Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс135/2014/01638/и

 

Дархан-уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар НХЖХТ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ****** баг, ****** гудамж, ****** тоотод оршин суух хаягтай одоогоор ****** аймаг, ****** сум, ******* баг, ****** тоотод амьдарч байгаа ******* овогт *******ын ******* / регистрийн дугаар , утас /,

Гуравдагч этгээд: ******* аймаг, сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух хаягтай, одоогоор ****** сумын ******* баг, ****** тоотод амьдарч байгаа ******* овогт ын г /регистрийн дугаар / нарт холбогдох

Эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч Г.*******, гуравдагч этгээд Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон НХЖХТ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Г.******* нь эхнэр Т.тэй 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 12 дугаар сараас эхнэр Т.г жирэмсэн байх хугацаанд хүүхдээ зулбуулах гэж зодож, дарамталж эрх чөлөөнд нь удаа дараа халдаж байсан. 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр эхнэртэйгээ маргалдаж эрх чөлөөнд нь халдсан зөрчлөөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар баривчлах шийтгэл ногдуулж байсан. 2016 оны 05 дугаар сарын 18, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй байна гэсэн шалтгаантайгаар саатуулах байранд саатуулагдаж байсан.

2016 оны 04 дүгээр сарын 28, 08 дугаар сарын 26, 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Захиргааны хариуцлагын тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргаас харъяа нутаг дэвсгэртээ дагаж мөрдүүлэхээр тогтоосон журмыг зөрчиж торгуулийн арга хэмжээ авагдсан байна. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр нь манай нөхөр Г.******* байнга, зодож доромжилж, би гэр бүлийн хүчирхийлэлд байна гэж цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэргийн №1750 дугаартай гомдол мэдээллээр шалгагдаж байна.

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны №1231 дугаартай дүгнэлтээр Т.гийн биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдоогүй. Гэвч Г.******* нь хэрэлдэж, маргалдах бүртээ согтууруулах ундаа хэрэглэж эхнэрээ хэл амаар доромжилж, зодож танхайрдаг явдал нь Т.гийн эрүүл мэнд амь насанд хохирол учруулж болзошгүй байх тул Г.*******д Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасан тусдаа амьдрахыг даалгах, 16.1.5 дахь хэсэгт заасан зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах зэрэг эрх хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү. гэв.

Хариуцагч Г.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... миний бие алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна. Дахин Т.д гар хүрэх, ийм зүйл гаргахгүй гэв.

Гуравдагч этгээд Т. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Г.******* бид хоёр хамт амьдраад бидний дундаас охин төрсөн, Охин минь одоо 3 сартай. Удахгүй би улс руу ээжийнх рүүгээ хүүхдээ аваад явах гэж байгаа учир явах хүртэлх хугацаанд бид 3 хамтдаа байх хүсэлтэй байна. Г.******* нь надад дахин гар хүрэхгүй гэдэгт итгэж байна. Надад Дарханд очих айл байхгүй, Г.*******аас өөр охин бид хоёрыг харж хандах хүнгүй тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авахгүй байж өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад ******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу тусдаа амьдрахыг даалгах, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах зэрэг эрх хязгаарлах арга хэмжээ авахуулахаар хүсэлт гаргажээ.

Хариуцагч Г.*******, гуравдагч этгээд Т. нар нь 2009 онд танилцаж, 2015 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас охин төрсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан хохирогчтой удаа дараа хэрцгий хандсан, заналхийлсэн, хүч хэрэглэсэн; хүчээр бэлгийн харьцаанд оруулсан буюу оруулахыг завдсан; хохирогчийг төрөл садан, хамт олноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан; тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн буюу хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж байсан; согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга буюу удаа дараа хэрэглэж хохирогчийг айдас, түгшүүрт байдалд оруулсан; гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдийн хэн нэгний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа зэрэг нөхцөл байдал зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн баримтаар тогтоогдохгүй байна.

Гуравдагч этгээд Т. нь шүүх хуралдаанд ...Г.******* бид хоёр хамт амьдраад бидний дундаас охин төрсөн, Охин минь одоо 3 сартай. Удахгүй би улс руу ээжийнх рүүгээ хүүхдээ аваад явах гэж байгаа учир явах хүртэлх хугацаанд бид 3 хамтдаа байх хүсэлтэй байна. Г.******* нь надад дахин гар хүрэхгүй гэдэгт итгэж байна. Надад Дарханд очих айл байхгүй, Г.*******аас өөр охин бид хоёрыг харж хандах хүнгүй тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авахгүй байж өгнө үү... гэсэн тайлбарыг, хариуцагч Г.******* шүүх хуралдаанд ... миний бие алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна. Дахин Т.д гар хүрэх, ийм зүйл гаргахгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж байх тул дээрх гаргасан тайлбар хүсэлт зэргийг харгалзан үзэж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын НХЖХТ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 16.1.4-т зааснаар Дархан-Уул аймгийн НХЖХТ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад *******ийн гаргасан Г.*******д холбогдох эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА