт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /ХХ-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            -шүүгдэгчийн:..2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүн салааны 6-7 тоотод гэртээ байж байтал хадам ээж Нямцэрэн орж ирсэн. Тэгээд миний охиныг авч явна гээд байхаар нь би өгөхгүй гээд охиноо тэврээд байж байтал ээж охиныг булаагаад хувцаснаас нь татахаар нь би ээжийн зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа алгадчихсан юм... би хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.С нь хохирогч Ж.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:               .     

Шүүгдэгч нь ял шийтгэлгүй, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлснийг үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал төлөгддөг, /хх-29/ зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч хохирогч нар эвлэрсэн  прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.-нийг /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг /3/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  С.С нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас  учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАРАГЧ,ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР